Ч.Хүрэлбаатар: Манай эдийн засаг дор хаяж зургаан хувиар өсөх төсөөлөлтэй байна

Өнөөдөр /2023.04.10/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ.
Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "2022 онд Монгол Улсын эдийн засаг 4.8 хувиар өслөө. Цар тахлын үед заримдаа хасаг байсан. Бүгдийг нь нийлүүлээд аваад үзэх юм бол 2019 оноос хойш манай эдийн засаг 1.7 хувиар өссөн. Цаашдаа эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд дор хаяж гурван жилийн хугацааны бодлогыг авч хэрэгжүүлэх шаардлагатай. 2023, 2024 онд дэлхийн эдийн засгийн дундаж өсөлт 3 хувиас бага байх төлөвтай байгаа. Хэдий тийм ч манай хөрөнгө оруулагч гол түнш урд хөршийн эдийн засаг хамгийн багадаа 5 хувиар өснө гэдэг прогноз гарсан. Эхний гурван сарын эдийн засаг сайн байгаа. Манай эдийн засаг дор хаяж зургаан хувиар өснө гэсэн төсөөлөл байна.
Хөрөнгө оруулалтын болон Ашигт малтмалын тухай хуулийн төслийг Засгийн газраас ойрын хугацаанд өргөн мэдүүлэх тухайд гишүүд санал нэгдлээ. Энэ чиглэлээр бид ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай.
Төсвийн үндсэн тэнцэл эерэг байх нь макро эдийн засгийг тогтворжуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Инфляцыг буулгахад чиглэсэн төсвийн бодлогыг цаашид тууштай хэрэгжүүлнэ.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зарах үйл ажиллагааг нэмэгдүүлнэ. Нүүрс дээр нэмээд зэс, цайр, жонш гээд экспортын бүтээгдэхүүнийг биржээр зарна. Төсвийн орлого нэмэгдэхэд төсөвт тодотгол хийдэг хууль эрх зүйн орчин байхгүй. Зөвхөн орлого буурах үед зардлыг танах зориулалттай төсвийн тодотгол хийх хууль эрх зүйн орчин үйлчилж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүрэлбаатар чи статистикийн хэдэн тоог ч�##�чиж статистикийн �##�баны үүргийг гүйцэтгэхээ боль. эдийн засаг, хөгжлийн сайданцар юм бол улсын хөгжлийн бодлого, стратеги, төрөлжилтийн асуудлаар юу хийж буй, цаашид яах бодогын асууд�##� ярь. чадахгүй бол �######� хотгор шанага аа
Хотгор шанаганы уурхайг зарсан хулгайч Хүрэлбаатар
kkk, neg l ih gadaad huntei zurgaa daruulj, hurald suusan zurgaa tavij, end tendehiin hurliin temdeglel unshsan hun . Hutlugch yumuu haashaam be, Ug ni ediin zasgiin bodlogiin ajlaa hiigeed zavgui yavmaar . Uuriiguu l reklamdsan hun. Huuchirsan argaa yadaj solimoor son doo.
энэ хулгайч сангийн яамыг 20 жил таср�##�тгүй удирдаж ингэж худлаа статистик тоо э.засаг өссөн дүнтэй гэж худ�##� попордсоор хамдтаахотгор шанагыг идэж дуусгаад намынхаа хулгайч нарын Багабаньд Энхбаяр Баяр Нямдорж Хүрэлсүг нарын хулгайг нуун дарж хамтдаа хулгайлсаар 30 жмлтйн дотор хэдэн зуун хулгайч нар улс орны ЖДҮ БАНК НҮҮРС хулгайлж улс орны хөгждийг ухраасан байхад бүр хулгайё нар нь ЭЗасгийн яам байлж өгсөн тос дотроосоо өмхийрнө толгрйноосоо өтсөөр