УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: Нэр дэвшигчээсээ дэнчин авахгүйг АН бүрэн дэмжинэ

УИХ-ын дахь АН-ын бүлэг өнөөдөр /2023.06.19/ хуралдаж, гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, "Нэгдүгээрт, том хуулиуд хэлэлцээд дуусч байгаа ч нэг чухал хууль үлдчихлээ. Тэр нь Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улстөрийн намын тухай хууль. Энэ долоо хоногт ажлын хэсгүүд ажиллаж, ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар орж ирэх товтой байна. Үүн дээр ҮБХ-ны гишүүн Чимэддоржоор ахлуулсан дэд ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Өнөөдөр мэдээлэл сонслоо.

Хоёрдугаарт, Засгийн газраас УИХ-д Авлигатай тэмцэх үндсэний хөтөлбөр өргөн барьсан. Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх товтой байгаа бид мөн авч хэлэлцлээ. Зарчмын хувьд дэмжиж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна" хэмээлээ.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Сонгуулийн тухай хуулиар дэнчин тавихыг хориглочихсон. Танайх Улстөрийн намын тухай хууль дээр ямар байр суурьтай байна вэ. Мөн намынхаа дүрэм журамд хэрхэн өөрчлөлт оруулах вэ?

-Улстөрийн намын тухай хууль хэлэлцүүлгийн шатанд явж байна. Намуудын санхүүжилтийн ил тод байдалтай холбоотой бүхэл бүтэн бүлэг орж ирж байгаа. Үүн дээр саналаа нэмээд ажиллана. Нэр дэвшигчээс дэнчин, татаас авахгүй байдлыг АН бүрэн дүүрэн дэмжинэ.

-

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button