Б.Пүрэвдорж гишүүний иргэдэд өгсөн чиглэл

УИХ-ын өнөөдөр /2023.05.04/-ийн чуулган эхэллээ.
ҮХНӨ-ийн төслийг маргааш оруулж, хэлэлцэн, 152 гишүүнтэй болохтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараах байр суурийг илэрхийлсэн юм. Товчоор бол тэр иргэдэд дараах чиглэлийг өгөв. Энэ нь 152 гишүүнтэй болох талаар санал гаргасан гишүүнийг сонгогдохгүй болтол нь иргэд "тонших" хэрэгтэй гэлээ.
Тэрбээр "Би өнөөдрийг хүртэл Ховд аймагт 60 гаруй уулзалт хийсэн. Бусад таван аймгаар ч уулзалт хийсэн. Энэ хугацаанд гишүүдийн тоог 98-аас хэтрүүлэх хэрэггүй, холимог тогтолцоо бол сайн жишиг, нам санхүүжүүлж, мөнгө олдог хүмүүсийг жагсаалтад оруулах нь буруу гэх саналаараа уулзалтдаа хуулийн төслийг танилцуулж явсан.
Гишүүд даваа гарагаас ҮХНӨ-тэй холбоотой уулзалт хийх юм байна. Би 98 гэх тооноос ухрахгүй. Улстөрч хүн нэг байр сууриндаа байх ёстой. Гэтэл гишүүд өөрсдийгөө ухуулж байна. ҮАБЗ-ийн гурван дарга нэг нэгнээ ухуулж, 152 болвол ямар үр ашигтайг ярьдаг. УИХ, Засгийн газрын гишүүд нь 152 болвол хэр үр ашигтай талаар хэлэлцээд байгаа.
Гэтэл иргэд өөр зүйл ярьж байна. 100 ямаанд 60 ухна гэгчээр яасан олон гишүүн байна вэ хэмээн шогширч байна. Сонгогчдоо сайн ухуулал даа. Иргэд сонгосон гишүүнийхээ нүүрэн дээр асуудлыг пал хийтэл нь хэл. 152 гэж яриад гэдийгээд байгаа гишүүнийг сонгогдохгүй болтол нь сайн хэлж, яриарай хэмээн ард түмэндээ хэлье" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.