Нийгэм мэдээ
"Сэлбэ дагуух орон сууцны цахилгааныг гамшиг арилахаар холбоно"

Үерийн далан сэтэрсний улмаас Сэлбэ гол дагуух 27 орон сууцны хонгилын давхар усанд автсан учир аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх байруудын цахилгааныг хязгаарлаад байгаа.
Иргэдийн цахилгаан хэрэглээ хэдийд хэвийн болохыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас тодруулан асуулаа.
Ингэхэд “Үер усны гамшиг арилсан үед цахилгааныг буцаан холбоно. Одоогоор урьдчилж тооцоолж хэлэх боломжгүй. Аюулгүй байдлыг хангасны улмаас байрны ойролцоох усыг соруулж байна" гэлээ.
Нийслэлийн хэмжээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-ний 320 гаруй ажилтан, албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажил үүрэг гүйцэтгэж байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.