Нийгэм мэдээ

Иргэдийн регистр ашиглан хөнгөлөлттэй эм авдаг эмч нарын жор бичих эрхийг хаалаа

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь өнөөдрийн байдлаар улсын болон хувийн хэвшлийн 2400 гаруй эрүүл мэндийн байгууллагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн “Анан” өрхийн эрүүл мэндийн төв, ”Түмний булаг” ХХК-ийн ”Тал булаг” эмийн сангуудад гэрээний хэрэгжилт болон Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, бусад холбогдох дүрэм, журмын хэрэгжилт, даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, зардлын гүйцэтгэлд хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт шалгалтаар “Анан” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар нь орон нутгийн даатгуулагч-иргэдийн регистрийн дугаарыг ашиглан жор бичиж, “Тал булаг“ эмийн сангаас хөнгөлөлт эдэлсэн нь тогтоогдсон тул дээрх эмч нарын жор бичих эрх болон “Тал булаг“ эмийн сангийн цахим системд нэвтрэх эрхийг тус тус хааж, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн акт тогтоон биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Толгойтой болгон нь хулгайч луйварчин дээрэмчид.

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин

эрүүл мэндийхэн яагаад дандаа зөрчил гаргадаг юм вэ ковидын үед бас л зүгээр гэж бичээд баахан өвчин тараасан биз дээ

Зочин
Зочин

Хаа сайгүй яаж хулгайлах вэ, яаж хулгайлах вээээ????? байх юм аа

Холбоотой мэдээ

Back to top button