УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатарт нүүрсний сонсгол хийх цаг үлдсэнгүй

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "нүүрсний сонсголд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг" гэгчийн ахлагчаар томилогдоод долоохон хонож буй. Тэрбээр сонсгол зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, бэлтгэл хангах, хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж санал дүгнэлт гаргах үүрэгтэйгээр ийм албанд томилогдсон.

Өөрөөр хэлбэл Г.Ганболд гишүүний ахалсан түр хорооны хийх сонсголд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй. Тэгвэл түүнд нүүрсний хулгайн асуудлаар сонсгол хийх цаг бараг үлдсэнгүй. Учир нь 2023 оны хаврын чуулган хаахад ердөө хэдхэн хоног үлдээд байна.

Сонсголыг хэдхэн өдөрт багтаагаад хийчихдэг амар асуудал биш гэдэг нь Хөгжлийн банкны зээлийн сонсгол нотолсон. Б.Энхбаяр гишүүний ахалсан Хөгжлийн банкны зээлийг хянан шалгах түр хороо нээлттэй сонсголыг нийт нэгдүгээр сараар гуравдугаар сар хүртэл гурван сарын хугацаанд нийт 13 өдөр зохион байгуулахдаа 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан байдаг.

Нэг дэх шатны сонсголыг: 2023 оны Нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд таван өдөр дараалан зохион байгуулж, 77 зээлтэй холбоотой асуудлаар 306 иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан.

Хоёр дахь шатны сонсголыг: 2023 оны Хоёрдугаар сарын 06-08-ны өдрүүдэд гурван өдөр дараалан зохион байгуулж, 355 зээлтэй холбоотой асуудлаар 59 иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан.

Гурав дахь шатны сонсголыг: 2023 оны Гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд таван өдөр дараалан зохион байгуулсан.

Тэгэхээр Х.Нямбаатар ахлагч Г.Ганболдыг хэчнээн шахсан ч, энэ хаврын чуулганаар лавтай нүүрсний хулгайн соснголоо хийж амжхааргүй байна. Намрын чуулганаар л оруулж ирцгээх нь. Жил орчим ажиллахдаа нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хийх нөхцөл бүрдүүлсэн гэсэн Г.Ганболд дахиад нэг улирал дамнуулан гацаах нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 26, 2023 13:38

Ха ха хулгайч луйварчид зохиол бичиж жүжиг тоглохоос өөр юу хийв гэж

Зочин
Зочин
6 сар 26, 2023 13:55

Бүгдээрээ нүүрсэнд оролцсон болоод илэрүүлэхгүй бхаа Хүрэлсүх ганц үг дуугараагүй дээ

Зочин
Зочин
6 сар 26, 2023 15:30

Нүүрсний хулгайд 99% нь МАН орооцолдсон болохоор Оюун эрдэнэ ,Зандан шатар нар түр хороонд үүрэг өгөөд болиулчихсан гэсэн шүү. Түүнийг нь ХНХЯ сайд Булган туяа нүүрсний хулгайгаар хэдэн хүн шоронд хийх нь үнэт зүйл биш гээд хулгайчуудаа хайца�##�аад сонсгол хийгээгүйгээ зөвтгөсөн дөө.Хулгай гэхээр л МАНын цагаан ордныг заагаад байгаа .Тэгээд сүүлийн үеэд дуу нь насанд байгаа шүү.АНЗААРЧ БАЙГАА БИЗ ДЭЭ.

Зочин
Зочин
6 сар 26, 2023 19:17

Цаг наргүйдээ биш хүсэхгүй байгаад бноо өөрөөч хулгайч байж магадгүй ер нь ман тэр чигтээ орооцолдсон аварга том хулгайшдээ сонсгол хийчих хүн олдохгүй энийг замхруулах л гэж хойшлуулаад бнадаа

Эрдэнэ
Эрдэнэ
6 сар 26, 2023 19:54

????????????????????????????

Зочин
Зочин
6 сар 27, 2023 14:44

Гэрчээр л дуудлаа гэхийн
Гэмт хэрэгтэн байдаггүй юм болов уу

Зочин
Зочин
7 сар 1, 2023 14:44

Жүжгээ боль доо

Холбоотой мэдээ

Back to top button