Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

Япон: Саран дээр газардах төхөөрөмж танилцууллаа

Японы сансар судлалын агентлаг болох JAXA саран дээр газардагч төхөөрөмжөө олон нийтэд танилцуулав.

Тодруулбал, Кагошима муж дахь сансар судлалын төвд уг төхөөрөмжийг танилцуулсан бөгөөд Сарыг судлах ухаалаг газардагч хэмээн нэрлэжээ. NHK-д мэдээлснээр JAXA уг төслийн хүрээнд саран дээр газардах технологийг туршихаас гадна чулуулгуудыг судлах ажээ.

Эл төхөөрөмж дунджаар 2.4 метр өндөр, 200 орчим кг жинтэй аж.

JAXA-гийн мэдээлснээр "Сарыг судлах ухаалаг газардагч нь сарны тогоонууд болон гадаргуугийнх нь онцлогийг тодорхойлж, туслах дүрс таних технологийг ашиглах юм. Энэ төхөөрөмжийг "Н2A" пуужингаар тавдугаар сард хөөргөхөөр төлөвлөсөн. Японы "Н3" пуужинг хөөргөх ажиллагаа амжилтгүй болсон. Одоогоор наймдугаар сар хүртэл хөөргөх хугацааг хойшлуулсан" хэмээв.

Гэсэн хэдий ч хөөргөх хугацаа наймдугаар сараас хойшлох магадлалтай ажээ. Уг төхөөрөмжийн цуглуулсан мэдээллийг сансрын нисэгчдийг сар руу илгээх зорилготой АНУ-ын "Artemis" хөтөлбөрт ашиглахаар төлөвлөсөн юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button