Гео-ТоймДЭЛХИЙ

Зэвсгийн нөөц ба тэгш бус дайн: АНУ-ын тусламжгүйгээр Тайвань Хятадыг сөрөх үү

Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн энэ сарын эхээр Калифорнид АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартитай уулзахдаа Хятадын анхааруулгыг үл тоомсорлосон билээ. Улмаар Хятадын талаас цэргийн түрэмгий арга хэмжээ авсан нь дэлхий даяар шуугиан дэгдээв.

Коммунист засаглалтай Хятад Улс ардчилсан засаглалтай хөрш рүүгээ довтлохоор бэлтгэж байна гэх болгоомжлолыг ч төрүүлсэн. Ардын чөлөөлөх арми арлын улсыг бүслэн нисэх онгоц тээгч хөлөг онгоц, тэнгисийн цэргийн 12 хөлөг илгээж, зуу гаруй байлдааны онгоцыг нисгэсэн байдаг. Цэргийн сургуулилалт гэх нэрийдлээр агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүсэд нь ч нэвтэрсэн хэрэг.

Тайванийг хэзээ ч хяналтдаа байлгаж байгаагүй ч өөрийн нутаг дэвсгэрийн нэг гэж үздэг Хятадын эрх баригч Коммунист нам сургуулилтыг "хамтарсан" хэмээн тодорхойлсон нь "Тайванийн салан тусгаарлагчдын эсрэг ноцтой анхааруулга" болж буй.

Арлын улсын Гадаад хэргийн сайд Жозеф Ву "Хятад улс Тайванийн эсрэг дайн эхлүүлэх бололтой" хэмээн CNN-д мэдээлсэн байдаг.

-Тайвань болон Хятад цэрэг татлагын бодлогоо өөрчлөв-

Хоёр улс хоёулаа цэрэг татлагын бодлогоо өөрчилсөн. Тайванийн хувьд харьцангуй эрт уг бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн бол БНХАУ-ын талаас Цай Ин Вэнийн АНУ дахь айлчлалын дараагаар шийдвэр гаргасан юм.

Тайванийн зүгээс цэргийн алба хаах хугацааг дөрвөн сараас нэг жил болгон сунгаж буйгаа зарлаж, байлдааны бэлэн байдлаа нэмэгдүүлэхийн тулд уугуул зэвсгийн хөтөлбөрөө боловсруулжээ.

Хятадын талаас ч хариу арга хэмжээ авсан юм. Тухайлбал, Хятадын засгийн газраас энэ долоо хоногт цэрэг татлагын бодлогодоо өөрчлөлт оруулахаа зарласан явдал билээ. Тэд улс дайны байдалд орвол ахмад дайчид болон коллежийн боловсролтой оюутнууд тэргүүн эгнээнд цэрэгт татагдах магадлалтай хэмээн мэдэгдэв.

Мөн Хятадын хэд хэдэн шилдэг их, дээд сургуулиудад цэргийн тэнхимүүд аль хэдийн харьяалагдаж, оюутнууд цэргийн сургалтыг хослуулан суралцах боломжтой болжээ. Ингэхдээ шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлээр суралцаж төгссөн эрэгтэй болон эмэгтэй оюутнуудыг илүүтэй сонирхож байгаа аж. Энэ нь тэднийг үндэсний батлан хамгаалахаа бэхжүүлэх, хүчирхэг зэвсэгт хүчин байгуулах арга хэмээж байгаа.

-Тайвань зэвсгийн нөөцтэй болсноор тоглоомыг өөрчилнө-

Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийлөн анхааралдаа аваагүй саяхан гарсан нэгэн мэдэгдэл бий. Үүнд, Тайванийн нутаг дэвсгэрт зэвсгийн нөөц байгуулах АНУ-тай хийсэн яриа хэлэлцээ нь тоглолтыг өөрчилнө хэмээн үзэж буй.

Тайванийн Батлан хамгаалахын сайд Чиу Куо Чэн гуравдугаар сард парламентад хэлсэн үгэндээ "Дайны зэвсгийн нөөц байгуулах төлөвлөгөөний талаар АНУ-тай хэлэлцэж байгаа. Энэ нь ч боломжтой болсон. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Үндэсний батлан хамгаалахын зөвшөөрлийн тухай хуулийн заалтаар гарын үсэг зурсан" хэмээжээ.

Тайвань АНУ-аас удаан хугацааны турш зэвсэг худалдан авсаар ирсэн ч цэргийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ийм нөөц бий болгох нь арлын хамгаалалтад чухал ач холбогдолтой байх магадлалтай юм. Учир нь БНХАУ-ын зүгээс саяхан хийсэн бүслэлтээс харахад дайн эхэлбэл арлыг нэмэлт зэвсгээр хангахад асуудал үүсэх билээ.

Украинаас ялгаатай нь Тайвань хуурай газрын хилгүй. Тиймээс аливаа хангамжийг агаараар эсвэл далайгаар тээвэрлэх шаардлагатай юм. Энэ үед Хятадын арми хөндлөнгөөс оролцвол бүх зүйл эсрэг тийшээгээ хандана.

Тиймээс л асуудал зүйл эхлэхээс урьтаж Тайвань зэр зэвсгээ арал дээрээ нөөцлөх шаардлагатай. Энэ талаар 2017-2019 онд Тайванийн армийн жанжин штабын даргаар ажиллаж байсан адмирал Ли Ши Мин хэлж байв.

-АНУ-аас Тайваньд илгээх дэмжлэг-

Тайванийн арми хэдэн арван жилийн турш АНУ-аас сөнөөгч онгоц, пуужин худалдаж авсаар ирсэн билээ. Энэ нь "албан ёсны" дипломат харилцаагүй ч арлын аюулгүй байдлын хамгийн том баталгаа байв.

Өнгөрсөн сард Байдены засаг захиргаа Тайваньд ойролцоогоор 619 сая ам.долларын үнэ бүхий зэвсэг худалдахыг зөвшөөрч, F-16 сөнөөгч онгоцны флотын хэдэн зуун пуужинг өгөхөө баталсан. Мөн АНУ-аас нэг тэрбум ам.долларын зэвсэг, сум авах эрхтэй билээ. Гэвч Тайванийн адмирал Ли мөргөлдөөнд жижиг хэмжээтэй, илүү хөдөлгөөнт зэвсгийг нөөцлөх шаардлагатай хэмээн үзсэн. Учир нь тэдэн рүү алсын тусгалт пуужингаар цохилт өгөх магадлалтай хэмээж буй.

Ташрамд дурдахад Хятадын батлан хамгаалахын төсөв нь 230 тэрбум ам.доллар байсан нь Тайванийн 16.89 тэрбум ам.долларын зардлаас 13 дахин их үзүүлэлт юм.

-Хятад Тайвань руу хэрхэн довтлох боломжтой вэ-

Бүх нийтийг хамарсан дайны үед Хятад улс Тайванийн хоолойгоор хуурай замын цэргээ илгээхээс өмнө дэд бүтэц, цэргийн байг устгахын тулд алсын тусгалын пуужин харвах магадлал өндөртэй.

Мөн Тайванийг тойрсон агаарын болон тэнгисийн цэргийн бүслэлт эсвэл Хятадын эрэгт ойрхон Тайванийн жижиг арлуудыг булаан авах боломжтой юм. Ийн тооцож үзвэл Тайваньд хэрэгтэй пуужингийн тоо хэдэн арван мянгаараа билээ.

Тайванийн Адмирал Лигийн хэлснээр шаардлагатай пуужингийн тоог тооцоолох харьцангуй энгийн арга бол дайсны эзэмшиж буй довтолгооны цэргийн хүчний нийт тоо, Тайванийн хамгаалалтын зэвсгийн үр нөлөөг тооцоолох явдал ажээ. Тэрбээр "Хэрэв дайсан 1000 пуужинтай бол бидэнд 25 хувийн магадлалаар тооцоход 4000 баллистик пуужин хэрэгтэй" гэсэн юм.

Мөн Тайванийн арми зэвсгээс гадна АНУ-аас цэргийн дохио хүлээн авах хөдөлгөөнт радарын системээс ашиг тус хүртэх боломжтой ажээ. Учир нь АНУ-ын арми газрын радарын системийг устгасан ч дайсны боломжит байг тодорхойлоход туслах аж. Үүнийг Украины мөргөлдөөнд туршиж үзсэн бөгөөд АНУ-аас тус улсад илгээсэн зэвсгүүдийн нэг төрөл билээ. Ийн үзвэл Хятадын зүгээс газраар ч бай, агаараар ч бай довтолж буй үед Тайванийн зүгээс уг радарыг ашигласнаар өөрсөддөө давуу байдлыг бий болгон хэмээн үзэж байгаа юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 19, 2023 09:19

Manai uls taivan 2n zovlon 1 yum baina manai uls 2 hurshid buslegsen oor garts baihgui mon ediin zasag hugjeegui mongoggui himuusiin setehui negdmel bus undeserheg uzel nen doroi oros bolon baruuniig shutsen hen negen uls bidniig hamgaalah tuhai oilgolttoi taivanchuud ukrainchuud asuudaliig yaj shiidej baina tuunees surgamj avah heregtei irgedee huuhdeesin ov soyol ulamjlaldaa unench undeserheg jinhen Mongol huniig toriin mash huchtei bodlogoor humuujuulvel bid hendch diildehgui 2 hun evtei bol tomor huree met 20 hun ev ugui bol evderhii balgas met hemeeh ertnii saihan surgaali bui tor bolon irged medtugee

Холбоотой мэдээ

Back to top button