Нийгэм мэдээ

М.Баяраа: Бүх гол үерлэж, Улаанбаатар хотын долоон байршил үерт автсан

Улаанбаатар хотод сүүлийн 2-3 хоног орсон борооны улмаас Сэлбэ гол үерлэж, далан сэтэлснээр ойролцоох оршин суугчдад эрсдэл үүсээд байна. Нийслэлийн Онцгой комисс Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа юм. Зөвхөн Сэлбээс гадна Туул, Улиастай, Тэрэлж, Дунд гэх мэт бусад голууд ч үерлэсэн гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.

Сэлбэ голын орчимд алба хаагчид ажиллаж байх үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Долдугаар сарын 3-5-ны хооронд бороо их хэмжээгээр орсон. Өчигдөр Сэлбэ гол үерлэсэн. Бид Соёмботой хөшөөний харалдаах замыг сэтэлж, голын урсгалыг чөлөөлсөн.

Өчигдөр мөн гол эргээ даган хальж, "Хурд" хороолол, Төв цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн. Усны түвшин тасралтгүй өсөж байгаа.

Сэлбэ, Тэрэлжийн гол хэвийн хэмжээнээс давсан. Онц аюултай түвшинд хүрсэн.

Алба хаагчид Сэлбэ гол дээр төвлөрөн ажиллаж байна. Далангаа бол барьчихлаа. Цаашид энэ далангаа хүчитгэнэ. Голын сав газрын дэргэдэх стандартгүй гүүр, барилга байгууламжууд байна. Тэднийг УОК-т танилцуулж, сэтлэх асуудлыг ярилцана.

Гэр хорооллын айлуудын хувьд амь нас, эд хөрөнгө хохирсон явдал гараагүй байна. Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ийм нөхцөл байдал элбэг байна.

50 гаруй байгууллагын 500 гаруй алба хаагчид ажиллаж байна. 7-8 ус татдаг машин ажиллаж байгаа. Туул, Сэлбэ, Улиастай гээд бүх гол үерлэсэн. Үерт автсан нийт долоон цэг байна. Энэ долоон цэгт төвлөрч ажиллаж байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 5, 2023 14:48

Хайрт м�##�чид чинь үерийн гамшигт хамрагдаж хоолоо хийж идэх тоггүй болсон суурингийн иргэдэд чанасан хоолноосоо өгөх боломжтой боллоо гэж их хэмжээний том дарга үерийн шороо асгах ёслолын үйл ажиллагааг нээж хэдэн ширхэг үг хэлэх үйл ажиллагаанд хамрагдаж үг хэлэн ажиллаа

Зочин
Зочин
7 сар 5, 2023 15:27

Uridchilan sergiildegguim uu, dandaa bolson hoino n bolloo gej yavhiin

Зочин
Зочин
7 сар 5, 2023 22:04

Баяраа дарга онц аюултай түвшинд хүрсэн байна гэсэн байр сууриа хэлжээ. Мундаг дарга шүү. Жоохон тэнэгдүү

Холбоотой мэдээ

Back to top button