Б.Пүрэвдорж: Би бол зуудаг нохой шиг хүн

УИХ-ын өнөөдөр /2023.07.06/-ийн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийнх нь хуулийг хүчингүй болгосон цэцийн асуудлыг хөндөн ярив.
Тэрбээр "Онцгой татварын тухай хуульд өөрчлөлт оруулахаар батлуулсан. Товчоор бол хуурамч шатахууны эсрэг авч буй хууль байсан. Аж аухйн үйл ажиллагаанд оролцож миний хуулийг хүчингүй болгосон. Хуурамч шатахууныг дахин борлуулах эрсдэл үүсээд байна. Чойр, Баян, Рашаант гэх гурван газарт нийт хуурамч шатахууны 85 хувийг хольдог. Тус газарт үйлдвэр байгаа эсэх зургийг надад өгөхийг холбогдох яамнаас хүссэн.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны нэгэн газрын дарга надад "Үйлдвэр байхгүй, цех бий" гэх хариу өгсөн юм. Цехээр шатахуун үйлдвэрлэдэг байсан бол юу хайж Алтанжаргаланд 1.6 тэрбум сая ам.доллароор үйлдвэр бариад байгаа юм. Цехээрээ хий. Би тэмцлээ зогсооно. Үйлдвэрийн зураг аваад ир.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1,6 тэрбум сая ам $ гэж хэдийг хэлээд байна аа. Тоо мэддэг л баймаар юм. Эрхэм гишүүн.