21 жил яригдаж буй АНУ-МОНГОЛ шууд нислэгийн хэлэлцээрийг Л.Оюун-Эрдэнэ очиж үзэглэнэ

АНУ руу Монгол улсаас шууд нислэгтэй болох ажил алхам алхмаар урагшилсаар байна гэж салбарын сайд мэдээллээ.
2002 оноос хойш хорь гаруй жилийн турш яригдсан АНУ руу шууд нислэгтэй болох асуудал овоо урагштай байна. Энэ хавар OPEN SKY хэлэлцээрийг үзэглэсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ-д айлчлах үеэр хэлэлцээрт гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.
Тэгвэл энэ хүрээнд АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Хойд Азийн бүс хариуцсан ахлах төлөөлөгч Ноэл Арбис, гадаад харилцааны мэргэжилтэн Ёлында Кю нартай уулзаж хоёр улсын хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлыг шуурхайлахад анхаарч ажиллахаа илэрхийлжээ.
Ази дахь “АРДЧИЛЛЫН АРАЛ” болсон манай улсын хувьд гуравдагч хөрш болсон АНУ руу шууд нислэгтэй болох нь улс төр, нийгэм эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой. АНУ-д ажиллаж амьдарч буй 50 гаруй мянган монгол иргэний маань хувьд ч, үндэсний авиа компаниудын хөгжилд ч, иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхэд ч шууд нислэг өгөөжөө өгнө.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв, сайхан мэдээ байна,
shuud nislegtei bolson gej yseye- nogoo talaasa US VISA garahgui elchin saidiin yam ni odooni shigee baigaad baival neg hoer niseel nisleg ni shuud aldagdaltai bolj ehleh ne shyy dee.
Шууд нислэгийн зорчигчид байгаа болов уу