Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Найзынхаа суган дор өндийж, сайдаас өндөрт залрагч

Болдын Цэнгэл. Энэ хүний тухай дуулиан сүүлийн үед өндөр аваад байна. Түүний тухай хүргэхээсээ урьтаж өдгөөгийн албан тушаалынх нь үнэ цэнийн талаар өгүүлье.

ТӨБЗГ-ын дарга бол үндсэндээ сайдаас том эрх мэдэлтэй, хамаг өмчүүдээ баздаг “чка” статус. Төрийн өмчийн байгууллагуудыг удирдлагаар хангадаг, хамаг хөрөнгийг захиран зарцуулах эрхийг атгадаг. Нэг цайны газрыг түрээслэх эс түрээслэхдээ хэнбэгуай ч Б.Цэнгэлээс л "добра" авах учиртай.

Даанч харамсалтай нь, Б.Цэнгэл ажлаа авангуутаа бүр нэг өлссөн хүүхэд аятай зан гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллангаа будаатай хуургадан, найрласан зургаа дэлгэж баахан томчуудыг шараа болгож байсан удаатай.

Энэ удаад Цемент шохой ТӨХК-д Л.Наранбаатараар дамжуулан гурван ч албан тушаалын шахаа хийж, тэрнийх нь балагаар өнгөрөгч 2022 оны долдугаар сарын наадмаар улсын хэмжээнд цемент тасалдалд хүргэсэн нь илчлэгдэв.

-У.Хүрэлсүхийн сайн найз-

Юун түрүүнд түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүн, дотнын найз гэх тодотгол дагаж ирсэн.

Нэгдүгээрт: Өөрөө албан тушаал сэлгэгч:

Эрх зүйч мэргэжилтэй. 1990 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн даргаар ажлын гараагаа эхэлж 2000 он хүртэл мэргэжлээрээ ажиллажээ. Түүнээс хойш дандаа даргын суудал сэлгэж ирсэн аз, ад хоёртой нэгэн аж.

Б.Цэнгэл У.Хүрэлсүхийг:

  • МАН-ын генсек байх үед Авто тээврийн газрын даргаар
  • Шадар сайд байх үед Гаалийн ерөнхий газрын даргаар
  • Ерөнхий сайд байх үед зөвлөхөөр, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар томилогдсон. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоо чангарангуут буцаж татагдсан.
  • 2020 оны УИХ-ын сонгуульд Дарханд нэр дэвшүүлэх хүсэлтэй байсан ч хайчлахаас өөр гарц олдоогүй. Сонгуулийн дараа "ковид"-ын хуулийг ашиглаж, сонгон шалгаруулалтгүйгээр ТӨБЗГ-ын даргаар томилогдсон. Тэгээд эндээ гүрийчихсэн.

Найзынхаа их, бага оролцоотойгоор ингэж л төрийн байгууллагуудын даргын суудлыг сэлгэж, албан тушаал өгссөөр ирсэн. Тэдний нөхөрлөл Зүүний хүчний холбооноос эхлэсэн ч гэлцдэг. У.Хүрэлсүхийг 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад УЗ-ийн гишүүн нь байж.

Хоёрдугаарт: Эхнэрээ албан тушаалд хүргэгч

Түүний эхнэр Содномдоржийн Янжинсүрэн нь өдгөө бүр найзынх нь суган дор ажилладаг. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын дарга албан тушаалтай. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Р.Рашийн ойрын хамаатан гэгддэг. Ажлын намтрынх нь ихэнх хугацааг зөвлөхийн албан тушаал эзэлсэн байдаг.

  • Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөх, Шадар сайдын зөвлөх, Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан аж.

-1мкв нь 1000 ам.долларын үнэтэй хувийн оффистой төрийн өмчийн дарга-

Б.Цэнгэлийн анхаарал татах зүйл нь 1.2 тэрбумын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгүүд нь.

Хамгийн сүүлд буюу 2021 онд ХОМ-тээ нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний байр, нэг гэр, хоёр авто граж, хоёр оффистой гэж мэдүүлжээ.

Эднээс хоёр оффис нь анхаарал татдаг. Тодруулбал, Төрийн ордны чанх ард хотын А зэрэглэлийн бүсэд одоогийн УИХ-ын хэд хэдэн гишүүн оффислодог. Б.Цэнгэл ч тухайн барилгаас 1мкв нь 1000 ам.долларын үнээр хувьдаа оффис худалдаж авсан байна. Мөн Төрийн ордны зүүн талын Erdem tower-т нөгөө оффис нь байрладаг гэх мэдээлэл байгаа юм.

-Чингэлэг тээврийн бизнесийн нууц "автор"-

"Ковид-19"-ийн үед монополь эрх эдэлж гуравхан компани урд хөршөөс чингэлэг тээврээр ачаа зөөж байсны нэг нь “Монголын эрчит чингэлэг тээвэр” ХХК. Нэг чингэлэг ачааны үнийг 90 сая төгрөг хүртэл нэмж, хэцүү цагт өчнөөн бизнес эрхлэгчдийг дампууруулж, өнөөдрийн үнийн өсөлтийн үндсийг тавьсан гэж хэлж болно.

Эл компанийн захирал нь 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж өвдөг шороодсон Нэргүйн Пунцаг.

Н.Пунцаг нь Б.Цэнгэлийн дотнын найз, бизнесийн хамтрагч. Тэдний бизнесийн хамтрал, эрх ашиг "Монаш" ХХК дээр нэгддэг байна. Тус компанийн 25 хувийг Н.Пунцагийн эхнэр Төртогтохын Алтанцэцэг эзэмшдэг. Харин 25 хувийг Б.Цэнгэл эзэмшдэг болохоо 2017-2021 он хүртэл ХОМ-тээ мэдүүлсэн байдаг.

Б.Цэнгэлийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд байх үед түүний найз Н.Пунцаг мөн АТҮТ-д удирдах албан тушаал хашиж эхэлсэн холбоо хамаарал ч байдаг аж.


Сэтгүүлчийн тэмдэглэл: Б.Цэнгэлийг харьцангуй няхуур, түшигтэй хүн гэж улстөрийн хүрээнд ярьдаг. Бүр нас тогтсон, зарчимтай, улстөрд эвтэй явах идэрмэг төлөөлөл ч гэгдэж байв. Гэхдээ эсрэгээрээ. Албан тушаал ахиж ирсэн зам мөр, хувийнхаа ажлыг л амжуулдаг сэлт нь харуулсаар байна. Төрийн өмчийг манах чухал мест дээр ирээд ч дарга нар төрийн өмчит компаниудыг дураар “сааж” байхад тэр үл дуугарна. Энэ албан тушаалд асар их лоббины огтлолцол дээр л сууж буй агуулга харагдана уу гэхээс өөр гялтайх зүйл үгүй гэхэд хилсдэхгүй нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 19, 2023 08:36

Мэдээж ийм л хув�##�з байж таараа

Зочин
Зочин
4 сар 19, 2023 08:40

Hvvkiin hamsaatan mongo ugaagchidiig hariutslaga tootsoochee

ганболд
ганболд
4 сар 19, 2023 08:41

Энэ мэт новшнуудаас с�##�ах цаг дор хөгжлийг жинхэнэ утгаар нь ярьж болно.

Зочин
Зочин
4 сар 19, 2023 08:46

Зайлуулаачээ энэ суганы үсийг

Зочин
Зочин
4 сар 19, 2023 08:49

Mongoliin tumur zamiin zakhiral baikhad ajil khergiin shugamaar uulzaj bsan. Lav l ajliig khuuli dyrmiin daguu zuv khiie gsn setgelgyi khyn bsan daa. Iim yumnuudaar darga khiilgeed baikhaar ene uls yaj khugjikh ve dee khuurkhii.

Зочин
Зочин
4 сар 19, 2023 08:53

Ерөнхийлөгчийн найз нөхөд тойрон хүрээлэгчид гэж нэг иймэрхүү боловсролгүй, толгойгүй, дүүнгэ шун�##�тай нөхдүүд байх юм даа �######�уул. Хүнийг найзаар нь дүгнээ гэж.

Зочин
Зочин
4 сар 19, 2023 08:57

Төрөөс төрсөн тэрбумтан, где АТГ?

Зочин
Зочин
4 сар 19, 2023 09:03

Төрийн өмч эд нарын өмч шүү дээ

ЗочинҮНЭН ҮНЭН
ЗочинҮНЭН ҮНЭН
4 сар 19, 2023 09:18

ХҮРЭЛСҮХИЙН Л ХАМТРАГЧ ХУЛГАЙН МӨНГӨӨ ХУВААГЧ БАЙНАДАА �######�УУЛ. МУУ МУУХАЙ БҮХЭНД НЭР НЬ ХОЛБОГДСОН ИЙМ ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭСЭН АМЬТАН БАЙХ Ч ГЭЖДЭЭ. МОНГОЛЫН ТӨР ДОРОЙТОЖДЭЭ ЭНЭ ЦАГ ҮЕД

Зочин
Зочин
4 сар 19, 2023 09:19

Ийм хогнуудыг л хамгийн түрүүнд шүүрдэж хөрөнгийг хураана гэсэн яасан бэ Ерөнхмй сайдаа! Таны шүүрэнд хамгийн түрүүнд шүүрдүүлэх хүн бол энэ Цэнгэл түүний эхнэр Янжин сүрэн нар л байх ёстой юм бишүү???

Зочин
Зочин
4 сар 19, 2023 09:20

ХҮРЭЛСҮХИЙГ ТОЙРСОН БААСНУУД НЭГ ИЙМЭРХҮҮ БОЛОВСРОЛГҮЙ, БҮДҮҮЛЭГ, ЧАДВАРГҮЙ АТЛАА ӨВЧГӨНӨСӨН ЮМНУУД БАЙХ ЮМАА. ОРОО НЬ ОРООГООРОО, ЖОРОО НЬ ЖОРООГООРОО ГЭЖ ЭНЭ БАЙХДАА

Зочин
Зочин
4 сар 19, 2023 09:20

Найзаар минь намайг таньдаг учиртай Намайг хараад чамайг мэддэг сурга�##�ьтай гэсэн үнэн үгтэй дуу байдөг.

Зочин
Зочин
4 сар 19, 2023 09:31

Хүрэлсүх бол хаана ямар хар мөртэй, муу намтартай, мэдлэг боловсрол багатай хүн байна тэднийг өөртөө татаж цуглуулдаг. Ийм л хүмүүс өөрт нь хань болно гэж үздэг байх нь!

Зочин
Зочин
4 сар 19, 2023 09:32

дээдүүд нурж байж л энэ улсын эмх замбраагүй санхүү мөнгөний луйвар ажиллагаа таслагдах болов уу .эрхэм тэргүүнүүдийн хэдэн арван тэрбүм үл хөдлөх хөрөнгө данснууд учиг начир нь ойлгомжтой л юм бна даа ....

Зочин
Зочин
4 сар 19, 2023 09:50

ТӨБЗГ гэж бүх хулгай, шахааны автор, заг�##�майлсан эцгийг МХЕГ шиг татан буулгаж болдоггүй юм уу?

Хахаха
Хахаха
4 сар 19, 2023 10:02

Сах�##�ын энэ сайт Эрдэнэт, Төмөрлөг, Хөтөлөө буцааж авах гээд их л ажилах юмдаа одоо ц�##�ингаа нэмүүлээрээ

naba
naba
4 сар 19, 2023 10:06

nabagaas ovoo hediig avjee

naba
naba
4 сар 19, 2023 10:07

huniig bas ovoo gutgeh yuma

Зочин
Зочин
4 сар 19, 2023 10:10

Hend ch hreggui hvn bn hogiin saband hiihed sab hvrtel buzartah yum bn iim hvniig harah bitgii hel salhin dooguur ni ch yabbal buzartan

АРД
АРД
4 сар 19, 2023 10:13

Төрд очоод на�##�дчихсан иймэрхүү тэнэг, шимэгчид төрийн ажлыг ц�##�гардуулж, төрийн нэр нүүрийг харлуулж байдаг.

Зочин
Зочин
4 сар 19, 2023 10:26

Монгол хүн байна даа, нэр хугарахаар яс хугар гэдэг. Албан туша�##�д тавиулсан нь ч тэр, тавигдсан нь ч тэр, бүр ёстой нэг цайсан гарууд юмаа. Монголын төрд ийм л юм үзээгүй, нүд тайлаагүй хогийн шаарууд дүүрсээр л????

Шилээ
Шилээ
4 сар 19, 2023 10:32

Энэ хүн бас сахлаас санхүүжилт авчээ. Сэтгүүлч тролл бололтой.

Зочин
Зочин
4 сар 19, 2023 14:17
Reply to  Шилээ

Еөк тэйгээ сүлбэлдсэн өлөн бирдүүдийн бузрыг цаашдаа ч зоригтойгоор илчилээд өг. Егүүрийнхэн үргэлж баримтатай баараггүй мэдээлэл өгдөг. АМЖИЛТ

Зочин
Зочин
4 сар 19, 2023 11:35

Mongol uls hugjuulehgui baigaa 1 tom shaltgaan ene shuu dee edend avilga alban tushaaliin hereg hulgai luivartai temtseh husel alga zugeerl tsag nogtsooj tolgoi erguulsen yum bodlogoor hiij baina hervee uneheer temtsehiig husej baival sengapuriin er Li gedeg hunii turshlagiig heregjuuleh heregtei ter hun uls oroniihoo toloo hamtran temtsen juramiin 2 nohoroo avilga avsan tul shorond hiij hamgiin hatuu yal ogson gedeg tegeed ene ulsad avilga heel hahuul ustsan tuuhtei

Зочин
Зочин
4 сар 19, 2023 11:35

Шүүр ажиллагаа хамгийн түрүүнд шүүрдвэл зохих КОВИДИЙН ТОМИЛГООны том төлөөлөгч ЦЭНГЭЛ шүү.

Зочин
Зочин
4 сар 19, 2023 11:38

Хаа сайгүй төрийн өмчит дээр хүүк зоолттой байх юм

Зочин
Зочин
4 сар 19, 2023 11:40

Шүүр ажиллагаа хамгийн түрүүнд шүүрдвэл зохих КОВИДИЙН ТОМИЛГООны том төлөөлөгч ЦЭНГЭЛ шүү.

Зочин
Зочин
4 сар 19, 2023 11:46

Ээ Бурхан минь хэлэх үг ч �##�га даа...Eр нь бид нар ямар нийгэм байгуулаад байгаагаа ч ойлгохоо байгаад удаж байна даа..

Зочин
Зочин
4 сар 19, 2023 11:57

энэ хүнийг мэддэггүй байсан одоо мэддэг болсон муу хүн юмаа ёстой ккк

Зочин
Зочин
4 сар 19, 2023 13:37

Хүрэлсүхээ найз чинь АН-хантай түрийвч нэгтэй юм байна. Оюунэрдэнийн зөвлөх нь Женко... Монголын ард түмнийг үнэн доромжлохиймаа.

Зочин
Зочин
4 сар 19, 2023 14:01

Хуучны кинон дээр гардаг ЯАМны мэргэжилтэн гэсэн дүрүүд бдг даа.

хэлэх үг алга
хэлэх үг алга
4 сар 19, 2023 15:29

Төрд хариуцлагатай �##�быг хариуцлагагүй хашиж байгаа хүн бүр Хүүкийн хүн гэгдэх юм. УБТЗ ХХН-н дарга Хэрлэн гэж улаан авилгач,ёс зүйгүй хүнийг өөрчилнө үү гэж төмөр замынхан шаардаад ч тэнэгтээд сууж л байна. Хэдэн жилийн өмнө бас нэг ийм хогийн юмнууд Миеэгийн хүн гэгддэг байсан. Новш юмаа

Зочин
Зочин
4 сар 19, 2023 16:07

Ийм шун�##�тай хогнуудаар л төрийн �##�ба дүүрээд байна даа

Зочин
Зочин
4 сар 19, 2023 16:39

энэ хүний эхнэрийн дүү Батдөлийн дарга авгай нарын нэг буюу яг дээр нь байдаг ямархуу гинжин урв�##� болох нь ил

Зочин
Зочин
4 сар 19, 2023 18:22

Насаараа дарга хийсэн юум бол яаж ийм их хөрөнгөтөй болсоноо тайлбарлах хэрэгтэй болж дээ ядаж л татвар төлсөн байх ёстой биз дээ нөгөө үндэслэлгүй хөрөнгөжисөн гэдэгт хамаарч ш�##�гуулах болзолоо хангажээ хууль үйлчилдэг улсд амдарч байгаа бол одоо харцгаая

Zochin
Zochin
4 сар 20, 2023 03:31

Hurelsuhiin zuvluhuud uur hen,hen bna,Ene Tsengel tei oiroltsoo tuuh namtartai hun bna uu

хүү
хүү
4 сар 20, 2023 06:16

Хүүк ахын суганы үснүүд гэж бөөн шунахай гахай нар өайх юмаа эзгээ боддогүй хүн хогнууд их болжээ

Зочин
Зочин
4 сар 21, 2023 07:26

Хувьсг�##� хийгээд буудчихмаар ичих нүүргүй идээчин уугаачин нөхөд их байна. Ганц нэгийг буудахад муусайн хулчгарууд ш�##�чийна даа. Аргаа барсан хүний үг.

Зрч
Зрч
4 сар 21, 2023 08:10

Гүзээгий нь харахад л ханаж цаддаггүй бирдийн төрөлтөн гэдэг нь мэдэгддэг

Холбоотой мэдээ

Back to top button