Top StoriesУлс төрийн халуун сэдэв

Тайлан: "Эрдэнэ Монгол"-ын толгой компани бусад төслүүдээс ч борлуулалтын орлого авахаар тохирчээ

Н.Багабандийн охин захирлаар нь ажилладаг гэдэг имижээр “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Баянхонгор аймагт хэрэгжүүлэхээр зүтгүүлж буй алтны төсөл олны анхааралд өртсөн.

“Эрдэнэ Монгол” нь Канадын хөрөнгө оруулалттай компани. Тэдний: Уул уурхайн лиценз эзэмших, нутгийн иргэдтэй хэлэлцээрт орох асуудлууддаа хууль, журам зөрчсөн байж болзошгүй, тодорхой өнцгүүдийг өмнө нь цувралаар бичиж, Баянхонгор аймагт томилолтоор ажилласан.

Мөн төсөлд MCS групп хөл тавьсан. Тэдний охин компани болох Mongolian Mining Corporation 40 сая ам.долларын хөрөнгө оруулж, оронд нь “Эрдэнэ Монгол” ХХК-ийн 50 хувийг эзэмших тохироо хийсэн билээ. Улмаар "Эрдэнэ Монгол" болон "Энержи ресурс" тал хамтран, Шинэжинст сумын иргэдтэй уулзалт хийсэн байдаг.

50 хувийн хувьцаатай үлдэх Erdene Resource Development Баянхөндийгөөс бусад төслүүдээс БОТ авна

Тэгвэл, Erdene Resource Development компани нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцуулжээ. Үүнд, Баянхөндийн ойролцоох "Эрдэнэ Монгол"-ын эзэмшдэг бусад ордуудаас Канад дахь эл толгой компани нь борлуулалтын орлогын төлбөр авна гэсэн шинэ зүйлийг тусгаж, дурджээ.

Тодруулах юм бол, MCS групптэй хамтарснаар "Эрдэнэ Монгол"-ын 50 хувийг Erdene Resource Development авч үлдэхээр болсон. Тэгвэл энэ хүрээндээ, "Эрдэнэ Монгол"-ын эзэмшдэг бусад тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд,

  • 400 мянган унц алтны олборлолтоос давсан болон
  • Тусгай зөвшөөрлүүдээс 5 км-ийн зайд ирээдүйд явуулах боломжтой олборлолтын үйл ажиллагаанаас тус тус 5 хувийн борлуулалтын орлого авах нөхцөл тусгасан байна.

"Эрдэнэ Монгол"-д зөвхөн Баянхөндийн алтны төслөөс гадна "Алтан нар", "Улаан" зэрэг ордын тусгай зөвшөөрөл бий. Мөн зэс-молибдений "Зуунмод" төсөл ч хамаардаг.

Үйлдвэрийн 20 байгууламжийн зөвшөөрлийг авчээ

Erdene Resource Development компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли “2023 оны
нэгдүгээр улирал бидний хувьд Баянхөндий алтны төслийг бүтээн
байгуулалт руу нэг шатаар ахиулсан үр бүтээлтэй үе байлаа. MMC-тэй хийсэн
стратегийн түншлэлийн хоёр дахь үе шатыг хаасантай холбоотой барилгын ажлыг
эрт эхлүүлэн, 2023 оны хоёрдугаар хагаст тѳслийн бүтээн байгуулалтын шийдвэр
гаргахаар төлөвлөж байна" гэж ярьжээ.

Mongolian Mining Corporation-той гурван үе шат бүхий хамтын ажиллагаа төлөвлөсөн. Үүнийхээ эхний хоёр шатыг дуусгаснаа ийнхүү мэдэгдлээ. Сүүлийн санхүүжилтийг ТЭЗҮ-ийг эцэслэх, хайгуулын болон бүтээн байгуулалтын
өмнөх бэлтгэл ажлуудад зарцуулах юм байна.

Харин гурав дахь үе шатанд, тѳслийн бүтээн байгуулалтын шийдвэр гарснаар Баянхөндий алтны төслийн хувьцаат капиталын эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх дутуу гэсэн үг.

Тайланд дурдсан онцлох агуулгууд гэвэл,

Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл, инженерчлэлийн
ажлуудын хүрээнд:

• Үйлдвэрээс бусад 14 барилга байгууламжийн 12-ын нарийвчилсан
загварчлал, инженерчлэлийн ажлуудыг гүйцэтгэсэн
• Бүтээн байгуулалт, уурхайн төлөвлөлт, баяжуулалтын оновчлолын
тооцоолол судалгааг гүйцэтгэсэн.
• Чухал тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон бүтээн байгуулалтын
ажлуудтай холбоотой үнийн саналыг шинэчлэн, хүлээн авсан.

Бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай тѳрийн захиргааны
байгууллагуудаас авсан зөвшөөрлүүд:

• Төслийн 12 томоохон байгууламжийн зөвшөөрөл, 8 байгууламжийн барилгын
зөвшөөрлийг авсан
• Төслийн 2023 оны үйл ажиллагааны тѳлѳвлѳгѳѳг захиргааны байгууллагаар
баталгаажуулсан.


ӨМНӨХ КОНТЕНТУУД:

MCS-ийн хаанчлах амбиц: Лицензээ алдах эрсдэлтэй "Эрдэнэ Монгол"-ын 50%-ийг эзэмшиж, $40 саяыг хөрөнгө оруулахаар тохирчээ контентыг ЭНД дарж уншина уу.

Нэг дороос: "Эрдэнэ Монгол"-ыг газар дээрээс нь, олон талт сурвалжиллаа контентыг ЭНД дарж уншина уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button