ЭДИЙН ЗАСАГ

НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно

"НӨАТ-ын сугалааны тохирол тавдугаар сарын 17-ны Лхагва гарагт /2023.05.17/ 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд явагдана" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.

Энэ удаагийн тохиролд 2023 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах тул системд баримтаа бүртгүүлэхийг сануулав.

Өнөөдрийн байдлаар ebarimt системд 40,632,495 баримт бүртгэгджээ.

Сугалаагаар

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой болсон билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button