1,6 га талбайд нэрэмжит төгөл байгуулна

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нэг сая мод тарих зорилго тавин ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс хамтран 1,6 га талбайд нэрэмжит “Ногоон төгөл” байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Хоёр байгууллага хууль тогтоомжоор тогтоосон чиг үүргийн хүрээнд хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэх юм. Тухайлбал Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутагт мод үржүүлэх, тарих, ойжуулалт хийх, услах, арчлах ажилд харилцан хүн хүч, техникээр туслах, урт хугацаанд тогтвортой ургуулах, үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарал хандуулна. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад “Ногоон хөгжлийг дэмжих” хамтарсан өдөрлөг зохион байгуулж, иргэд аж ахуй нэгжүүдийг мод тарих үйлсэд уриалах, нөлөөллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулах юм.
Цаашид санамж бичгийн дагуу хамтран ажиллах хөтөлбөр боловсруулж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр хоёр тал тохиролцлоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.