Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын парламент Украиныг НАТО-д элсүүлэхийг уриалсан тогтоолыг баталлаа

Европын парламентын гишүүд НАТО-гийн холбоотнуудаас Украины өмнө хүлээсэн амлалтаа биелүүлж, Киевийг элсүүлэхийг уриалсан тогтоол гаргасныг баталжээ.

Пүрэв гарагт баталсан тогтоолд 425 нь дэмжиж, 38 нь эсэргүүцэж, 42 нь түдгэлзсэн санал өгчээ. Европын парламентын гишүүд "Дайн дууссаны дараа нэгдэн орох үйл явцыг эхлүүлж, шуурхай шийдвэрлэнэ" хэмээн мэдээлэв.

Украиыг НАТО болон Европын холбооны аль алинд нь нэгтгэх нь бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдлыг сайжруулж, Украин болон Евро-Атлантын хамтын нийгэмлэгийн хоорондын холбоог бэхжүүлнэ гэж парламент дурдлаа.

Мөн зургаадугаар сарын 6-нд Оросын талаас Каховка даланг устгасан нь дайны гэмт хэрэг бөгөөд их хэмжээний үер болж, Украинд байгаль орчин, экологийн гамшиг үүсгэснийг Европын парламентын гишүүд буруушаав. Улмаар далан сүйрсэн зэрэг дайны гэмт хэрэг үйлдсэн нь хүмүүст олон улсын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх зүйл гэдгийг онцоллоо.

Түүнчлэн Украиныг сэргээн босгоход ойрын хугацаанд зайлшгүй анхаарах ёстой хэмээн үзэж, дунд болон урт хугацааны тусламж өгөхөд чиглэж байгаа ажээ. Ингэхдээ нүүрстөрөгчгүй, дижитал орчин үеийн Европын нийгмийн халамжийн улс болгож, зах зээлийн эдийн засагт тулгуурлах ажээ.

Мөн Украинд өнгөрсөн жил Европын холбооны нэр дэвшигчийн статус олгох Европын зөвлөлийн шийдвэрийг дэмжиж байгаагаа парламент эцэст нь дахин нотоллоо. Украин Комиссын саналд заасан долоон алхмыг амжилттай гүйцэтгэсний дараагаар Европын комиссоос нааштай зөвлөмж гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтыг ирэх сарын 11-12-ны өдрүүдэд Латви улсын нийслэл Вильнюс хотод зохион байгуулах товтой байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 16, 2023 17:50

Айгаад байх юмгүйшдээ �##��##�цаад луусанашдээ

Эрдэнэ
Эрдэнэ
6 сар 17, 2023 09:55

Г�##� дээр тос нэмэх юмаа

Зочин
Зочин
6 сар 18, 2023 03:59

Ukraine orosiin medeld orno tun udahgui baruuniihan orsod hudaldsan

Холбоотой мэдээ

Back to top button