Танд хэрэгтэй
Салхин цэцэг өвчний шинжилгээний зардлыг даатгалаас хариуцна

Салхин цэцэг-могой яр вирусын иммуноголобулины М шинжилгээний 70 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө.
ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар салхин цэцэг- могой яр вирусийн иммуноглобулин М (Varicella Zoster Virus IgM-ELISA) шинжилгээг 30 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Энэ үйлчилгээг үзүүлэх ЭМБ-уудтай ЭНД дарж танилцаарай.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах бөгөөд ЭНД дарж танилцаарай.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.