Хөшигний ард: X богдын асуудлаар айлчлалаар юу яригдсан бэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногийн ажлын таван өдрийн турш БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, тодорхой асуудлуудыг шийдсэн. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
- БНХАУ-ын дарга Ши Жиньпин
- БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян
- БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи
- "Чайна энержи" компанийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ болон бусад удирдлагууд
- БНХАУ-ын Төрийн өмчийн компаниудын удирдлагууд
- БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хоу Жянгуо нарын томчуудтай нь уулзсан.
Ажлын таван өдөр үргэлжилсэн уг айлчлалын үеэр своп хэлцлээ сунгаж, Замын-Үүд Эрээний боотмыг 24 цагийн үйл ажиллагаатай болгох хэлэлцээрийг эхлүүлсэн бөгөөд УЦС-уудын төслүүд дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, урд хөршийн бизнес эрхлэгчдийг монголын ААН-үүдтэй холбох, төмөр замын цэгүүдээ холбох зэрэг эдийн засгийн хувьд ач холбогдолтой олон хэлцлүүд хийгдсэн юм.
Улс төр, геополитик талаасаа Ерөнхий сайдын айлчлалын үеэр яригдахаар хүлээгдэж байсан нэг чухал асуудал бол Х богдын агуулга байв. Гэвч айлчлалын албан мэдээллүүдэд энэ талаар ямар нэгэн утга сөхөгдөөгүй нь анхаарал татаж байна.
Х богдын тухайд сар шинийн баярын үеэр төрийн гурван өндөрлөгийн хүрээнд ширээнд нь залах ёслолыг хаалттай үйлдэж, улмаар Далай лам дэлхий дахинд энгийн өгүүлбэрээр зарласан гэгдэж буй. Одоогоор Х богдын дүрээр заларсан монгол хүү чухам хаана байрлаж буй талаарх мэдээллийг ихээхэн нууцалж байгаа төдийгүй олон нийтийг хамарсан ширээнд залах ёслолыг хэзээ зохион байгуулах нь тодорхойгүй байгаа юм.
Түүнчлэн Ерөнхий сайдын айлчлалын өмнөхөн Х богдыг залах ёслолыг үйлдэх хууль ёсны төлөөлөл болох Төв гандан нь ламхай нарын хүчирхийллийн асуудлаар олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Уг дуулианыг зориудаар Ерөнхий сайдын айлчлалын өмнө үүсгэсэн гэх хардах өнцөг ч явсан билээ.
Тэгвэл айлчлалын үеэр урд хөршийн зүгээс "Далай лам бол манай дотоод задралыг өдөөгч" гэх агуулгаар байр суурь илэрхийлсэн гэх мэдээлэл хөшигний ард яригдаж буй. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ "БНХАУ манай дотоод хэрэгт оролцохгүй явсаар ирсэн. Одоо ч оролцохгүй, цаашид ч оролцохгүй гэдэгт бид итгэдэг" гэсэн байр суурь илэрхийлсэн.
Үүнээс хойших уулзалтууд дээр Х богдын асуудлыг тухайлан хөндөөгүй гэх мэдээлэл байна. Хоёр улсын хувьд дипломат байдлаар Х богдын асуудлыг яг таг хөндөн ярьж, маргаан үүсгээгүй ч энэ асуудалд ихээхэн болгоомжтой хандаж, ярианы гол агуулга болгохоос зайлсхийсэн гэх таамаглал байгаа юм.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
одоо д�##�ай лам зөнөж б�##�иарсан болохоор монгол шашны төвийг байгуулж гартаа авах нь зөв дөө
Мэдээж Оюун Эрдэний айлчиллын гол шолтгаан нь 10р Богдын асуудол
Тэнэг мухар сүсэгтэй Үхэр Монголчууд тэр яригдаад байгаа Х - р Богд чинь Хятадуудад ямарч хамаар�##�гүй Хятадын төрийн бодлого ч биш харин Хятадын төр Түвдийн Д�##�ай ламын харшилтай улс ш дээ Магадгүй Дэлхийд Түвдизмийн тахин шүтдэг цорын ганц орон бол Тэнэг Мулгуу Мухар Сүсэгтэй Үхэр Монголчууд л байх тийм дээ ч өнөөгийн Ардчилсан гэх нэр зүүсэн Америк Түвдийн боол Монголчууд өөрийн гэх өв соёлгүй бусдын соёлоор гайхуулж сайхархаж дагаж Сармагчинчилж байдаг улс цор ганц монгол улс байна Өнөөдөр Монгол улс Америкзм Түвдизм ээр амьсг�##�ж байгаа улс шүү дээ шууд утгаараа бол Неолибери�##�изм Түвдизм хоёр өнөөгийн Тэнэг мулгуу мухар сүсэгтээ автсан Монголчууд боол нь ююм