НИЙГЭМНийгэм мэдээ

“Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв аялж эхэллээ

"Улаанбаатар төмөр зам" ХНН "Талын гэгээ" хөдөлгөөнт оношилгооны төвийг энэ сарын 17-25-ны өдрүүдэд урьд шугам замд аялуулж эхэлжээ.

Тус төвийн зорилго нь ахмадын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих болон “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн урдчилан сэргийлэх үзлэг болон эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд ахмад настан, төмөр замчдын гэр бүл, хүүхдүүдийг хамруулах юм байна.

“УБТЗ” ХНН нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төмөр замчид тэдний гэр бүлд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор жил бүр нарийн мэргэжлийн эмч нарын баг бүхий “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төвийг шугам замаар аялуулдаг юм.

Тус хөдөлгөөнт оношилгооны төвийн 21 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ удаа Замын –Үүд, Сайншанд, Чойр зангилаанд ажиллаж, дотор, мэдрэл, чих, хамар хоолой, нүд, шүд, хүүхэд, эмэгтэйчүүд, хэвлийн ЭХО, ходоод, улаан хоолойн дуран, зүрхний цахилгаан бичлиг, эмнэл зүйн лабораторийн чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button