Улс төрийн мэдээ

Ж.Ганбат: Ноогдол ашиг тараах уу, баяжуулах үйлдвэр барих уу гэдгээ энэ сарын сүүлээр шийднэ

ЭТТ ХК-ийн БЭТ Ж.Ганбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр энэ оны эхний улиралд 800 сая ам.долларын орлого ЭТТ ХК олсон гэж мэдээллээ.

Түүнчлэн “Валютын нөөц нэмэгдүүлэх, нүүрсний үнийг өндөр тогтоох зорилгоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ эрчээрээ явж чадвал 2023 оны эцсийн байдлаар 30 гаруй сая тонн нүүрс экспортлох боломжтой гэж тооцсон.

Мөн ам нөхцөлтэй, хугацаа нь дууссан бүх гэрээг цуцалж, төлбөрөө урьдчилж авсан гэрээнүүдийн нөхцөлийг биржээр арилжаалах хэлбэрт шилжүүлсэн.

Өмнө нь өдөрт 200 гаруй тээврийн хэрэгсэл л хилээр гардаг байсан бол өдгөө дунджаар 1000 болж нэмэгдсэн. Тээврийн компаниудын төлдөг татвар ч 2-3 дахин нэмэгдлээ. С зөвшөөрлийг 10 мянган ААН хүссэн ч бидний боломж нь 4000 гаруй.

Ноогдол ашиг тараах тухайд, 2022 оны ашгаас 2023 онд хуваарилна гэвэл иргэн бүрд 100 гаруй мянган төгрөг л ноогдоно. Гэтэл одоо барьж буй нүүрс баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулбал нүүрсний үнэ 60-70 ам.доллараар нэмэгдэх хүлээлттэй. Иймд энэ сарын сүүлээр ЭТТ ХК-ийн ТУЗ хуралдаж, ноогдол ашиг хуваарилах уу, эсвэл баяжуулах үйлдвэр барихдаа зарцуулах уу гэдгээ шийднэ” гэлээ.

ЭТТ ХК-д өдгөө 4 тэрбум орчим төгрөгийн өр бий. Үүнийг эхэлж төлбөрөө аваад, дараа нь нүүрсээр төлөх гэрээний хүлээлт гэж Ж.Ганбат тайлбарлалаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 13, 2023 14:07

Ха ха танил технолги байна.

Иргэн
Иргэн
4 сар 13, 2023 14:35

Арвижиг үйлдвэр бариулах сан�##�тай.Хадг�##�амжтай утга нэг.Хулгай луйвараар ороогүй бол овоо болчихгүй юу .

Bat
Bat
4 сар 13, 2023 18:40

Noogdol gej olon hvn jaahan mongo abch baihaar vildbertee shinjlel hiij tonog tohooromjoo saijruulaarai

Уншигч
Уншигч
4 сар 13, 2023 20:49

Үйлдвэр хэрэгтэй, өнөөдрийн тараасан 100 төгрөг арай зөөлөрч буй в�##�ютын ханшыг эргээд хөөрөгдчихнө шүү. Ирэх ирэх жилүүдэд илүү ашиг авчирах үйлдвэрээ барь, гэхдээ битгий хувааж идчихээрэй.

Үүл
Үүл
4 сар 14, 2023 06:31

Үйлдвэр барьсан дээрээ. Үйлдвэр барих нь үнэн байгаасай

Холбоотой мэдээ

Back to top button