Ярилцлага

Д.Гүрбазар: Бэлчээрийн доройтолд мал бус төр нөлөөлж байгаа

ХААИС, Мал аж ахуй биотехнологийн сургуулийн захирал, доктор Д.Гүрбазартай бэлчээрийн асуудлаар ярилцлаа. 

-Бэлчээрийн доройтол, бэлчээрийн даац хэтэрснийг олон жил тасралтгүй яриж байгаа. Харин өнөөдрийн бодит байдал дээр бэлчээр ямархуу байна вэ?

- Монгол орны бэлчээр, түүний төлөв байдал, өөрчлөлт, ашиглалтыг зохицуулах хууль, эрхзүйн баримт бичиг нэн шаардлагатай байна. Бэлчээрийн асуудал Газрын тухай хуульд 2-3 заалт төдий байгаа нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг манай улсын хувьд хэт хамарсалтай асуудал бид одоо л бэлчээрийн эрх зүйн зохицуулалтын талаар ярьж хийхгүй бол хэт оройтох болно. Монгол улсын нийт аймаг, сумдын 85 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн суурь бүхий эдийн засагтай. Нийт ажиллах хүчний 30 гаруй хувь нь энэ салбарт ажилладаг. Гэтэл тэнд бүтээмж буураад байгаагийн гол шалтгаан нь бэлчээрийн даацын асуудал. Өөрөөр хэлбэл сүүлийн 30 жил бэлчээрийг мал аж ахуйн салбараас нь салгаж авч үзсэнтэй холбоотойгоор бэлчээрийн доройтол явагдаж, бүтээмж нь буурчихлаа үүнд зөвхөн мал, малчин 2 буруутай мэт ойлголт байдаг гэхдээ гол шалтгаан нөхцөл нь өөр юм. Өнөөдөр ургамал, цэцэг таньдаг болгоныг бэлчээрийн мэргэжилтэн гэж ойлгох болж. Гэтэл бэлчээрийн гол ашиглагч нь мал, малчин харин хоёр тиймээс МАА-н салбараас бэлчээрийг салгаж ойлгох боломжгүй. Дээр нь бэлчээрийн ашиглалт хамгаалалт, бэлчээрийн тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, тэжээл бэлтгэлийн асуудал хариуцсан мал аж ахуй суурьтай бэлчээрийн үндсэн мэргэжлийн хүмүүс нэн хэрэгтэй байна.

-Яг өнөөдөр хаврын адаг сард монгол орны бэлчээрийн төлөв байдал ямархуу байна вэ?

-Монгол орны бэлчээр тэжээлийн бодит байдлыг энэ хаврын дүр зургаас харж болно. Дөрөвдүгээр сар маш их хувисамтгай, үе үе цас ороод, шороо босоод, салхи ихтэй байна. Энэ өдрүүдэд бэлчээрийн тэжээлийн нөөцгүйн улмаас малчид малын үхэл хоргодол ихтэй, эх мал жилбэ муутай хүнд нөхцөлд хаваржиж байна. Энэ нь бэлчээрийн ургамал ургах цагтаа ургахаа больсон үүнтэй холбоотой малын тарга хүч гүйцэхгүй байгаа гол шалтгаан нөгөө талаас нөхцөлдүүлэгч нь байгаль, цаг уурын дулаарал, өөрчлөлтүүд мөн бэлчээр ашиглах, хамгаалах талд мэдлэг мэдээлэл бас дутмаг, мэдлэгийг түгээж, бодлогыг хэрэгжүүлдэг мэргэжилтэн байхгүй болсонтой холбоотой. Бэлчээрийг ашиглах, хамгаалах талд манай өвгөд, буурал малчид их туршлагатай хаврын бэлчээр, намрын бэлчээрээ ялган заагладаг бэлчээрээ ашиглангаа хамгаалдаг уламжлалтай байсан энэ мартагдсан.  Өнөөдөр нутаг орны хил зааг маш тод болсон, хот суурин бараадсан хэт төвлөрөл үүсэн зэргээс үүдэн нэг хэсэг бэлчээр, нутгийн ашиглалтыг хэт нэмэгдүүлээд хөрсний элэгдэл, нягтрал, ургамлын зүйлийн хомсдолыг бий болгосон нь бэлчээрт хагд байдлаар хадгалагдан өвөл хаврын цагт малын тэжээлийн эс үүсвэр болдог үетэн ургамал (хялгана, ботууль, ерхөг г.т) хомсдсонтой  холбоотой. Мөн түүнчлэн хот суурин, зам талбай, аялал жуулчлал, уул уурхайн гэсэн хүний таатай орчныг бүрдүүлэх чиглэлд бэлчээрийн талбайгаас жил бүр л тодорхой хэсэг нь шилжиж буй нь бэлчээрийн талбай буурах, даац хэтрэх, бэлчээрийн ачаалал нэмэгдэх бас нэг үндэс бол байгаа.

Бэлчээрийн нөөц буурах, хомсдох нь зөвхөн малдчын асуудал гэж манай зарим хүмүүс ойлгоод байх шиг байдаг. Бэлчээрийн доройтол гэдэг ганцхан бэлчээр дуусч буй асуудал биш. Өрх гэр, улс орын эдийн засагт сөрөг нөлөөтэй. Учир нь малын ашиг шимийн түвшин, ноос ноолуур, арьс шир, махны чанар гээд бүх зүйлд сөрөг нөлөө үзүүлж байна. Монгол улс 71 сая малтай, мөнгөн дүнд шилжүүлэхээр 9.2 их наяд төгрөгийн өртөгтэй. МАА-гаа эдийн засгийн эргэлтэд оруулж жилдээ энэ салбараас 5 их наядын хөрөнгө орж ирдэг гэсэн статистик мэдээ байгаа. Гэтэл тэрэн дунд арьс ширний үнэ огт ордоггүй нь хөөрхийлөлтэй асуудал. Гэтэл өнөөдөр манай томчууд арьс шир боловсруулах үйлдвэр яриад л байна. Анхан шатны хамгаалалт хийгээгүй, үйлдвэрлэлийн технологийн шаардлага хангахгүй арьс шир гараад байхад бид яаж эдийн засгийн эргэлтэнд оруулах юм бэ анхдагч чанарын асуудлыг түүнд нөлөөлж буй хүчин зүйлтэй нь холбон судлаж шийдвэр гаргадаг байх ёстой. Үйлдвэр барих, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зөв тэгж байж улсын эдийн засаг сэргэх, босох нигууртай. Түүхий эдийг үнэд хүргэх, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүх юмны үндэс нь мал аж ахуйн салбарт бэлчээр, тэжээлийн нөөц, хангамж юм шүү дээ. Гол анхаарах цэг нь гэж ойлгож болно.

-Бид бэлчээрээ нэгэнт алдчихвал нөхөн сэргээж чадахгүй-

-Яагаад тэр билээ. Малчид арьс ширээ зараад хэсэг мөнгө олдог гэж ойлгодог?

-Малын ашиг шимийн чанарын асуудлаас болоод арьс шир эдийн засгийн эргэлтэд орж чаддаггүй. Мал хавраас намар хүртэл тодорхой хэмжээний тарга хүч хуримтлуулж авдаг. Харин өвөл, хавартаа бэлчээрээс идэх өвс, тэжээл нь хомс учраас өөрт хуримтлуулсан тарга хүчээ задлаад ашиглаад эхэлдэг. Энэ мэтээр мах, өөх дуусаад элгэнд хуримтлуулсан шимт бодис, цаашлаад арьсны давхаргадаа хуримтлуулсан шимт бодисоо татаад эхэлдэг. Тэгээд л арьс нимгэрч чанаргүй болдог. Тэгэхлээр олон дахин турж, эцсэн малын мах ч хатуу, арьс нь нимгэн, ноос ноолуурын бат бөх чанар ч мууддаг. Өнөөдрийн бодит байдлаас арьс, шир үнэтэй байх боломжтой гэж бодож байна уу үгүй шүү дээ. Малын гаралтай бүтээгдэхүүнийг чанартай үнэтэй байлгах гэвэл малын тэжээлийн асуулдыг л шийдэх явдал. Тэгэхлээр та бид  хоёрын ярианы төгсгөл бүрд л бэлчээр, бэлчээрийн тэжээлийн нөөцтэй холбогдож байгшаа биз. Монгол улс өнөөдөр л цаг алдахгүй бэлчээрээ анхаарч авахгүй бол магадгүй монгол мал байхгүй болно энэ үед дэлхийн байгаль хамгаалах сангаас тухайн орон зайд дасан зохицсон популяци гэдэг байдлаар тахь шиг хамгаалаад аваад явчихна. Харин бэлчээр, ургамал байхгүй болчихвол бид үүнийг нөхөн сэргээж чадахгүй. Энэ өртөг нь бүр асар өндөр. АНУ-ын 5-6 жилийн өмнөх статистикийн мэдээнээс харахад Дэлхийн дулаарал, хуурайшилтын нөлөөгөөр цөлжилт газрын доройтолд өртөмгийд тооцогдох хуурай, гандуу бус нутаг дэлхийн эх газрын 41%-ийг эзлэж байна. Энэ бүсэд 2 тэрбум хүн амьдарч, доройтлоос үүдсэн эдийн засгийн хохирол дэлхийн хэмжээнд  42 тэрбум доллард хүрчээ гэсэн мэдээ байсан. Харин манай улсын хувьд 110 орчим сая га бэлчээртэй үүнийх нь 70 гаруй хувь доройтолд орсны 20 орчим хувь нь дахин сэргэх боломжгүй гэсэн судалгаа байдаг. Тиймээс бэлчээрийг байгалийн аясаар нөхөн төлжиж боломж бололцоог хангах боломжит нөхцөл, арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол нэгэнт доройтсон, устаж үгүй болсон байгалийн унаган ургамлуудыг дахин сэргээх тэр хэмжээний хөрөнгө монгол улсад байхгүй.

-Өнөөдөр бэлчээр дээр хэн юу хийж байна вэ?

-Өнөөдөр хийж байна гэхээсээ илүүтэй хиймээр ажил асар их. “Монгол орны бэлчээрийг аварья” гэдэг хөдөлгөөн байгуулж, хуультай болох цаг ирлээ. Бэлчээрийн асуудлыг БОАЖЯ бус ХХААХҮЯ-д хамаарч, тэнд газар, хэлтэс байх ёстой. Энэ зохицуулгыг хийчихвэл бэлчээрээс ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр олгодог зөвшөөрөл хязгаарлагдана. Малчин, мал аж ахуйн мэргэжилтэн бэлчээрийн мэргэжилтний уялдааг хангаж өгмөөр байна. Үүнийг нэгтгэж өгөхийн тулд зайлшгүй ХХААХҮ-ийн яамд хамаарна. Тэгж байж яамны захиалгаар сургууль нь мэргэжилтнээ бэлтгэдэг, буцаагаад орон нутаг руу томилдог байх ёстой. Төрөөс яаралтай цогц бодлого нэхэх цаг ирчихсэн. Дээрээс нь малчдыг чадавхжуулах, мэдлэгжүүлэх, чадвартай бэлчээр, тэжээлийн мэргэжилтнийг бодлогоор бэлтгэн орон нутагт түгээх  асуудал чухал болчхоод байгаа.

-Таны ярьж байгаа бүхэн биелэлээ олох боломж нь хэр вэ?

-Ойрын 2-3 жилд эрх зүйн үндсээ баталгаажуулж авч чадахгүй л бол байгаль, цаг уурын дулаарал биднийг хүлээхгүй. Бэлчээр судлаач Ж.Ундармаа докторын нэг мэдээлэлд 2035 он хүртэлх  бэлчээрийн төлөв,  зудын индекс гээд бүгдийг нь гаргаад ирсэн шүү дээ. Өнөөдөр элсний нүүдэл Дундговь аймгаас наашаа даваад Төв аймгийн сумад руу ороод ирсэн. Үүнийг зогсоохгүй бол Улаанбаатарын хойд руу орчихно хотоос хойш Сэлэнгэ аймаг маш эмзэг хөрстэй. Хамгийн түрүүнд дарагдана, буцааж татах ямар ч боломжгүй.

-Бэлчээрийн асуудал ярихаар үлийн цагаан оготно устгасан гэж ярихыг олонтаа сонссон. Гэтэл таны ярианд огт дурьдагдсангүй?

-Монгол улс бэлчээрийн асуудал ярихаар л үлий цагаан оготно гэдгээ болих хэрэгтэй. Энэ чинь өөрөө мөстлөгийн үеэр урагшаа нүүчхээд одоо буцаж яваа амьтан, устгах хэрэггүй гэж судлаачид хэлдэг. Тэд өвс тэжээлээ дагаад хойшоо явж л байгаа. Аливаа амьтан байгалд шууд ба шууд бус байдлаар нөлөө үзүүлдэг тэгвэл үлийн цагаан оготно ургамлыг шууд идэж бу хэдий ч зохих тоотойгоор байх хугацаандаа хөрсийг амьсгалжуулж өгдөг ач холбогдолтой. Гэтэл бид үүгээр бэлчээрийг асуудлыг дүгнээд сууж баймааргүй байна. Үүнийхээ оронд бие даасан тусдаа хуультай байх ёстой. Бэлчээрийг салбар дундын байдлаар ашиглуулахгүй, 2-3 яам агентлагийн дунд биш гол хэрэглэгч талдаа л ХХААХҮЯ-даа базаад өгчих. Одоо аймаг, орон нутгийн төрийн захиргаа тусгай хамгаалалттай газар нутаг, байгалийн дурсгалт газруудын хил хэмжээг нэмэгдүүлнэ, нутгийнхаа 35 хувийг хамгаалалтад авна гэсэн заалтуудыг хэрэгжүүлчихвэл бэлчээр дагаад хомсдоно. Энэ нь эргээд бэлчээрийн даацыг хэтрүүлнэ. Ер нь үнэндээ бэлчээрийн доройтолд мал бус хүн өөрөө, төр өөрөө нөлөөлж байгаа. Мянгат малчны урамшуулал, малын хөлийн татварыг тэглэх энэ тэр ч чинь асар буруу байсан.

-МАА ойлгохгүй бол салбарын бодлогын хэрэгжилт унадаг-

-Малчид бэлчээрийнхээ асуудал дээр хэр мэдлэгтэй байгаа бол?

- Уулан ургамалд шим тэжээлийн бодис хуримтлагдах зүй тогтол гэж байдаг. Шимт бодис хуримтлагдах зүй тогтолынх нь дагуу бэлчээрээ ашиглаж хамгаалж, амрааж байвал бэлчээрийн тэжээлийн нөөц нэмэгдэх боломжтой. Ургамлыг дээрээс нь мал идээд, газрын хөрс нь нягтраад ирэхээр үндэс амьсгалахгүй, ус шингэхгүй болж ургамлын үндэс сийрэгжиж эхэлдэг ингээд сахлаг үндэсний системтэй ургамлууд цөөрөөд ирэхээр малын тэжээлийн ач холбогдол бүхий ургамал устаж, дагаад хөрсний элэгдэл явагдаж эхэлдэг. Малчдад бэлчээр ашиглах шинжлэх ухааны үндэслэлийг бодит байдалтай нь уялдуулаад тайлбарлаад өгчихөөр маш сайн хүлээж авдаг. Манай малчдад бэлчээрийг хамгаалах, хадгалах сэтгэлзүй нь байдаг. Тийм малчид цөөрөөд байгаа нь л хамарсалтай. Та асуулаа одоогийн газрын тухай хуулинд хэлэлцэгдээд байгаа бэлчээрийн эрхзүйн орчинг бий болгох асуудлыг зөв тайлбарлан ойлгуулвал малчид дэмжинэ. Малчдыг мэдлэгжүүлэх, зөв мэдээллийг цэгцтэй өгөхгүй бол хуулийг эсрэгээр хүлээж авах вий дээ.  

-Бэлчээрт хандсан олон улсын болон салбарын төсөл хөтөлбөрүүд байдаг. Гэвч бэлчээрийн асуудал улам л хүндрээд байна уу?

-Эхэндээ төсөл хөтөлбөрүүд бэлчээрийн ургамалжилт, бэлчээрийг сайжруулах асуудалд нилээд анхаарсан, харин сүүлийн үед малдчыг чадавхжуулах мал, малчин бэлчээр гурвыг холбох  асуудалд анхаарч бэлчээрийн тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхийн сацуу, тэжээлийг бэлтгэх, сүргийн эргэлтийн менежмент гэх мэтээр ажиллаж эхэллээ. Мөн мэргэжлийн байгууллагууд руу ч хандаж байна. Яг энэ мэтээрээ ажиллавал бас үр дүн гарна.

-Бэлчээрийн мэргэжилтний талаар та түрүүн хэлсэн. Өнөөдөр бэлчээрийн чиглэлээр хэдэн хүн сурч байна? 

-ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуульд гурван багш байна. Мал аж ахуйн хүрээлэнд бэлчээрийн эрдэмтэд, судлаачид бий. Бид бэлчээрийн менежментийн ангийг 1998 онд нээж өнөөг хүртэл 100 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн. Харин сүүлийн гурван жилд нэг ч хүүхэд энэ ангид элсээгүй. Харин энэ жил БШУЯ-ы сайдын тушаалаар Тэжээл бэчээр судлал мэргэжлийн хөтөлбөр тэргүүлэх чиглэлийн мэргэжилд багтсан нь төрөөс тэтгэлэг, сургалтын төлбөрт хамрагдах эх үүсвэр бий боллоо гэсэн үг. Ингэж л дэмжихгүй бол хаана хаанаа бодлого алдаатай яваа нь юм бүхэнд нөлөөлдөг. Түүнчлэн БНСУ-ын сайн дурын байгууллагаас тухайн мэргэжлээр суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болоод байна. Малын генетикийн нөөцийн тухай хуулийн хүрээн дээр сумдын ХАА-н тасаг гурван орон тоотой, тэрний нэг нь бэлчээр тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо. Гэтэл тэр нь баталгаатай биш орон нутаг өөрсдөө хэнийгээ ч хамаагүй томилдог тэр нь үндсэн асуудлаа мэдэхгүй, МАА ойлгохгүй хүн байдаг ингээд л салбарын бодлогын хэрэгжилт унадаг. Үүнийг анхаарах ёстой.

-Бидний идэж буй мах, сүүнийн чанарт бэлчээрийн асуудал бодитоор нөлөөлөх үү?

- Өнөөдөр “Өөхөө тушаая” гээд аян хотхон бүр дээр өрнөөд байгаа чинь хамгийн том илрэл. Сайхан тарган хонь идлээ гуя, хавирганы толгой, төгсгөл хэсэгт жаахан мах бусад нь тэр чигээрээ өөх байна. Дээр цагт манай малчид хавар эрт борог өвстэй хаваржаан дээрээ буугаад малынхаа хөлийг чангаруулж, махан тарга авахуулчихна. Дараа нь задгай устай газар бууж махан таргаа нэмж шүүслэг болгоод дараа нь намаршаад өөхөн тарга авахуулдаг байсан. Гэтэл өнөөдөр энэ бүхэн алдагдсан. Энэ мэдлэггүй замбараагүй байдлыг дагаад бэлчээрийн төлөв байдал өөрчлөгдөж, чанарт нөлөөлөөд эхэлсэн. Монгол улсын хэмжээнд 3600 зүйлийн ургамал байдгаас  800-1000 орчим зүйлийг жилийн 4 улиралд мал иддэг. Гэвч өнөөдөр төгс чанартай гэгддэг эдгээр ургамал болон үндсэн шинж чанартай ургамлууд цөөрөөд байгаа учраас хөл газрын ургамал ихсэж мал иддэг болчихсон. Ингээд ирэхэээр гашуун амттай мах, сүү идэж эхэлж байна. Мөн адууны махны амтыг хэлж болно.

-Тэр сайхан цаг хүртэл бид бэлчээрээ хэрхэн хамгаалах ёстой вэ?

-Хамтын хүчээр, нэгдсэн сэтгэлээр бид хандах ёстой. Бэлчээр ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг малчид, мэргэжилтэн, орон нутаг хамтраад хийх, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, баталгаат ажлын байранд нь ажиллуулах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Энэ мэтээ мэдэж ухамсарлаж өөрсдөө хичээхгүй бол салбарын бодлогын нэгдсэн зангилаа, уялдаа холбоо сайжирж байж зөв системд ортол 10-15 жил шаардлагатай шүү. Гадны донор байгууллагууд орж ирж л байна чиглэсэн хөрөнгийг зөв зарцуулах ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2023-04-18 09:32

undsen asuudal ni omchloliin asuudal, deer ni gan huuraishil, uuniig dagasan daats hetrelt. belcheeriig hen hariutsah ni sonin bish, hen neg hun bazah asuudal ch bish bolson. deerh shig hun buhnii meddeg oor olon yum yariad hereggui dee

Зочин
Зочин
2023-04-18 10:10

М�##�ын түүхий эдийн ун�##�тын үе эхэлчихжээ

Zuv
Zuv
2023-04-18 12:48

Zuv yarisan baina, m#lchid belcheeriin urgamlaa meddeg, tsag ulirald ni taaruulan m#laa adguulah ni yamar chuhal bolohiig oilgohgui bol nemergui

Усан тэнэгт
Усан тэнэгт
2023-04-18 13:33

Газар нутгийн 85 хувийг м�##�чид бэлчээрийн зорилгоор эзэмшиж хараа хян�##�тгүй 40 жил м�##�ыг хэт их өсгөж үржүүлээд цөл болгосон байхад уул уурхайруу эсвэл өөр хүчин зүйлрүү бурууг чихээд ёстой усан тэнэг. 1980-аад онд хэдэн м�##�тай байв гэдэгээ хараач. Тэгж ярив�##� Чингис хааны үед л Монголчууд хүчирхэг байсан гол нууц нь юу гээч. Цөөн м�##�тай, ихэвчлэн цагаан хоолтон байсан. Чингис хааны Алтан аялгууны сударт "МАХ ИДВЭЛ МАНГАС ШИНЖТЭЙ БОЛНО.-ӨХ МАНГАС ШИГ Л СЭТГЭНЭ" -Нүүдэлчин ч гэсэн тэр үед 5 төрлийн будаа, 3 төрлийн тариа, төрөл бүрийн жимс хэрэглэдэг тухай Марко Поло бичиж үлдээсэн. Бид хүчирхэг байх цагтаа ёвропууд шиг хооллодог байж.. М�##�ыг няд�##�ж биш нүүж явах замд зөндөө үхдэг байсан тул махыг нт тэр даруй борцлоод тэжээж буй араатан амьтадаа хооллох, өвөл цагт маш багаар идэх , арьс үсээр нь хувцас, зэвсэг хийх гэж л ашигладаг байж. Түүхчид ихэвчлэн өөртөө та�##�агддаг хэсгээ л өнгөрсөн 40 жилд ярьж байна. одоо үнэнийг ярих болсон. Чингис хаан бүр 40 хоног юу ч идэхгүй, уухгүй мацаг барьж, арьяаб�##�ын бяс�##�г�##� хийдэг байсан. Монголын нууц товчоонд з�##�уу насны тухай огт байхгүй байсан нь хийдэд сууж авшиг хүртэж, бяс�##�гаад гэгээрсэн дайчин болсон нь үнэн түүх юм. Аан тийм дэлхийд м�##� аж ахуй хэзээ ч ашигтай ажиллаж байсан түүх �##�ь ч улсад байхгүй. Бүх улсуудад сүү, махны татаас, хөнгөлөлттэй зээл өгч энэ с�##�бар байнга явдаг. тэгвэл ард түмэн томоор харж чадахаа больж, өвчин зовлонд баригдаж, хүний хэлсэнийг л дагана. Хэзэ хэдүүлээ сэрэх вэ. ногоон хоолтон болвол бүх зүйлийг томоор харж, асуудлын холбоосыг ч харж чадна. Амьдр�##�ыг илүү томоор харж өөрсдийгөө доройтуулах зүйл хийхээ болино шүү дээ. үүны тулд эрдэмтэд л ногоон хоолтон болох хэрэгтэй. Сүү бол амьтанд зориулагдсан тул хүнийг хурдан хөгшрүүлэх, эмэгтэйчүүдийн болон эрчүүдийн өвчин л нэмэгдүүлж, арьсны харшлыг гааруулна.

Зочин
Зочин
2023-04-20 15:54

Монгол хүн бүрд маш хэрэгтэй мэдээлэл байлаа.
Энэхүү бичигдсэн зүйлсүүд хэрэгжихэд төр засаг онцгой анхаарч бэлчээрийн
чадварлаг мэргэжилтэн олоноор бэлтгэгдэх болтугай.

Холбоотой мэдээ

Back to top button