Ерөнхийлөгч 126 гишүүнтэй болох ҮХӨ-д хориг тавих хувилбар "яригджээ"

Өнгөрөгч долоо хоногт парламент УИХ-ын гишүүдийн тоог 126 хүргэх агуулга бүхий Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн. Холбогдох хуулийн зохицуулалтын дагуу уг өөрчлөлтийг УИХ-ын дарга Ерөнхийлөгчид хүргэж, ажлын тав хоногийн дотор төрийн тэргүүн хориг тавих эсэхээ шийдэх юм.
Хориг тавибал, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг УИХ дахин хэлэлцэнэ. УИХ хүлээж авахгүй гэж үзвэл хууль хүчин төгөлдөр үйлчилнэ. Хүлээн авчихвал Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжихгүй болж, 76 гишүүнтэй парламентын хуучин зохицуулалт хэвээр үлдэх юм.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт хэлэлцэн баталсан ч одоог хүртэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгчид өргөн бариагүй байна.
Хөшигний ард яригдаж буйгаар, төрийн гурван өндөрлөг одоогийн байдлаар Үндсэн хуулийн өөрчлөлтөд улс төрийн байр сууриа нэгтгэж чадаагүй байгаа аж.
Процессын хувьд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Үндсэн хуулийг өөрчлөхдөө анх,
- Үндсэн хуулийн цэцийг улс төрөөс хараат бус болгох
- Улс төрийн намуудын босгыг "намсгах"
- Улаанбаатар хотын статусыг Үндсэн хуулиар баталгаажуулах зэрэг таван зүйл боловсруулаад байсан.
Харин ҮАБЗ-өөр хэлэлцсэний дараа зөвхөн парламентын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог холимог болгох нэг л заалт үлдсэн.
Үүний өмнө ч Үндсэн хуулийг нэлээд өргөн агуулгаар өөрчлөхөөр ярьж, хэлэлцэж байлаа. Анх хоёр танхимтай парламент, Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог механизмыг ч судалж байсан. Энэ бүхэн нэг заалттай төсөл болтлоо унахад Ерөнхийлөгчийн нөлөө байсан гэдэг.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ҮАБЗ хуралдсан ч Үндсэн хуулийн өөрчлөлт биш 2023 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн гэх мэдээлэл байна.
Иргэдийн оролцооны намын дарга Ц.Оюунгэрэл өдгөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд хориг тавих шахалтыг хийж эхэллээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн гар утасны дугаарыг сошиал орчинд тавиад, 126 гишүүний агуулгаар мессеж бичихийг иргэдэд уриалав. Олон мессеж ирж буй гэх.
Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол улс төрийн имижээр олон нийтээс тааруу үнэлгээ авах магадлалтай гэсэн өнцөг бий. Популист дүр төрхийн сонгодог биелэл У.Хүрэлсүх байсаар ирсэн билээ. Тийм ч учраас, дээрх нөхцөл байдлуудын хүрээнд Ерөнхийлөгч 126 гишүүнтэй болох Үндсэн хуулийн өөрчлөлтөд хориг тавих нэг хувилбар яригдаж эхэлсэн байна.
Үндсэн хууль өөрчлөгдөхгүй байх нь бүлэглэлүүдийн эрх ашигт нийцэх юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
одоо ерөнхийлэгч хориг тавих хэрэгтэй тэгвэл ард иргэд нэг ч гэсэн итгэл үнэмшилтэйгээ үлдмээр байгаа шүү
Үндсэн хуулийн өөрчлөлтөд хориг тавих нэг хувилбар яригдаж эхэлсэн байна.
Үндсэн хууль өөрчлөгдөхгүй байх нь бүлэглэлүүдийн эрх ашигт нийцэх юм ГЭЖ БИШ ЭЭ МАНЫН МАХАН МАЛАН ДУРААКУУД АА ТИЙМ ЮМ ОГТХОН Ч БИШ ШҮҮ,,,,,,,,, АРД ТҮМНИЙ ЗАХИАЛГАД НИЙЦНЭ ГЭЭРЭЙ МАЛЫН МАХНЫ МАЛАН МАЛУУД АА
энэ дүнкүү чадахгүй