Буглаатай мах: Малчид дур мэдэн антибиотик хийж, нэг зүүгээр бүгдийг нь тарьснаас гуя, хүзүү идээлдэг
Та зах, худалдааны төвөөс мах худалдан авахад буглаа буюу идээтэй байвал яадаг вэ? Буцааж байсан уу, хаясан уу. Эсвэл тухайн бугласан хэсгийг тойруулж авч хаяад хүнсэндээ хэрэглэчихдэг үү. Бидний дийлэнх нь тойруулж огтолж хаяад, хэрэглэдэг юм байна. Харин антибиотекийн үлдэцтэй махыг бид хараад мэдэхгүй учраас идэж л байгаа.
Энэ удаад бид антибиотекийн үлдэцтэй болон буглаа үүссэн махны тухай мэдээлэл бэлтгэлээ.
-70 сая мал 3000 гаруй малын эмчтэй-
Монгол орны 1.5 сая хавтгай км.квадрат газар нутагт 70 сая мал тархан нутагшиж үүнд зориулсан 1159 мал эмнэлгийн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тогтоосон стандартаар бол 50 мянган малд нэг эмч ногдож байж мал эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдах учиртай. Гэвч өнөөдөр бодит байдал дээр 80,000-300,000 малд нэг эмч оногдож буй. Аймаг бүрт Мал эмнэлгийн газар, сум суурин бүрт мал эмнэлгийн нэгж гэж бий ч эдгээр нь улсаас нэгдсэн бодлогоор товлосон эсвэл малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд вакциныг хуваарилах, хийх зэрэг чиглэл үүрэгтэй. Тэгэхээр энэ бүхний дунд мал эмнэлгийн үйлчилгээ бүрэн алдагдсан учраас малчид өөрсдөө дур мэдэж малаа эмчилж байгаа. Үүнээс болж зах зээл дээр антибиотекийн үлдэцтэй, идээлж бугласан мах худалдаанд гарч байна.
-Антибиотекийн үлдэцтэй мах-
Малчид антибиотекийг дур мэдэж, замбараагүй хэрэглэдэг гэдгийг эх сурвалжууд, малчид өөрсдөө ч хэлж байна. Тэд аймаг, хот гээд арай хямд газраас ихээхэн хэмжээгээр авч хэрэглэдэг байна. Асуудлын гол учир нь юу байна малын эмчид дуудлага өгөөд ирж үйлчилдэггүй ирлээ ч ирсэн явсан шатахууны үнэ, ажлын хөлс зэргээ тооцож үйлчилгээний хөлс авдаг. Иймээс хөх ширх, хачиг, дотор шимэгчээс сэргийлэх үүднээс малчид антибиотекийг өөрсдөө улирал үл харгалзан амьдралын туршлага, бусдын заавраар хэрэглэнэ. Гэхдээ антибиотек хэрэглэсэн малыг 28 хоногийн дотор нядалж хүнсэнд нийлүүлэхийг хориглодог ч энэ талаар малчид мэдэхгүй, ямар ч ойлголт хяналт байдаггүй. Сум багт байгаа мал эмнэлгийн нэгж анхан шатны үзлэг, нүдээр харсан мэдрэмжээр л гарал үүслийн бичиг хийж өгч байна. Харин эрүүлжсэн эсэх мэдээлэл малчны хот, ченжийн гар хаана ч хийгдэхгүй явсаар зах, худалдааны төв дээр ирэхэд антибиотек үлдэцтэй эсэхийг тестээр шалгана. Гэвч энэ нь нэг бүрчлэн бус түүврийн дээжээс авсан байдлаар гүйцэтгэх тул антибиотектой махыг бид зооглосоор л яваа гэсэн үг. Уг нь антибиотекийн тестийг махны худалдааны захууд толгой дараалан хэрэглэх ёстой. Өнөөдөр энэ тест 8000-9000 төгрөгийн үнэтэй учраас төрөл бүрээс нэг л мах тестлэх байдлаар аргацаадаг аж. Хатуухан хэлбэл малын эмч, махны ченж хоёрын гарт монгол хүний амьд явах эрх үрэгдэж байна гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ.
-Идээлж бугласан мах-
Малын эмчийн хүртээмжгүй байдлын тухай дээр дурьдсан. Энэ нь явж явж буглаатай мах бий болохын учир шалтгаан. Тарилга, вакцины найрлага, сууриас хамаарч малын гуя, хүзүүнд хийх заалттай ч үүн дотроо арьсанд, арьс махны завсар гэх мэт өөр өөр заалттай байдаг юм байна. Гэвч малчид үүнийг мэдэхгүй учир баримжаагаар тарьдаг. Нөгөө талаас дан ганц малчид гэлтгүй зарим малын эмчийн мэдлэг, ур чадвар муу, хэнэггүй зан мөнгөний шуналын үзүүрээр мал нэг бүрийг тарих даа зүү солих, эсвэл спиртийн уусмалаар ариутгах аргачлалыг хэрэглэдэггүйн үрээр ариун орчинд хийгдэх ёстой, тарилга, вакцин бохирлогдон нян, бактери үржин улмаар буглаа үүсгэн үлдэж буйг зарим мэргэжлийн хүмүүс хэлдэгч ил гаргаж ярьж бичихгүй байна.

Бид одоо мал нэг бүрээ тарьж, вакцинжуулсаар байх уу, өвчний гаралт, голомтоос хамаарсан тарилга туулгыг хийх үү гэдгийг маш тодорхой болгомоор санагдах юм. Энэ хил хязгаар, хамаа замбараагүй вакцинжуулалт, антибиотекжуулалт нь мал аж ахуйг эдийн засгийн эргэлтэнд оруулах, экспортыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжсэн арга хэмжээ мөн эсэхэд анхаарах баг болж, харин мал нэг бүрийг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, урьдчлан сэргийлэх зорилгоор сүргийн тодорхой хувийг тарилгад хамруулах асуудлыг эрхлэх нь зүйтэй мэт.
Энэ хүрээнд нэгдэл сангийн аж ахуйн үед мал аж ахуйн салбарын бодлогыг бүрэн барьж байсан Зоотехникчдийг бий болгох тэднийг бэлтгэх асуудлыг илүү тодоор ярьмаар тэдний үүрэг оролцоог нийгэмд сурталчилмаар байх шиг санагдах юм. Тэд үржүүлдэг бас чанаржуулдаг, тооцдог бас төлөвлөдөг байжээ.
-Хүнсний инженер О.Гал-Очир: Антибиотекийн үлдэц махыг яаж ч чанаж, шарсан арилахгүй, харин буглаатай мах үлдэцтай байх бүрэн боломжтой-

-Та антибиотекийн үлдэцтэй мах, сүүний талаар байнга дуугардаг хүмүүсийн нэг. Антибиотектой мах гэдгийг хамгийн энгийнээр хэрхэн ойлгох вэ?
-Мал гэдэг чинь хүнтэй адилхан дархлааны системтэй амьд амьтан. Харин малчдын антибиотекийн буруу хэрэглээ хэтэрсэн. Жорын дагуу олгодоггүй. Малд толгой дараалан тарихдаа зүүний ариун цэвэр сахидаггүй учраас нэгэнт дархлаа муутай мал бохир зүүнд идээлж бугладаг. Мал уйлдаггүй, ёолдоггүй. Хүн дээр ч гэсэн антибиотек хэрэглэхээр дархлаа унадаг. Харин цаашлаад бид антибиотекийн үлдэгдэлтэй мах иднэ гэдэг нь өөрөө хоолоороо дамжуулж антибиотек идэж байна гэсэн үг. Бид өөрсдөө ч мэдэхгүй өдөр болгон антибиотек авснаар дасал гэж юм үүсдэг. Мөн гэдсэнд байгаа ашигтай бактери устаж хүний дархлаа унаж эхэлнэ.
-Буцалгаад, шараад, шуузлаад хэрэглэвэл?
-Хэзээ ч хувирахгүй, өөрчлөгдөхгүй. Хэрвээ бактерийн бохирдолтой байвал чанаж шарахад устчихна. Харин нэгэнт хорт бодис бий болсон учраас яаж ч чанасан байж л байна.
-Бид хараад мэдэх боломжгүй юу?
-Мэдэхгүй. Ямар ч боломжгүй. Сүүний үйлдвэрүүд бол хүлээж авахдаа бүрэн шинжилдэг. Сүү антибиотекийн үлдэгдэлтэй бол тараг болж бүрэлдэхгүй. Тараг өөрөө бактериар исдэг шүү дээ. Тэгэхээр эндээс мал төхөөрөх үйлдвэр хамгийн чухал гэдэг нь харагдаж байгаа юм. Энэ салбар маш сайн хөгжиж байж иргэд эрүүл баталгаатай мах иднэ. Иргэд хянах ч боломжгүй, мэдэх ч боломжгүй. Антибиотек хийснээс хойш 28 хоногийн хугацаа нь дуусаагүй байхад нядалсан л бол антибиотек байж л байна.
-Харин буглаатай махны тухайд та ямар мэдээлэл өгөх вэ?
-Буглаатай мах авсан л бол эргээд буцааж өгөх ёстой. Ингэж байж ченж, борлуулагч нар өөрсдөө хохирохгүйн тулд харилцагч малчид руугаа хандана. Хариуцлагын тогтолцоо нь буцаалт байдлаар хэрэгжээд эхэлбэл малчид өөрсдөө дур мэдэж тарихгүй. Хүссэн, хүсээгүй өөрсдөө анхаараад эхэлнэ.
-Буглаа гэж ер нь юу вэ?
-Идээ бээр, нян, бактери гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ миний дархлаа муу үед гараа эсгэчихвэл идээлнэ. Миний дархлаа сайн байсан бол эдгэчихнэ. Эм тангүй. Мал ч гэсэн дархлааны тогтолцоотой. Малчид антибиотекийг дур мэдэж хэрэглэснээс малын дархлаа унана. Дархлаагүй болсон малын үед эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд тариа хийснээс буглаа үүснэ. Хамгийн энгийнээр ойлгуулахад л ийм.
-Буглаатай махны хор хөнөөл?
-Дархлаа муутай мал байсны хамгийн том илрэл буглаа шүү дээ. Тэгэхээр өөр нянгаар өвчилсөн байх бүрэн боломжтой л гэсэн үг. Буглаатай махыг иргэд хэрэглэх хэрэггүй. Тойруулж авч хаяад идэх биш буцааж өгдөг байх хэрэгтэй.
-Малчид: Өөрсдөө хямд газраас аваад малаа тарьчихдаг-
Өнөөдөр буглааны гол үүсгэгч ямар бактери юм, үүсгэгчээс хамаарч хоруу чанар хэрхэн өгч байгаа талаар мэргэжлийн хяналтын байгууллага шинжилгээ хийж дүгнэлт гаргах цаг нь болжээ.
Эл асуудлаар хоёр малчинтай холбогдож асуулаа.
Малчин 1: Тариа, витаминыг малчид өөрсдөө л хийнэ. Малын эмч нарын хүрэлцээ гэж алга. Суманд малын эмч гээд ганц нэг настай хүн байх ч эм, тариа л зарж суудаг. Мал эмнэлгийн нэгж гэж вакцин л хуваарилна. Гүйцэтгэх ажлыг хувийн мал эмнэлгийн эмч нар хийдэг. Энэ хувь хүмүүс нь мэргэжлийн мөн, биш эсэхийг малчид бид мэдэхгүй. Дээр дурьдсан настай хүмүүсийн үр хүүхэд ч байх жишээний. Шүлхий, урьдчилсан сэргийэх вакцин үнэгүй, угаалга туулга үнэтэй. Нэг мал 200-500 төгрөгийн хооронд л байна.
Малчин 2: Тариагаа өөрсдөө л хийнэ ш тээ. Энэ олон малд малын эмчээр тариа хийлгэвэл үнэ нь дийлдэхгүй, тэгээд ч вакцин л биш бол тэгж яваад өгөх хүн ч олдохгүй. Манайх сая бүх малдаа ивормектин болон туулгаа хийлгэсэн. Сумаас мал эмнэлгийн хүн ирвэл вакцин л гэж нэг явдаг. Бусад бүх асуудлаа бид нар өөрсдөө л шийддэг дээ.
-Хадгалалт, тээвэрлэлтийн горим алдсан вакцин, антибиотекийн замбараагүй хэрэглээ, эмч-малчин, баталгаагүй мах-
Тухайн өвчин үүсгэгчийн нян вирусын геном агуулсан хагас үхжүүлсэн вакциныг малд тарьснаар дархлааны систем түүнийг таньж гаднаас халдвар орж ирлээ гэхэд устган эсэргүүцэж байдаг. Вакцин хийж буйн гол зорилго ерөөсөө л энэ. Вакциныг хадгалах, зөөвөрлөх тусгай горимтой. Тусгай нарийн горимын дагуу аваачиж шууд гаргаад хэрэглэнэ. Харин хадгалах тээвэрлэх, горимыг зөрчсөн бол вакцин хийгээд ч ямар ч нэмэргүй гэсэн үг. Хар ухаанаас бодоход амьд чанараа алдчихсан учраас малын биед ороод ямар ч үүрэг гүйцэтгэж чадахгүй нь. Тэгэхээр өнөөдөр газар дээрээ вакцин хэрхэн хадгалагдаж, тээвэрлэгдэж байгаа нь маш чухал асуудал юм. Үнэхээр мал эмнэлгийн нэгж бүхэнд зориулалтын хадгалах, тээвэрлэх тоног төхөөрөмж бий юу. Мөн вакциныг толгой дараалан хийх нь зөв үү гэх мэтээр вакцин тойрсон ээдрээтэй, эргэлзээтэй асуудал зөндөө. Уг нь урьдчилан сэргийлэх зорилгоор нийт малын 30 хувийг буюу өвчин эмгэгтэй эрсдэлтэй бүлгийн вакцинжуулалт хийдэг байж. Гэвч өнөөдөр уг асуудал нь өөрөө бизнес болсон, нөгөө талаас малын эрүүл мэндийн талаарх мэдлэг хаана хаанаа дутуу. Түүнчлэн малын тоо толгой ихэд өсч малчин, мал эмнэлэг, мал аж ахуйн салбарын хоорондын уялдаа харилцаа муудсан зэрэг олон хүчин зүйлийг энд хөндөж болно.
Малдаа антибиотек, вакцин хийлгэсэн бол 15-28 хоногийн дараа хүнсэнд хэрэглэх боломжтой. Харин өнөөдөр мал хэзээ тариулснаас бус малчинд хэзээ махны хэрэгцээ үүдсэнээс шалтгаалан нядалж байгаа. Үүнийг хянах нөхцөл бүрдээгүй, мөрдөх дадал суугаагүй. Вакциныг мал уургийн дархлаатай үе буюу хавар, намарт хийдэг. Гэтэл өнөөдөр ямар нэг халдварт өвчин гарлаа гэхэд ямар улирал байхаас үл хамааран хамруулж байна. Уургийн агууламж буурсан үед вакцин хийхийн сөрөг нөлөөг хэн ч тооцоолохгүй байгаа нь харамсалтай. Малчид өнөөдөр өөрсдөө дур мэдэж антибиотек, витамин шахдаг ч вакцин хийлгэхдээ таатай бус хандах болсон байна. Гэвч хуулиараа заавал хамруулах ёстой гэчихсэн болохоор дагахгүй гээд яахав.
Цаашид хэрхэх вэ?
Малын эрүүл мэндийн салбарын эл доголдол, уналтын эцсийн хохирогч бол хэрэглэгчид. Бид алийн болгон баталгаагүй махны буглааг түүж хаяж хэрэглэж, хянаж шинжлээгүй антибиотектой мах идэх вэ. Төр засаг, салбарын бодлого малын эрүүл мэндийг хамгаалах, малыг үйлдвэрийн аргаар төхөөрөх тогтолцоонд анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ.
Өнөөдөр хэрэгжээд буй ганц нэг ухаалаг зохицуулалтын механизмуудаас жишээлэхэд хэрэглэгч махан дээрх QR кодыг уншуулснаар тухайн малыг хаана эрүүлжүүлж хүнсэнд бэлтгэсэн талаарх мэдээлэл гарна. Тухайн үйлдвэр зах зээлээс малыг худалдаж аваад 90-120 хоног тэжээж эрүүлжүүлсний дараа халдвар хамгааллын дэглэмтэй нядалгаанд оруулж байна. Тэртэй тэргүй бойны хашаа гэх газар шороо тоосон дунд муулсан малын махыг кг-ыг нь 20 гаруй мянган төгрөгөөр худалдан авч буй иргэдэд баталгаатай, аюулгүй, гарал үүслээс илүүтэй эрүүлжсэн гэх мэдээлэл нь тодорхой бас үнэн мах л хэрэгтэй байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Пизда тойруулаад байлгүй буглаатай мах зарж нийлүүлсэн бол хуулийн хариуцлага өндөр , идсэн хүн ардыг үй олноор нь хордуулж ирээдүйд гажиг хүн төрөлт бий болгох зорилго юмуу . Яагаад сул тойруулж бичээд бна �##�уурчидаа
М�##�д вакцин тариад 3сараас дээш тарг�##�ж тэвээрсэн цагт хнсэнд хэрглэхээс вакцин тариад тэр м�##� хийлсэн мэт тарг�##�на гэж байхгүй
Ямар аймаар юм бэ энийг чинь гаднаас бол ялгахгүй авчихаад дараа нь х�##�аглаж суухл юм байна даа
Махны захууд энэ дээрээ хян�##�т хийе. Ийм махыг буца�##�т хийгээд зарсан хүнд буцааж өгдөг болчихвол ийм гарахгүйшдээ. Буух эзэн буцах хаягтай мах зарах т�##�аар хүнсний захууд ажилламаар бнаа????????????????
Эрсдэлтэй л дээ. Энэ т�##� дээр манайхаас мэргэжлийн хян�##�т юу ч хийж чадахгүй дүлий дүмбэ оргиод байж байгаа нь эмгэнэлтэй
ямар аймаар юм бэ хэлэх ч үг �##�гаа.
Mongold hunsnii ayulgui baidal arai denduu boljee.Ene unetei batalgaagui mahnaas bid oorsdoo avahgui idehgui ba8j bolno.hun bur bodoh tsag boljee.uneheer oi gutmaar bn shdee.
М�##�аасаа дор м�##�ын эмчтэй. Улныхан, усан тэнэгүүд м�##�ын эмч болдог
м�##� аж ахуйн орон гэчихээд м�##� аж ахуй нь өдий болтол хөгжиж сайжраагүй бдаг? Тэр бүү хэл өмнөхөөсөө эрүүл аюулгүй байдлаа �##�даж чанар нь уруудсан байгаа нь төр засагт ямархуу сэтгэлтэй хүмүүс ажиллаж бгаа юм бол гэж бодоход хүргэж бна.
Уг нь зөв уха�##�аг ажилласан бол чанар эрүүл аюулгүй бд�##� сайжирч цэвэрхэн, үнэ хямд, иргэдэд хүртээмжтэй, гадагшаа өндөр үнэтэй гаргаж, хаягд�##�гүй эрүүл олон бүтээгдэхүүн хийдэг болсон байх ёстой санагдаж бна.
30 жил эм, тариатай мах сүү, пестицидтэй ногоо идэж, үр дүн нь хорт хавдарын үхэл өвчлөлөөр дэлхийд тэргүүлээ. дэлхийд хаа ч тохиолдоогүй элэгний хавдар үүсгэгч мутцлагдсан ген илэрч монгол ген гэж нэрлэгджээ.
МАЛЫН ЭМ ТАРИА ЗАРАХ АСУУДЛЫГ Л БҮРТГЭЛТЭЙ БОЛГОЧИХООЧ!!! ХЭН ХЭДНИЙ ӨДӨР МАЛЫН ТАРИА АВСАНЫ ТАЛААР БАТАЛГАА БИЧИЖ ӨХ ХЭРЭГТЭЙ. М�##� худ�##�даж авч багаа хүн тэрийг нь огноог нь ш�##�гаж авна. Зах дээр ирээд тэр бичгээ үзүүлж байж худ�##�даанд оруулна. г.м ээр зохицуулав�##� яаж байна............
М�##�ын эмийн сан дээр хян�##�т сайн тавь!!!! Хилээр орж ирж буй эм тарианг зөвхөн бүртгэлтэй эмийн сангуудад олго!!!!
Соц үед сум нэгдэлд хүн эмнэлгийн машин байхгүй атлаа м�##� эмнэлгийн машинтай байлаа шүү дээ Яагаач үгүй бхад МЭ-ийг хувьчилж эзэнгүй болгосны горыгхойч үе амсаж бна
М�##� төрийн мэдлээс гарсны б�##�аг энэ. ҮХ-д м�##� төрийн мэдэлд бхаар хуульчилсан. Гэтэл м�##� эмнэлгийг хувьчилсан маш буруу тогтолцоо. Хувийн м�##� эмнэлгүүд олноороо бий болж зөвхөн мөнгө хөөдөг болсон нь нууц биш. Вакциныг бөөн мөнгө гэж хардаг болсон үүний хор уршиг..
саяхан манай м�##� байгаа суманд өвчин гарахад сумын м�##�ын эмч нар оношилж чадахгүй байна. М�##�чид дур мэдэн тариа хийж бна лээ дээ.
Монгол хүн монголчуудыгаа хорлох юм даа. Чөтгөрийн тойрог гэж энэ байх. Буглаатай мах, муудсан үнэртэй махаар хийсэн хоол, зэвтэй турба, агаарын бохирдол. Үр дүн хорт хавдар.
ХҮНСНИЙ ЗАХ ДЭЭР ОЧООД ХАР !!! ҮХЭРИЙН СЭЭРНИЙ НЭГ ТАЛЫН МАХ ТАЛ НЬ ДАНДАА БАЙХГҮЙ БАЙДАГ БҮР БҮГД ШҮҮ. АЙМШИГ АВСТРАЛИАС МАХ ОРУУЛЖ ИРМЭЭР БНА .
Манайд эм тариагаар хордуулаагүй м�##� байхгүй болж байгаа ба хүн ам үүнээс болж бүгд хордох магадл�##�тай. Монголчууд өөрөө өөрсдийгөө хорлож хордуулж байна.