СПОРТ
Э.Цэндбаатар Мексикийн тамирчныг ялж, WBC холбооны аварга боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар АНУ-д мэргэжлийн боксын зургаа дахь тулаанаа Нью-Йорк хотын "Sony Hall" танхимд хийлээ.
Тэрээр "WBC, NABF Junior Super Featherweight" буюу 59 кг-ийн жингийн аваргын бүсний төлөө Мексикийн боксчин Эди Валенсиатай тулалдаж ялалт байгуулав.
Түүний хувьд 11 кг хасч жиндээ орсон бөгөөд хашир туршлагатай мексик өрсөлдөгчтэйгөө найман үе тулалдсаны эцэст шүүгчийн саналаар ялсан юм.
Ингэснээр мэргэжлийн дэвжээнд зургаа дараалан ялж байгаа нь энэ. Үүний сацуу WBC холбооны аварга болж, аваргын анхны бүсээ зүүлээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bayar xurgeye!!! Tsaashdaa ulam ikh amjiltiig uzuuleerei.