Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: "2008 оны аюулт үзэгдлийг маргааш санууштай"

ЦУОШГ-аас цаг агаарын аюулт үзэгчдээс сэрэмжлүүлж байна.

Ингэхдээ маргааш буюу тавдугаар сарын 19-ний өдөр Хэнтийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурах талаар мэдээлж, "Харанга" хэмээн тодотгожээ.

Мөн өнөө шөнө Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Маргааш өдөр Өмнөговь, Дундговийн зүүн хэсэг, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурах юм байна.

ЦУОШГ-аас уг мэдээллийг сэрэмжлүүлэхдээ "2008 оны тавдугаар сарын 24-25-нд их халуун болсон. 26-ны өглөөгүүр жаахан бороо хаялж байгаад шуурч, удалгүй цасан шуурга болж, агаарын температур эрс буурснаас олон хүн, хүүхэд осгож нас барсан.

Шуурга эхлэх үед дан цамцтай, мотоциклтэй явсан хүмүүс хөлдөж бурхан болсон байсан. Хэнтийн цаг уурын газрынхан аймгийн ОБГ-тайгаа хамтарч сайн ажилласан боловч малчид бэлтгэлгүй байсан" хэмээн адилтган дурджээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэвшил болго
Хэвшил болго
5 сар 19, 2023 10:08

Ер нь олон жилийн байдлаар харахад 5-р сарын 15-25 хооронд 2-3хоногт нь цочир хүйтэрдэг юм бн�##�ээ . Энэ 10 хоногт хүйтэрнээ гээд толгойдоо хийчих лдээ

Холбоотой мэдээ

Back to top button