НИЙГЭМНийгэм мэдээ

Наадмын тасалбар, машины зөвшөөрлийг өнөөдөр 11.00 цагаас худалдаална

Үндэсний их баяр наадмын тасалбар болон автомашины зогсоолын зөвшөөрлийг өнөөдөр 11.00 цагаас ENAADAM.mn сайтаар худалдаалж эхлэх юм.

Зогсоолын зөвшөөрлийг нэг хүнд тав хүртэлх тоогоор худалдаалах юм байна. Харин наадмын нээлт, хаалтын хоёр өдрийн тасалбар тус тусдаа худалдаалагдах ажээ. Ингэхдээ нэг хүнд хоёр ширхгийг худалдаалахаар зохицуулсан байна.

Нэг өдрийн тасалбар: 

  • Сүүдрэвчтэй суудал 50 мянга
  • Сүүдрэвчгүй суудал 40 мянга
  • Зогсоолын зөвшөөрөл 21 мянган төгрөгийн ханштай байх юм. 

Тасалбар авахаас өмнө Enaadam.mn-д заавал урьдчилан бүртгэлээ үүсгэх ажээ. Ингэхдээ утасны дугаар, гэрийн хаягийн бүртгэлийг хийлгэсэн байх шаардлагатай юм байна.  

Тасалбар, авто зогсоолын зөвшөөрлийг энэ сарын 3-10-ны өдрийн дотор “Монгол шуудан” ХК нь хэрэглэгчийн Enaadam.mn-д бүртгэлтэй хаягт хүргэх болон шуудангийн салбаруудаар түгээж үйлчлэх ажээ.

Тасалбар худалдан авах төлбөр төлөхдөө Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг ашиглах боломжтой ажээ.

Түүнчлэн таны захиалга баталгаажихгүй байх хэд хэдэн шалтгаантай юм байна. Үүнд,

  • Таны төлбөр амжилттай болоогүй буюу банкны гүйлгээ, интернэтийн тасалдал зэргээс шалтгаалан төлбөрийн гүйцэтгэл дээр саатал үүсэх 
  • Захиалга баталгаажуулах хугацаа өнгөрсөн
  • Төлбөр төлөх утгыг буруу оруулсан /дансаар төлсөн тохиолдолд/
  • Төлбөрөө дутуу төлсөн тохиолдолд баталгаажихгүйг анхаарна уу
  • Амжилттай төлөгдлөө гэсэн төлөвийг заавал шалгах шаардлагатай ажээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button