НИЙГЭМНийгэм мэдээ
ХӨСҮТ: Гэдэсний халдвараар 3800 хүн өвчилсний дийлэнх нь 0-4 насныхан байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс баяр наадмын амралт эхлэх гэж буйтай холбогдуулан халдварт өвчнөөс сэргийлэх мэдээлэл өглөө.
Он гарснаас хойш эхний хагас жилийн байдлаар 3800 гаруй хүн гэдэсний халдварт өвчнөөр өвчилсний дийлэнх нь гар хөл, амны өвчлөл байна. Үүнд 0-4 насны хүүхдүүд голчлон өвджээ.
Энэ талаар ХӨСҮТ-ээс мэдээлэхдээ "Он гарсаас хойш эхний зургаан сарын байдлаар цусан суулгаар өвдсөн хүмүүсийн тоо 490-д хүрсэн. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад хоёр дахин их тоо юм" хэмээлээ.
Иймд дараах зөвлөмжүүдийг хүргэв. Үүнд,
- Урин дулаан цаг эхэлсэнтэй аялал зугаалгаар явахдаа хүнсээ зөв сонгож, хадгалах горимыг анхаарах
- Ундны усыг зөв хэрэглэх, гол мөрнөөс авсан усыг заавал буцалгаж хэрэглэх
- Хүнсийг сайтар болгож хэрэглэх
- Түүхий мах, далайн гаралтай хүнсийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах
- Хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа гараа савандаж угаах
- Хүүхэд хоногт 10-аас дээш удаа шингэнээр, ногоон залхаг, үнэртэй гүйлгэвэл даруй эмнэлэгт хүргэх
- Мах, ногооны тавиур модыг бусад болгосон хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах
- Хүнс худалдан авахдаа бэлэн хоол хүнсийг түүхий хүнстэй холихгүй байх зэрэг зөвлөмжүүдийг өгсөн юм.
Б.ХУЛАН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.