Хүүхдийн парк үерийн эрсдэл арилтал ажиллахгүй

Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс "Парк үерт автаж, ихээхэн хор хохирол амсаад байна. Үерийн дараах ус зайлуулах, бүрэн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл, тоглоом, техник нэг бүрийн аюулгүй ажиллагааг шалгах зэрэг ажил хийж байгаа тул үйлчлүүлэгч та бүхнээсээ үүсээд буй нөхцөл байдлыг ойлгож, хүлээцтэй хандахыг хичээнгүйлэн хүсье" гэж мэдэгдлээ.
Нийслэлд долоодугаар сарын 05-наас эхлэн үргэлжилж орсон борооны улмаас үүссэн үерийн нөлөөгөөр олон ААН, иргэдийн бизнес доголдоход хүрээд байна.
Холбогдох газруудаас ариутгал, халдваргүйтэл хийж соёл амралтын хүрээлэн болон бусад худалдааны төвийг нээхээр төлөвлөсөн ч учирсан хохирол их учраас хойшлуулжээ.
Мөн эдгээр өдрүүдэд үерийн улмаас хохирол амссан ААН, иргэдийн хохирлыг тогтоох ажлын хэсэг ажиллаж байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.