Д.Сумъяабазар: Цахим засаглалыг хөгжүүлэх хүрээнд 1000 инженертэй хамтран ажиллаж байна

“Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хэлсэн үгнээс хүргэж байна.
-Улаанбаатар хотын хөгжлийн индексийг тооцохдоо тогтвортой байдал, амьдрах орчны чанар, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэсэн үзүүлэлтийг авч үзэхэд 0.464 байна. Олон улсын түвшинд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч топ 10 хоттой харьцуулахад энэ нь хоёр дахин бага үзүүлэлт юм. Энэ индексийг 2025 онд 0.572-д, 2030 онд 0.626, 2050 он гэхэд 0.931-д хүргэхээр зорьж байгаа.
-Улаанбаатар хотын хувьд авто замын төлөвлөлтийг зайлшгүй өөрчлөн, босоо чиглэлд холбоос авто замыг барих, хотыг хоёр хувааж байгаа төмөр зам доогуур нүхэн гарц, дээгүүр гүүрэн гарц барих, хүн амын зорчилтыг зохистой харилцаанд хүргэх, ачаа тээврийг хотын нутаг дэвсгэрээс тойруулах зорилгоор тойрог замын ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
-Төрийн бүтээмжийн сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн үйлчилгээг цахимжуулж, үйлчилгээний шат дарааллыг багасган, хүртээмжийг сайжруулах зорилт тавьж, цахим засаглалыг хөгжүүлнэ. Энэ хүрээнд бид үндэсний тэргүүлэгч 70 гаруй технологийн компани 1000 гаруй инженертэй хамтран ажиллаж байна.
-Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт хотын хүн амын өсөлт, төвлөрөлтэй уялдаагүйгээс асуудлыг шийдвэрлэх хэмжээнд бус, бага багаар торгоох, нөхөх хэмжээнд л байна. Иймээс хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр зайлшгүй шаардлагатай.
-Өнгөрсөн хугацаанд бидний хийж бүтээсэн гол ажил бол Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж, УИХ-ын түвшинд Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо, Засгийн газрын түвшинд Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороог байгуулсан.
-Нийслэлийн Засаг даргын хувьд хөгжлийн төсөл, хөтөлбөр бүрийг аль болох төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, шаардлагатай арга хэмжээг хувийн хэвшилд шилжүүлэн гүйцэтгүүлэх бодлого баримталж, үүнд гадаад орнуудын сайн туршлагыг судалж хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сумьяабазар гуай таны суганы үс гэх хуурамч дипломтой нь илэрч СХД-ийн засаг даргаас хусуулж байсан одоо нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байгаа Сайханбаяр болон түүний өмгөөлөгч Чинзориг гэх нөхдүүд байгууллагынхаа ажилтан эмэгтэйг зодож улмаар цагдаад журамлагдсан байна. Иймд та өөрийнхөө эдгээр эрхэм дагужлуудыг ажлаас яар�##�тай �######�уулах хэрэгтэй болжээ.
Yu yariad bna aa. 1000 engineer baih ch gui shdee chamtai, MAN tai ajillaj, hogond hutgalddag hen baih ve. Erguuteed, yu ch hiij chadahgui gedgee medreed, hudal bultreh zamiig songoj ehellee ene MAN
Saihan hudlaa gar shuu