Улс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: 48:28 харьцаатай холимог тогтолцоог хуулийн төсөлд тусгасан

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2023.04.05/ өргөн барьсан. Уг хуулийн төсөлд АН-аас УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон Д.Ганбат нар төлөөлөл болж оролцсон юм. АН-ын бүлгээс дагалдаж гурван хуулийн төслийг өргөн барилаа.

О.Цогтгэрэл "Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг АН-ын бүлэг дэмжиж байгаа. Хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллах явцад зарчмын зөрүүтэй хэд хэдэн зүйл дээр санал зөрөлдсөн. Холимог тогтолцоо байх нь зөв хэдий ч мажоритар болон пропорционалийн харьцааг 38:38 бус 48:28 болгож, мажоритар нь илүү байх нь оновчтой хэмээн үзсэн.

Ард иргэдийн эрэлт хүсэлт, эмэгтэйчүүдийн квот, намын босго гэх мэтэд суурилж ийн үзлээ. УИХ дахь дэд хорооны даргаар сөрөг хүчний удирдлага байх ёстой гэх зарчмыг ч баримталж байна" гэсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр сонгуулийн тогтолцоог яагаад холимог байлгах ёстой талаар тайлбарлав. Тэрбээр "Нэгт, Улсын нэгдсэн бодлогыг боловсруулахад хамгийн оновчтой тогтолцоо. Хоёрдугаарт, сүүлийн хоёр сонгуулийн дүнг харахад 2016 онд МАН сонгуульд оролцсон иргэдийн 46, нийт ард иргэдийн 30 гаруй хувийн саналыг авсан. Улмаар нийт суудлын 65-ыг нь авсан байдаг.

2020 онд сонгуульд оролцсон иргэдийн 46.5 хувийн санал авч УИХ-ын 62 суудлыг авсан юм. Энэ нь сонгуулийн тогтолцооны гажилтаас болсон хэрэг. АН-ын бүлгээс зарчмын хувьд холимог тогтолцоог дэмжиж байгаа боловч тусдаа дагалдах хуулийн төслийг өргөн барьж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 5, 2023 14:34

Эргүү минь 100 % пропорцион�##�ь байх т�##� руугаа явах ёстой. Тэмээ гэхээр ямаа гэхийн

Холбоотой мэдээ

Back to top button