УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Баасанхүү: Худлаа хэлэхээргүй хүн "Танай АН-ыг бид дахиад гондом болгож ашиглана" гээд инээж байна лээ

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй Сонгуулийн тухай хууль түүнийг тойрсон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Үндсэн хуульд гарч хүрч, гишүүдийг тоог нэмэх акциа Ардчилсан намыхнаар хийлгэнэ гэсэн бор шувуу сонссон-

-Ойрын өдрүүдэд улстөрийн халуун сэдэв Сонгуулийн хууль болоод байна. Эрх баригч МАН 38/38 гэсэн хувилбарыг нэмэлт, өөрчлөлтөд тусгасан бол АН өмнө нь нэг удаа сонгууль хийсэн 48/28 хувилбарыг санал болгоод байгаа. Сонгууль явуулах систем ойрын үед багагүй маргаан дагуулах бололтой?

-Би улстөрөөс жаахан холхон байна. Өмгөөллийн ажлаа хийгээд. Өөрийгөө тэжээх шаардлагатай учир. Энэ асуудалд гүнзгий анхаарсангүй. Гэхдээ парламентад байсан, мэргэжлийн хуульч хүний хувьд Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хальт анзаарлаа. Олон нийт 38/38 эсвэл 48/28 хувьд нь илүү анхаараад байх шиг. Гол акцентуудыг нь анхаарахгүй байна.

-Тухайлбал?

-Жишээлбэл, УИХ-ын сонгуулиар дамжуулан Засгийн газар байгуулагдах, цаашлаад төрийн институц бий болдог учир энэ хуульд маш болгоомжтой хандах учиртай. Бид бүх тогтолцоог туршаад үзчихсэн.100 хувь пропорциональ, 100 хувь мажоритар, холимогоор гэхчлэн. Энэ утгаараа 2012 оны холимог тогтолцоо их зөв байсан. Би холимог тогтолцоогоор гарч ирж байсан хүний хувьд ч тэр. Холимог тогтолцоо байгаагүй бол над шиг мэргэжилдээ үнэнч мөнгөгүй, олны танил биш хүн гарах хэцүү шүү дээ. Яагаад гэвэл олигархууд, төрөөс төрсөн тэрбумтнуудын өмнө гарч мажоритараар явах хэцүү. Гэтэл сайн зүйлийг жадалж устгадаг уруул дээрээ мэнгэтэй нэг хүн байдаг шүү дээ. Та нар мэднэ. Тэр нөхөр холимог тогтолцоог үзэн ядсаар байгаад унагаасан. Мөн З.Энхболд ҮХЦ-д маш муухай улстөрийн маневр хийж энэ тогтолцоог байхгүй болгосон. Яагаад гэвэл ардын хүүхдүүд төрд ороод ирэх нь буруу юм байна гэж бодсон.

Улсыг нэг тойрог гэж үзээд нэр дэвшигчдийг гаргаж ирж, намын жагсаалтын ард байгаа нэрүүдийг дугуйлаад өгчхөж болно. Та таалагдсан нэг хүнээ л дугуйл. Намынхаа жагсаалтын аравт орох гэж яадаг билээ. ХҮН яаж шившгээ тарилаа. Тэрний оронд лидер үү, лойдор уу гэдгээ шалгачихъя. Нэрсийн дарааллаараа жагсаалтад орчихъё. Тэгээд ард түмэн өөрийгөө төлөөлнө гэж итгэсэн намын ард байгаа хүнээ сонгох юм. Тэгэхээр миний хэлээд байгаа 48/28 хувь байг. Нэрсийг ард түмнээрээ сонгуулъя.

-Намынхаа хувилбарыг дэмжиж байгаа байх нь ээ.

-Найман янзаар сонгууль хийлээ. Ес дэх хувилбараа 38/38 болгох гээд байна, МАН. Үүнд хэд хэдэн сул тал бий. Нэгдүгээрт, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг төлөөлөх байдлаар нэг нэг хүн зоочхож болно. Гэтэл Улаанбаатарт хүн амын 50 хувь нь байна шүү дээ. Булганаас 45 мянган хүнийг, Улаанбаатараас 300 мянган хүнийг төлөөлж сонгогдох нь тэнгэр газар шиг ялгаатай. Энэ үүднээс туршаад үр дүнгээ үзчихсэн 48/28 зөв юм уу гэж бодож байна. Сураг дуулах нь ээ шоу гэж дуулсан.

-Сонгуулийн тухай хуулийн төсөл, улс төрийн намын тухай хуулийн төслийг олны анхааралд оруулсны дараа ҮХНӨ-ийг шууд өргөн барихаар тооцож байгаа сураг бий. Ерөнхийдөө ҮХНӨ хийж, гишүүдийн тоог нэмэхээр шуударчихлаа л даа?

-38/38, 48/28 гэдэг нь шоу юм аа. УИХ-ын гишүүдийн тоог 123 болгож нэмэх гээд ард түмнийг цөхрөөж байгаа. Ард түмнийг хэний морь хурдан, ямар бөх хүчтэй вэ гэдэгт анхаарч байх хооронд Үндсэн хуульд гарч хүрч, гишүүдийг тоог нэмэх агуулга нэмэх гээд байна гэдэг акц хүчтэй явна. Ингэхдээ Ардчилсан намыхнаар түүнийгээ хийлгэх гээд байна гэсэн бор шувуу сонссон. Худлаа хэлэхээргүй хүн "Танай Ардчилсан намыг бид дахиад нэг удаа гондом болгож ашиглах гэж байгаа шүү дээ" гээд инээж байна лээ. Бээлий, гондом хоёрыг муухай зүйлд нь ашигладаг биз дээ. Тэр үүднээс би "Та нар битгий буруу, муухай юманд орооцолдоорой манай намынхаан" гэж хэлсэн.

-АН шоунд оролцох гээд байгаа юм байна гэж ойлголоо. Танай намаас санал болгосон 48/28 хувилбартай сонгуулийн хуульд та гар бие оролцсон уу?

-Оролцоно гэж хэлээгүй. Оролцох магадлалтай гэж байна. Ажлын хэсэг гарч ажилласан. Үзсэн, харсан, дэмжиж байгаа. Сонгуулийн хууль тэр дундаа сонгогчдын боловсрол чиглэлээр насаараа ажилласан мундаг хүн бий. Бурмаа гээд. тэр хүнээс гадна мэдлэг, туршлагатай олон хүн бий. Бид ярилцаж байгаа энэ хувилбарыг гаргаж ирсэн. Харин 38/38 хувилбар яаж ч бодоод боломжгүй.

-Үндсэн хуулийг хэлэлцэх хугацаа нь Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Ордны хуйвалдаанаар хийж байна-

-Үндсэн хуульдаа гарч хүрч, Сонгуулийн хуулиа өөрчилнө гэвэл хуулийн хугацаандаа багтахгүй хууль зөрчих нөхцөл байдал үүсчхээд байгаа тал дээр хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Тийм боломж байхгүй. Үндсэн хуульд "УИХ-ын нийт гишүүн нь 76 байна. Нийт гишүүний 3/2 нь буюу 56-гаас дээш гишүүн хууль санаачилна. Харин хуралд оролцсон гишүүдийн 56 дээш хувь нь кноп дарна" гэдэг. Өөрөөр хэлбэл 76 гишүүнтэй байж хууль санаачилна. Тэгэхээр энэ нь боломжгүй зүйл. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг хэлэлцэх хугацаа нь Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Ордны хуйвалдаанаар хийж байна гэж харагдана.

2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт таван намын тохиролцоон дээр суурилж, 65-уулаа хийж байсан шүү дээ. Одоо бол ганцхан нам байна. Ийм тохиолдолд Үндсэн хууль өөрчилж болохгүй.

Ардын намынхан 38/38 хувилбараа зарласан чинь Сүхбаатар, Чингэлтэй болон хэд хэдэн дүүргийн хүмүүс уйлсан гэсэн. "Арай ч дээ, юу вэ. Намын гадаа очиж жагсана" гэж солиорсон байна билээ. Найман жилийн өмнө цүнх баригч байсан хүмүүсийг төрөөс төрсөн тэрбумтан болгочихсон юм чинь аргагүй шүү дээ. Тэд нэр дэвших боломжгүй болчихсон. Энэ бол ард түмний биш ардын намын зовлон. Тэднийгээ хаана, хэрхэн шингээх вэ гэдэг асуудалтай тулгардаг.

-Үндсэн хууль, сонгуулийн хуулиа механикаар хөдөлгөөд эхлэхээр гарах үр дүн юу байх юм бэ. Энэ үүднээс ирэх сонгуулиа ямар системээр явуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?

-Манай сонгогчдын 18 хувь нь нам ярьдаг өвөө, эмээ нар. 30 жилийн сонгуулиар амьдарчирсан. Тэдэнд юу ч яриад нэмэргүй. 14 хувь нь бүгд адилхан хулгайч юм чинь мөнгө авна гэж үздэг. Мөнгө тараах нь хууль бус шүү дээ. Гэвч одооноос л дугтуйтай мөнгө тарааж эхэлсэн. Тэгэхээр зарим нь нам дээр ажиллах 18, мөнгөн дээр ажиллах 14 хувь дээр ажиллаад гарчих гээд байгаа байхгүй юу. Сайн хүн гараасай гэнд залбирдаг дундын саарал масс гэж бий. Тэд сонгуульд санал өгдөггүй. Сошиалд л тэнэгтдэг. Тиймээс сонгуулийг шударга хийхэд хэцүү.

Ийм иргэдийг хариуцлагажуулах үүднээс сонгууль өгвөл тэтгэвэр бодуулах насыг чинь нэг жилээр нэмнэ. Эсвэл захиргааны аргаар торгоно ч гэх юм уу. Хөшүүрэг гаргаж өгөх шаардлагатай байна. Ухуулгын, улстөрийн, эдийн засгийн аргаар ч юм уу, би мэдэхгүй байна. Массаа оруулж байж л сонгууль шударга болно. Хар машинд би итгэдэггүй юм. 2016 онд 4222 саналаар ялж байлаа. Саяын 2020 оныхт 4222 саналаар ялагдсан байхгүй юу. Дөрвөн жилийн дараа тоо давхцсан. Эхнийх нь үнэн байх магадлалтай. 15 мянган хүний дунд явагдсан сонгууль.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар 152, УИХ-ын даргын 108 гэсэн саналтай байгаа гэж дуулсан?

-Яршиг 500 болгочихсон нь дээр. Ямар судалгаагүй ярьж байна. Их байлгая гэвэл 500 нь дээр. Шулуухан хэлэхэд.

-3 сая хүнд хэтэрхий их тоо биз дээ?

-Өмнө нь ардын их хурал 400 депутаттай байж болоод байсан биз дээ. Тухайн үед 1.8 сая хүн амтай басйан. Тиймээс одоо нэгмөр 500 болгоё.

-Нэр дэвшигчийн сонгогдох эсэх нь ухуулагчаас хамаарна. Гараагүй нэр дэвшигч үлдсэн 50 хувийг нь өгөхгүй байх нь шударга-

-Эрх баригчдын хэлэлцэж буй хуульд авууштай зүйл байна уу, анзаарсан уу?

-Одоогийн өргөн баригдаад буй хуульд нь авах юм бас байна лээ. Зардал хэмнэх асуудал их таалагдаад байгаа. Шохойтой цаастай сэтгүүл, танилцуулга сэлтийг нэр дэвшигч бүр хэдэн мянгаар нь хийлгэдэг. Түүнийгээ айл амьтан амарч байх харанхуй шөнөөр шахуу нохой шуугиулаад л тараадаг. Дэмжээгүй, дэмжихийг хүсэхгүй байхад хүчээр өгдөг. Буруу шүү дээ. Уг нь уулзалт дээр нь дэмжээд, сонирхоод ирсэн хүмүүстээ өгөх учиртай.

Ухуулагч нарын зардал гэж зүйл бий. Хүүхдээ дургүй нам, дэмждэггүй хүн дээр аваачаад “наадахынхаа ухуулагч хий” гэж тулгадаг. Ухуулагч хийдэггүй тэд нар. Тэр 18 хоногийг халуун наранд үзэн ядаж өнгөрүүлдэг, тэд. Нэр дэвшигчээ бүр хараадаг байхгүй юу. “Энэ хүүр хурдан зайлаасай, үхээсэй” гэдэг. Тэгээд бүр залхсандаа тараах материалыг нь хогийн саванд аваачиж хийдэг. Ийм байснаас ухуулагч нарын штаб дээр суулгаж сонирхож орж гарсан хүмүүст сурталчилгаагаа хийсэн нь дээр. Ингэвэл бараг 300 сая төгрөг хэмнэнэ шүү. Томсгосон тойрогт 500, жижгэрүүлсэн тойрогт 25 сая төгрөгийн зардал гардаг. Бодит үнэн шүү.

Хөөрхий манай ухуулагчид сонгуулийн дараа Бэлтэс мөрөнгийн хохирогчид шиг болдогийг мэдэх үү.

-Тэр нь юу гэсэн үг вэ. Ажиллуулсан цалингаа өгдөггүй гэж үү?

-Цалин байхдаа яадаг юм. Өөрөө ажлаа сайн хийх ёстой биз дээ. Ухуулагчийн ажлаа сайн хийж, нэр дэвшигчээ гаргах ёстой шүү дээ.

-Нэр муутай хүн гарахгүй бол угаасаа л гарахгүй шүү дээ, ухуулагч ямар хамаатай гэж?

-Нэр муутайг нь мэдсэн юм бол яах гэж очиж ажилласан юм бэ. Ухуулгыг нь хийж үйлчлэх гэж байгаа хүнээ эхлээд сайн мэдэж авах хэрэгтэй биз дээ. Тухайн нэр дэвшигч нь гараагүй байхад үлдсэн 50 хувиа авъя ч гэх шиг. Мөнгө өгөхгүй байх нь шударга биз дээ.

-Ажиллуулчхаад мөнгө өгөхгүй байх нь тэгээд шударга юм уу?

-Ажиллуулчхаад гэж юу гэсэн үг юм бэ. Ухуулагч сайн ажилласан бол нэр дэвшигч нь сонгогдоод гараад ирнэ шүү дээ. Ажиллаагүй л байхгүй юу. Ухуулагчаар хамаарна. Ухуулагч гэдэг нь итгэл үнэмшил төрүүлэхүйц сайн ажиллахаас хамаарна. Ухуулагчаас хамаардаггүй байсан бол ухуулагчаар яах юм бэ. Тиймээс ажиллуулчхаад гэж яриад байгаа чинь буруу байхгүй юу. Хуулиа мэдэхгүй, хүнээ танихгүй. "Хөөе манай найз нэр дэвшиж байгаа юм аа. Чи очоод ажиллаадах" гэнгүүт нөгөөх нь танихгүй хэрнээ 500 мянган төгрөгийн төлөө гүйц очиж байх жишээтэй.

-Та бид хоёр энэ сэдэв дээр санал нийлэхгүй юм байна. Дараагийн сэдэв рүүгээ оръё.

-Орооч дээ.

-С.Эрдэнэ надад хамаагүй. Ямар жаахан хүүхэд биш. Өөрийнхөө хүссэнээр явна л биз дээ-

-Та Л.Гантөмөр даргатай АН-ыг хоёр гараа өргөөд дэмжиж байгаа юу?

-Л.Гантөмөр даргатай АН, С.Эрдэнэ даргатай АН ярьж болохгүй байхгүй юу.

-Та нар бүгдээрээ ингэж уурладаг байхгүй юу?

-Уурлаагүй. Би УИХ-ын гишүүн байсан хүн. 2020 оны сонгуулийн дараа наймдугаар сард С.Эрдэнээс Ц.Туваан гэдэг хүн намын тамгыг нь авч явсан байдаг юм. Үүний дараа "Х.Баттулга гэдэг хүнээс өөр хэн нэгэн Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй" гэдэг дүрэм оруулж, өөрчилнө гээд ороод ирсэн. Энэ үеэс эхлээд тамгыг хэн эзэмших вэ гэдэг асуудал үүсч эхэлсэн л дээ. Гэрчилгээн дээрх хүн тамгыг эзэмших, дугаарыг нь өөрчлөх эрхтэй. Ингээд тамгаа өөрчлөөд хоёр удаагийн сонгуульд орсон. Өөр өөр газар хуралдаж байснаа нэгдэж нийлээд Л.Гантөмөрийг даргаараа сонгосон. Гэрчилгээн дээр нэрийг нь өөрчилсөн. Гэрчилгээний эзэн тамгаа өөрчлөөд л явдаг дүрэмтэй. Тэгэхээр чинь хоёр гараа өргө гэсэн таны асуултыг юу гэж ойлгох вэ.

-"Л.Гантөмөр дарга биш, хүчин төгөлдөр тамга надад байгаа" гээд С.Эрдэнэ гэдэг хүн чинь буруу хараад суугаад байгаа биз дээ?

-С.Эрдэнэ надад хамаагүй. Ямар жаахан хүүхэд биш. Өөрийнхөө хүссэнээр явна л биз дээ. Би ямар аав ээж, ах дүү нь юм уу. Би хуульч хүн. Тамганы асуудал шийдээд өг гэсэн. Шийдээд л өглөө. Одоо намын даргын асуудал шийдээд өг гэсэн. Би шийдсэн. Одоо юу хэрэгтэй юм бэ. С.Эрдэнийг эхнэрээс нь очиж асуух хэрэгтэй шүү дээ. Тиймээс байгаа оноогүй асуулт гэж хэлмээр байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Энхдэлгэр
Энхдэлгэр
4 сар 14, 2023 08:51

Жунайтай ярьж байгаа яриа нь үнэн д�##�дага нөхөр шүү. Энэ нөхөрийг харахаар л уур хүрээд байхын.

иргэн
иргэн
4 сар 14, 2023 09:01

Хүүхэн шиг хов ярьсан энэ ер новшийн нөхөр юмаа.

Зочин
Зочин
4 сар 14, 2023 09:29

Энэ Баасанхүү согтуу Жунай дарга Хурц генер�##� гээд л долигносон пялдаг яриа бичлэг нь ТВ- р гарч байсан шүү.

ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 14, 2023 10:04

УСАНД УНАЖ ҮХСЭН ОГТОНО ШИГ ЭНЭ АМЬТНЫ ҮГЭНД ОДОО ҮНЭМШИХ ХҮН БАЙХ УУ?

ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 14, 2023 10:05

ХАРАХААС ОЙ ГУТАМ, ТЭР ГАХАЙ ХУРЦЫГ ПЯЛБАГДАЖ БАЙГААНЭЭ

УССӨ
УССӨ
4 сар 14, 2023 10:05

ТА НАРЫН БАЙЖ БАЙГАА ЛАЛАРЫН ЦАРАЙ ЧИНЬ ТЭР., ИДЭЖ УУХ, ХУЛГЙА ЛУЙВАР ХИЙХИЙН ТӨЛӨӨ, ЭРХ МЭДЭЛ БУЛААЦАЛДАХ ДОН ТУССАН ЛАЛАРУУД. ГОНДОМ ЧИНЬ ХЭРЭГГҮЙ ЭД БИШ ЭЭ, 00-ЫН ЦААС БОЛГОГО ГЭЭГҮЙ ИХ ЮМ.

Зочин
Зочин
4 сар 14, 2023 10:36

Одоо УИХ-ын гишүүдийн тоог 1 сая болгосон ч Бадамжунайгийн хамсаатан Баасанхүү хэзээ ч сонгогдохгүй. Илэрсэн нь тэр бичлэг болохоос д�##�дуур бол хэдэн тэрбумаар нь Бадамжунайгаас мөнгө авсан байгаа Баасанхүү. Ш�##�гах хэрэгтэй.

АРД
АРД
4 сар 14, 2023 12:22

Энэ нөхөр мөн ч олон хүнийг дагаж с�##�баганах шиг болсон. Улс төрд явж байсан хүн гэхэд дэндүү новшийн яриатай хэвэрээ л байгаа юм байна. Хов хөөцөөлдөөд, ийм юмнуудаас цаашид сурв�##�жлага энэ тэр битгий авч тавиад бай Сэтгүүлч нар.

Zochin
Zochin
4 сар 14, 2023 13:01

Balai chin uuriiguu Hen gedgiig martaa yu? Balai chi bol "" HEN CH bish.

Зочи
Зочи
4 сар 14, 2023 13:57

Баасанхүү б�##�ай чинь АН ын гишүүн юм уу ,нөгөө МАХН ын дарга марга нь яасан бэ. АН ыг хогийн сав гэдэг үнэн юм байна ертөнцийн хулгайч, луйварчид, урвагчидыг цуглуулах юм.

Зочин
Зочин
4 сар 14, 2023 15:19

Жунай юм ярьж эхэлж энэ нөхөр нам ярьж чух�##� царайлж асуудлаа төөрөлдүүлэх арга саам эрж эхэлсэн бна

bat
bat
4 сар 14, 2023 17:46

whahaha oimsoniii huavchuurag.odoo khurtsiin sugnii us.neree bodoj amidraarai baasan.huu

ганөлзий
ганөлзий
4 сар 14, 2023 21:02
Reply to  bat

Баасанхүү нэрийг эцэг яг оноож өгчээ. Ээж нь нэр өгсөн бол чацган хүү гэх байсандаа. Мөнгөтэй хүнд долигонож амь зуудаг үхсэн хатсаны хуульч Ийм юмнууд хэрэг шийднэ гэдэг аймшиг байгаа биздээ.Н.Энхбаярын бандаажинд хавчуулагдаад их хур�##�д орж ирсэн гэж Нямдорж тов тодорхой хэлээ биздээ.Одоо Хурц генер�##�ын боожгойны үс болчихоод сүгсэлзээд сүйд.удахгүй намилзгана болж хувирна хараад байгаарай

Зочин
Зочин
4 сар 14, 2023 22:41

Ха, ха.

Уншигч
Уншигч
4 сар 14, 2023 19:11

Hohi chini, chadaj baigaa umand argagyi.
Aluurchin elberdorj Aluurchin erdene Aluurchin hurts Aluurchin batuul Aluurchin bayar geed manan mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin tsugluulga bolson Aluurchdiin ardchilsan nam geech omhii jorlong mongolchyyd bid 24 onii songuuliar burmoson ustgaj bulshilj tuuhiin hog deer hayna.
Ardchilsan nam geech omhii jorlon Zorigiig hamtarch alsan odroosoo ehlen kondoom bolson.

Хонь бүрэн, чоно цатгалан Зоч
Хонь бүрэн, чоно цатгалан Зоч
4 сар 14, 2023 19:38

Шээсэнхүү чинь НАХЯ,МАХН-аас Ардчил�##�д шургуулс ан нэг бөөс л байхгүй юү дээ !

Гаа
Гаа
4 сар 14, 2023 19:41

Энэ гөлөг юу хуцаад байна Улс төрийн гондом!!!

Уншигч
Уншигч
4 сар 15, 2023 01:36
Reply to  Гаа

Aluurchin elbegdorjiin gondom.
Aluurchin erdeniin gondom.
Aluurchin hurtsiin gondom.
Aluurchin batyyliin gondom.
Aluurchin bayariin gondom.
Luivarchin badamjunai gondoom

Тулгат
Тулгат
4 сар 16, 2023 14:07
Reply to  Уншигч

Хөөе чи болиорой Чи "агуу хуульч"Баасанхүүг гондом гэж арай хэлж зүрхлээгүй байлгүй дээ. Яагаад тэгэв, царай бие нь гондомтой төстэй болохоор нь тэгж хэлсэн юмуу эсвэл хийж буй үйлдэл гондоомын үүрэгтэй төстэй байгааг бичсэнүү.Гончигдорж гишүүнтэй Баавар мууд�##�цаад "чавганц-гондоом" гэсэн байдаг.АН-д дахиад нэг гондоом нэмэгдлээ.Живж байгаа онгоц-АН -руу гүйж очиж суугаад с6Жавхлан,Баасанхүү хоёр хамт живсэн МАХН-аа дагасан бол Тулгын оронд сайд болох байждээ эсвэл УИХ-д гондоом царайлаад шомбойтол сууж байхгүй юуу

Зочин
Зочин
4 сар 14, 2023 22:42

Хэнийг хэн гондом болгох гээд байна аа...

Иргэн
Иргэн
4 сар 15, 2023 00:35

Чи тэр хүндээ итгэж болно. Харин бид чамд итгэх үү?

Уншигч
Уншигч
4 сар 15, 2023 01:22

Baasanbuhal Chi bol Aluurchin elberdorj Aluurchin erdene Aluurchin hurts Aluurchin batuul Aluurchin bayar geed MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin kondom....
Chinii esed bol gadaad dotood ezdiinhee bogsiig gyalaital doloodog Kondom...
Aluurchin elberdorj Aluurchin erdene Aluurchin hurts Aluurchin batuul Aluurchin bayar geed MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin tsugluulga bolson Aluurchdiin ardchilsan nam geech omhii jorlong mongolchyyd bid 24 onii songuuliar burmoson ustgaj bulshilj tuuhiin hog deer hayna

Зочин
Зочин
4 сар 15, 2023 01:45

Энэ хар христчин бүтэхгүй ээ

зочин
зочин
4 сар 15, 2023 08:34

урваж шарвасан өөрийн гэх тархи толгойгүй хэдэн зоосны төлөө үхэл �##�дсан Монголын улстөрчдийн нийтлэг өнгө төрх жаахан х�##�тар төгрөгөөр энэ нохойг хаана л бол хаана боргуулна хуцуулна өрөвдөлтэй өнгө төрх юм даа

зочин
зочин
4 сар 15, 2023 08:35

Одоо энэ мэт хүн хогнуудыг ш�##�гаж цэвэрлэж хуулийн том ажиллагаа явуулахгүй бол хагартлаа баяжсан шун�##�ын туламнууд хаа сайгүй

Зочин
Зочин
4 сар 15, 2023 08:50

Хэн хэлэв, нэр усгүй бол чи шаасан, чиний хүсэл

Зочин
Зочин
4 сар 15, 2023 09:05

Oligtoi surug huchni nam bj chadahgui hohi chin. Nam dotroo alaltsaad bai

зочмняг 9зочимаа
зочмняг 9зочимаа
4 сар 15, 2023 14:11

Манан улс орныг Манаар дамжууож хулгайлж төсөв цавчиж ЖДҮ зээл банк тоногсид нүүрснмй хулгөйч Манаас 90 хувь нь төрж хулгайч хулгайчаа барих уу Баасанхүү харин ч шцдрага улс төрч шүү лээ хэн хэнтэй нөхөроөх нь хэнд хамаатай юм Манаас л өүх хулгайч �##�тан гулдмайтай төрж бна ард иргэдийн бүх болрмжмйг аулгайлж төрөө хулгайч нараар дүүргэж түмнээ ядууруудж

Enebish.
Enebish.
4 сар 15, 2023 22:25

Тийм шүү дээ Юунд нь эгдүүцэх вэ дээ

Зочин
Зочин
4 сар 15, 2023 22:33

Энэ шиг хогийн з�##�уус ирэх сонгуулиар идэвхижинэ дээ

stop
stop
4 сар 15, 2023 23:33

Deslegch Baasanhuu . Esus BAASNHUU
PYALDAG BAASANHUU

Зочин
Зочин
4 сар 16, 2023 11:13

ter tegj bna lee gej hovch avgain argaar sanaagaa shurfuuldag zan AN hujaanuudiin undsen arga baril.luuhaanii huuhed tsaanaal huniirhuu...

Зочин
Зочин
4 сар 16, 2023 11:56

Нэг мөр 1000 гишүүн м�##�тай МЯНГАТУУД болох уу ард түмэн эээ

Зочин
Зочин
4 сар 16, 2023 23:19

ene gej hudlaa gonshignoson yum . avilgachin gar

Зочин
Зочин
4 сар 16, 2023 23:21

hol z##lach uls turoos chamar dutab gej

Холбоотой мэдээ

Back to top button