Нийгмийн
Холтерийн шинжилгээний 70 хувийг даатгалаас хариуцна

Артерийн даралт 24 цагийн хяналт, зүрхний холтер бичлэгийн шинжилгээний 70 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө.
ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар батлагдсан артерийн даралт 24 цагийн хяналт, зүрхний холтерийн (багажийн) шинжилгээг 48 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бямбасүрэн авгайг лоббидоод дураараа өдөр болгон нэг шинжилгээ эсвэл эмийг хөнгөлдөг болсон юм уу