Н.Учрал: Б.Цэнгэл дарга аа, ТУЗ-ийнхний нэр, цалин хөлсийг зарлаж дуусга

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал: Б.Цэнгэл дарга аа, даваа гараг гэхэд төрийн өмчийн байруудыг 5, 6 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа нөхдүүдийг ил болгоё. Энэ мэдээллийг явуулж өгөөч. 5, 6 мянгаар түрээслээд дотор нь барилга барьчихдаг. "Гар, эсвэл зах зээлийн үнээр түрээслэ" гэхээр "Мөнгөө нэхэмжилнэ. Хэдэн тэрбумаар засвар үйлчилгээ хийчихсэн" гэдэг. Ингэж төрийн өмчийн байруудыг ашиглаж паразит байдлаар шимэгчилж амьдардаг бүлэг нөхөд төрөөр дүүрчихлээ. Иргэд бухимдахаас аргагүй. Иргэдийн урам зориг мохож байна. Та ТУЗ-ийнхний нэр, цалин хөлсийг зарлаж, дуусгаж өгөөч ээ" хэмээлээ.
ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: "Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх долоон субьект байна л даа. Бид сая Эрдэнэс Монгол компанийн нэгдлийг үүсгээд 40 гаруй компанийг шилжүүлээд дууслаа. ЗГХЭГ хүртэл нэлээн хэдэн компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй. Таны удирдаж буй яамтай манайх харьцангуй нягт ажиллаж байгаа. Зарим төрийн өмчийн байгууллагуудын хувьцаа эзэмшигч нь зарим яамд учир хүндрэл учирч байна. гэхдээ бид шахаж ажиллана. Түрээсийн асуудалд тантай санал нэг байгаа. хамгийн доод үнийг журамласан байдаг" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрсөн оны цементийн хомсдол энэ новшийн хув�##�заас болсон гэдэг. Хөтлийн 70 вагон цементийг Наранбаатар захирлыг шантаажилаж байж аваад дам�##�чихсан бвл яаахуу
Зэвүүн новш
ТӨБЗГ үл бүтэх байгууллага.