Европыг чиглэсэн "Торгоны зам"-тай болж, газрын ховор элементээ сурталчилсан АЙЛЧЛАЛ

Энэ хавар улс төрийн томоохон айлчлалуудыг товлосноос цахиур хагалан Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч манай улсад айлчиллаа. Цар тахлын хоёр жилийн турш тов нь хойшилсоор өнгөрсөн 24-26-ны өдрүүдэд БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт ийн хүрэлцэн ирсэн юм. БНПУ-ын Ерөнхийлөгч манай улсад 10 жилийн дараа ирж буй үйл явдал боловч нөгөө талаас одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эл албан тушаалд сууснаас хойш анхны томоохон айлчлалыг хүлээн авч буй мөч байв.
-Польш улс манайхаас 5 дахин бага газар нутагтай ч 11 дахин их хүн амтай-
Төв Европт орших БНПУ манай улсаас тав дахин бага хэмжээний газар нутагтай ч Европт есдүгээрт, дэлхийд 69-т эрэмбэлэгддэг. Гэсэн хэдий ч хүн амаараа манай улсаас 11 дахин олон юм. Умард хэсгээрээ Балтын тэнгис, зүүн хойд талаараа ОХУ, Литватай хиллэдэг. Зүүн хэсгээрээ Беларусь, Украин, өмнөд талаараа Словак, Чехтэй хиллэдэг бол баруун талын хөрш нь Герман юм. Ингэснээр нийт долоон улстай хил залгаа оршдог билээ.
Тус улсын түүхийг сөхвөөс манай улстай төстэй томоохон үйл явдал нийгэмд нь өрнөсөн байдаг. Энэ бол 1989 онд коммунист дэглэмээ нураасан явдал юм. Улмаар Польшийн шинэ Үндсэн хуульд зааснаар "Польшийн гурав дахь Бүгд найрамдах улс" бий болжээ. Тус улс нь 16 мужаас бүрэлдсэн холбооны улс билээ.
Польш нь машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, металлурги зэргийг экспортлодог байна. Тус улсын экспортын хэмжээ нь 343 тэрбум евро буюу 1.3 маш дэлгэмэл /тооны монгол нэршлээр их наядын дараагийн орон/ төгрөгтэй тэнцүү юм. Европ нэршлээр хэлбэл 10 триллион төгрөг гэсэн үг юм. Харин импортын хэмжээ нь 363.7 тэрбум евро буюу 1.4 маш дэлгэмэл төгрөгтэй тэнцүү гэсэн үг. Тэд ихэвчлэн машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, эрдэс бодис авдаг аж.
Мөн тус улс нь анх НҮБ-ыг байгуулахад оролцсон 51 гишүүний нэг юм.
- 1999.03.12-ноос НАТО
- 2004.05.01-нээс Европын холбооны гишүүн улс болсон.
Улмаар 2007 оноос Шенгений орнуудын нэг болсон тогтвортой хөгжилтэй, аж үйлдвэржсэн, хөдөө аж ахуйн орон юм.
Тэгвэл дээрх улсын төрийн тэргүүн болох Анджэй Дуда нь 2015 оны тавдугаар сарын 24-нд Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Улмаар 2020 онд дахин таван жилийн хугацаатай улиран сонгогдсон нэгэн юм. Анх 34 настайдаа улс төрийн карьерээ эхлүүлсэн. Ингэхдээ "Эрх зүй, шударга ёс" намаас нэр дэшсэн юм. Түүний гэргий герман хэлний багш мэргэжилтэй нэгэн ажээ.
-Айлчлалаас онцлох ТАВАН зүйл-
Хоёр улс төрийн тэргүүний түвшинд 5-10 жилийнх давтамжтай харилцан айлчлал хийж ирсэн билээ. Энэ жишгээр өмнөх айлчлалаас хойш 10 жил өнгөрсөн тул энэ удаагийн айлчлалыг хийж байгаа. Тэгвэл энэ удаагийн айлчлалаар талууд юуг хэлэлцэв. Ямар салбарыг, ажлыг онцолсон талаар доор дурдъя.
НЭГТ. Элчин сайдын яамаа нээнэ
БНПУ манай улсад элчин сайдын яамгүй байсан билээ. Тэгвэл айлчлалын үеэр албан ёсоор яамаа нээхээр болсон юм. Мөн яамандаа Консулын хэлтэс ажиллуулах Монголын талын хүсэлтийг 2024 оноос ажил хэрэг болгохоор боллоо. Ингэснээр БНПУ-д зорчих визээ БНЧУ болон БНХАУ дахь тус улсын элчин сайдын яамнаас авах шаардлагагүй болжээ
ХОЁРТ. Хоёр орны жолоочид харилцан тээвэр хийнэ
Манай хоёр улсын хувьд худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрсэн нь сүүлийн гурван жилд хоёр дахин нэмэгдсэний үр дүн гэдгийг айлчлалын үеэр онцолсон. Улмаар монгол болон польш жолооч нар харилцан тээвэр хийх агуулга бүхий хэлэлцээрийг хийсэн.
Улмаар Польшоор дамжин Европ рүү тээвэр хийх боломж бүрдэж буй ажээ. Өмнө нь орос болон беларусь тээвэрчид уг тээврийг хийдэг байсан бол одоо монгол жолоочид хийх боломж бүрдсэн юм. Уг чиглэлд барилгын материал, жимс жимсгэнэ болонх лаазалсан бүтээгдэхүүнийг ихэвчлэн тээвэрлэдэг.
ГУРАВТ. Уул уурхай, ашигт алтмал, геологийн салбарт хөрөнгө оруулна
Уул уурхайн салбараас хэд хэдэн зүйлсийг онцолсон юм. Үүнд,
- Бэлийн булаг, задгай булаг дахь молибден, гянтболд судлах төслийг хамтран хэрэгжүүлнэ
- Газрын ховор элементийг судлах, хөрөнгө оруулах
- Уул уурхай, ашигт малтмал, геологийн салбарт хөрөнгө оруулна
ДӨРӨВТ. Хөдөө аж ахуйн өлгий нутгууд хамтран ажиллана
Мэдээж хэрэг Монгол төдийгүй Польш улс ч хөдөө аж ахуйн эдийн засагтай улс юм. БНПУ-ын аж ахуйн нэгжүүд
- сүү, сүүн бүтээгдэхүүн
- мах, махан бүтээгдэхүүн
- эрүүл мэнд
- эмнэлгийн тоног төхөөрөмж
- мэдээлэл технологи
- эрчим хүч
- барилга
- аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
ТАВ. Польшид суралцах оюутны тоог нэмэх хийгээд "Гуравдагч хөрш"
Айчлалын үеэр дурдсан онцлох зүйлсийн нэг нь Польш улсад суралцах оюутнуудын тоог нэмэх явдал юм. Энэ нь хоёр улсын ард иргэдийг холбох гүүр болж байгаа хэмээж буй.
Мөн "Гуравдагч хөрш" хэмээн Польш улсыг хүлээн зөвшөөрч, манай улсын ардчиллын үнэт зүйсийг эрхэмлэж буй талаар дурдсан юм. Ингэхдээ манай улсын төвийг сахисан байр суурийг ойлгож буйгаа А.Дуда онцгойлолон дурдаж, Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэн, дүрвэгсдийг хүлээн авч, дэмжлэг үзүүлсэнг өндрөөр үнэлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайх газрын ховор элементүүдээ боловсруулж чадахгүй м�##�тм�##� ч хийж чадахгүй л байгаа ш дээ
Хэр ашигтай юм болдоо манайд
Өө тэгээд хэн хэндээ ашигтай л байгаасай. Хөгжих нэг суурь юм чинь айлчл�##� уулз�##�т хэлэлцээр байлгүй яахав
Энэ газрын ховор элементийг хэдэн ч оронтой хамтарч хувааж идэхээр болчихсон бэ.Хичнээн том орд газар ашиглаад дарга нар нь тэрбумтан болоод ард түмэн нь улам л ядуураад байдаг. Хувааж идье гээд японд , солонгост , франц, польшид гээд гуйгаад л яваад байх юм.