Top StoriesНИЙГЭМ

Тээгч эх: Өрх толгойлсон ээжүүд 25 саяар хүүхэд тээж, 300 мянгаар зуучлуулж байна

Бид "Хүн болж төрсөн л бол үр удмаа үлдээх нь хууль. Энэ бол жам ёс. Амьдралын хамгийн гол утга учир бол үр хүүхэд" гэхчлэн нийтлэг ойлголтод тулгуурлан ярьж хэвшсэн. Амьд организм үржих, хуваагдах нь байгалийн хууль, мөн чанар мөн үү гэвэл мөн. Харин нөгөө талд зууны арав ч юм уу хувьд энэ нь боломжгүй буюу бүтэшгүй зүйл байдаг. Өөрөөр хэлбэл үр хүүхэдтэй болж чадахгүй, төрөх, үр тогтоох боломжгүй, үргүй эсвэл эрүүл мэндийн шалтгааны улмаас ийм асуудалтай тулах хэрэгтэй болсон мянга мянган хосууд, хүмүүс бидний дунд бий.

Анагаах ухаан төдийлөн хөгжөөгүй, дэвшилтэд хүрээгүй үед эдгээр хүмүүст хүүхэд өргөж авах нь л ганц сонголт байсан гэж хэлж болно. Харин одоо үед үр шилжүүлэн суулгах зэрэг олон сонголт бий болсноор боломжгүй зүйл гэж үгүй болсон.

Харин нөгөө талд анагаах ухааны эдгээр ололтоор халхавчилж бусдын зовлонгоор мөнгө хийдэг байж болзошгүй байдлууд газар авах төлөвтэй байна. Тодруулбал, тээгч эх хайж буй хүмүүс, тээгч эх хайж байна нэртэй фэйсбүүк группүүд багагүй байна. Эдгээр группт тээгч эх зуучилж өгнө, тээгч эх болно, хайж байна гэх олон арван зарууд хөвөрнө.

Тээгч эх нэг хүүхдийг 25 сая төгрөгөөр тээж төрүүлдэг

Хамгийн сонирхолтой нь тээгч эхийг зуучилж, 25 саяар үнэлж буй гэх мэдээлэл. Дэлгэрүүлбэл, тухайн тээгч эхэд үр тогтсон буюу жирэмсэн болсон үеэс эхлээд төрөх хүртэлх хугацаанд сар бүр нэг сая төгрөг өгнө. Харин үлдсэн 15 сая төгрөгийг хүүхдээ төрүүлснийх нь дараа өгөх аж. Ингэхдээ зуучлагч 300 мянган төгрөгийг л зуучилсныхаа хөлс болгон авдаг гэх.

Бид энэ мэдээлэлд үндэслэн зуучлуулахаар холбогдсон Иргэн Б-тээ холбогдож зарим зүйлсийг тодруулсан юм.

Тэрбээр, намайг асуудлаа хэлээд холбогдоход "зуучлахад нэг өдөр л болно. Тээгч эх болох олон эмэгтэй байгаа учир бөөнд нь цуглуулж уулзалт хийнэ. Ингэхдээ нэг нэгээр нь уулзуулаад ярилцлага маягийн зүйл хийнэ гэсэн үг. Үүний дараа үйлчлүүлэгчид аль таалагдсан хүнээ сонгоно.

Удмын мэдээлэл, эмнэлгийн тодорхойлт зэрэг нь надад байхгүй. Өөрсдөөс нь асуух байдлаар мэдэх боломжтой. Өвчин эмгэгтэй, эрүүл мэндийн шалтгаантай зэргийг шинжилгээнд хамруулаад мэдчихдэг.

Үрийг лабораторит биологийн аргаар суулгана. Суулгуулахад 3.5 сая төгрөг л байсан. Одоо нэмэгдсэн гэсэн. Харин тээгч эхийн төлбөр нь 25,000,000 төгрөг. Сар бүр сая төгрөгийг цалин хэлбэрээр олгоно урьдчилгаа өгөхгүй. Харин төрсний дараа үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн үг.

Гэрээний хувьд "Google"-ээс гэрээний маягтаа татаж аваад бөглөнө. Үүний дараа нотариат дээр баталгаажуулж албажуулна. Ингээд эмчтэйгээ гурвалсан гэрээ хийнэ. Миний хувьд зуучилсны төлбөр болгож 300 мянган төгрөг авдаг. Энэ нь зөвхөн үйлчлүүлэгч, тээгч эх хоёрыг холбож өгөх үйл явцын хөлс. Харин тээгч эхийг төрөх хугацаа хүртэл нь хариуцаад, ажиглаад, батлан даагаад явна гэвэл төлбөр нэмэгдэнэ" гэж хэлсэн" гэв.

Энэхүү мэдээллээс харахад нэг талаар бусдын зовлонг нимгэлэх сайн үйл мэт боловч нөгөө талаас агуулгын хүрээнд учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл итгэхэд бэрх, нөхцөл байдал хаашаа ч хэвийх боломжтой дүр зураг ажиглагдана. Жишээлбэл, манай улсад эдгээр үйлдлийг хянаж зохицуулдаг эрх зүйн орчин байхгүй. Ингэхээр хэн хэн нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байх боломжтой гэсэн үг. Нэг талаараа энэ нь эрсдэл. Учир нь хоёр тал бие биедээ итгэсний үндсэн дээр сайн дурааараа хийж буй тохиролцох харилцаа л үүсгэх боломжтой харагдаж байгаа юм.

Тухайн группүүд рүү орж харвал манай улс энэ төрлийн хуультай гэх зэргээр иргэдэд буруу мэдээлэл тараасан байгаа нь харагдана.

Өрх тойлгойлсон ээж тээгч эх болно гэх зарууд ч олон байна

Манай улсад үргүйдлийг оношилдог, энэ төрлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг улсын нэг л төв байна

Монгол Улсад үргүйдлийг оношилдог, түүний дагуу эмчилгээ үйлчилдээ үзүүлдэг улсын нэг л төв бий. Тэр нь үр шилжүүлэн суулгах төв. Өмнө жил л гэхэд тус төвөөр 10 мянга гаруй хүн энэ төрлийн эмчилгээ үйлчилгээ авсан байна. Харин энэ үзүүлэлт гурван жилийн өмнө 6000 гаруй байжээ. Ингээд тооцвол жил ирэх тусам хүн амын дундах үргүйдэл нэмэгдэж буй статистик харагдана.

Тодруулбал, энэ нь зөвхөн улсын эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн статистик юм. Өөрөөр хэлбэл хувийн эмнэлгүүдээр энэ төрлийн үйлчилгээ эмчилгээ авч буй хүмүүсийг нийтэд нь авч үзвэл хүн амын дундах үргүйдлийн тоон үзүүллэлт нэмэгдэх нь ойлгомжтой.

Иргэд үргүйдлээ оношлуулахад нэг сая төгрөгийг төлдөг бөгөөд эмчилгээ хийлгэхээр бол бүр их хэмжээний мөнгийг зарцуулах шаардлагатай болдог байна. Жишээлбэл, үргүйдэлтэй тулсан гэр бүл анхан шатандаа оношлуулах, үр шилжүүлэн суулгах зэрэгт хамгийн багадаа 15-25 сая төгрөгийг зарцуулдаг аж.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin.
Zochin.

Zovson hund buyan l bolj bn shdee.yundaa surjigneed bgaa um.bi ch gesen huuhedgui.teegch bvl holbogdooroi.teegch eheer huuhed turuulne.

Зочин
Зочин
Reply to  Zochin.

Bnshv

Зочин
Зочин

Ер нь бол олон оронд зөвшөөрсөн байпаг иаш сайн хууль батлаад энэ асууддыг шийдвэл т�##� т�##�даа зүгээр санагддаг

Орчин үед завгүй хүмүүс хүртэл тээгч эхээр хүүхдээ
Орчин үед завгүй хүмүүс хүртэл тээгч эхээр хүүхдээ

За яах вэ дээ болохгүй зүйл байхгүй. Зориул�##�тын хуульгүй ч бусад байгаа хуулийн за�##�таа хүмүүс ашиглаж болно. Харин зар нь үнэхээр задгай лэнсий гэмээр сэтгэгдэл төрүүлэхээр байна. Ийм хүмүүстэй холбогдохгүй байх. Жоохон ажил хэрэгч арзагануур нялгануур байдлаа багасгав�##� хүмүүс сонгож магад. Аз жарг�##� бэлэглэнэ гэж бичих ямар ч шаардлагагүй. Чимээгүй төрж байсан туршлагатай бол тэрийгээ бичих. Бусад эрүүл мэндийн үзүүлэлтээ нийтэд ил бишээр өөрсдөд нь дурдах. Зуучлагчийн сайн муу т�##� мэдэхгүй. Зуучлагчгүй байх нь элдэв муу санаатай хүмүүсийн гарт өртөхөөс сэргийлж болох юм. Гэвч зуучлагч нь үнэхээр ажил хэрэгч биш арзагануур гачин амьтан байна. Дэлхийн одод бүгд хүүхдээ тээгч эхээр төрүүлж байна. Учир нь жилд т�##�д нь онгоцоор явдаг тул хүүхэд тээх аюултай гэх мэт ш�##�тагтай. Жирийн үзэгдэл болсон шүү. Аль �##�ь т�##� нь эрсдлээ сайн тооцоод муу хүмүүсийн гарт орчилгүй байх. Иймэрхүү арзаганасан нялганасан үгсэнд итгэж холбогдох хүн байхгүй. эсрэгээрээ serious биш байна гээд �##�гасах магадл�##�тай. Ямар хүнтэй танилцах гэж байгаа биш. Хүүхэд тээх гэж байхад. Хүн зөв юманд л дуртай байдаг.

Орчин үед завгүй хүмүүс хүртэл тээгч эхээр хүүхдээ
Орчин үед завгүй хүмүүс хүртэл тээгч эхээр хүүхдээ

Зуучлагчтай байх нь гэж бичих гэтэл эсрэгээр нь бичиж. Сорри.

Орчин үед завгүй хүмүүс хүртэл тээгч эхээр хүүхдээ
Орчин үед завгүй хүмүүс хүртэл тээгч эхээр хүүхдээ

Орчин үед, ирээдүйд санхүүгийн боломжтой бүгд ашиглана. Дан ганц үрийн асууд�##�тай хүмүүс ашиглахаа болиод удсан. 2022 онд л оддын жирэмсэн зураггүй гаргаж ирж танилцуулсан хүүхдийн мэдээг харчих.

Зочин
Зочин

Монголд хууль байхгүй. Ер нь л эрсдэлтэй. Тэрэндээ тулв�##� юуг нь ч мэдэхгүй хүнээр тээлгэж байснаас өөрийн цусны хамаатан саднаараа тээлгэсэн нь дээр

Эрдэнэ
Эрдэнэ

Болохгүй юм юу байгаан

MUUHAI UNDESTEN
MUUHAI UNDESTEN

EEJUUD gedeg chin buruu bnaa...Hun gantshan uuriinhuu eejiig l EEJ gedeg...EHCHUUD GEJ BICHEECH

Уншигч
Уншигч

Хагас дутуу мэдээлэлиэй бол битгий амьиан хүн төөрөгдүүлж мэдээлэл ьавьж бай!!!!! Сайн судлаж байж нийтлэх ёстой бусуу???? Монгол одоогоор үргүйдлийн эмнэлэг 4-5 байна. Тээгч эхийн ханш 20.0 сая. Тээгчээр ганц бие хүн хэзээч сонгодоггүй!!!! Монголд тээгч эхийн журам 2020 онд гарсан. Хуультай болоод явж байгааа

Jolooch
Jolooch

Tiishde. Say manai neg naiz bsrilgiin kompanitai 5 ohintoia avgaid huu teej ogson.

Сараа
Сараа

Тээгч ээж болно 99923398

Холбоотой мэдээ

Back to top button