Top StoriesЯрилцлага

Г.Машбат: Даралт ихтэй, элэгний вирустэй бол халуун рашаан огт хэрэглэж болохгүй

Урин дулааны цагт иргэд рашаан сувилалд амрахыг илүүд үздэг. Ингэхдээ олны амаар, танил ойр дотныхоо хэн нэгний сэтгэгдлээр тухайн рашаанаа сонгож зорих нь нийтлэг.

Тухайн газар нь ч ямар нэг хориглох заалт, эмчийн үзлэг оношилгоо, шинжилгээгүйгээр хүлээн авдаг. Гэвч энэ нь эргээд хүний эрүүл мэндэд муу үр дагавартай болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна.

Бид энэ талаар "Ачуут гол" уламжлалт анагаах ухааны эмнэлгийн зөвлөх эмч, Монголын нэгдмэл анагаах ухааны нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Машбаттай ярилцлаа.

-Зуны улиралд хүмүүс амрахаараа зүгээр нэг уул ус бараадаад амарчихья гэхээсээ илүүтэй рашаан ус ууя, халуун хүйтэнд рашаанд орьё гэх нь олонтаа. Гэвч дур мэдэн хэрэглэх нь сөрөг үр дагавартайг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Та энэ талаар мэдээлэл өгөөч?

-Рашаан гэж юу болохыг хүмүүс сайн мэдэхгүй учраас ингэж дур зоргоороо хэрэглэж байна. Тэгэхээр юуны түрүүнд хүмүүс рашаан гэдэг чинь зүгээр нэг ус биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл рашаан олон төрлийн эрдэс давс агуулахаас гадна цахилгаан идэвхит нөлөө гэж бий. Цахилгаан соронзон орон, нэмэх хасах анион катион, радио идэвхэт бодис агуулдаг. Энэ бүхнийг дур мэдэн хэрэглэвэл өвчин сэдрэх аюултай. Ялангуяа хорт хавдар, элэгний вирустэй хүмүүсийг бол бүр хүндрүүлнэ.  Хэрвээ та рашаанд очьё гэж төлөвлөсөн бол өөрийнхөө эрүүл мэндийг төлөө маш болгоомжтой хандах хэрэгтэй. Сайн мэдлэгтэй эмчид үзүүл, шээс, цусны шинжилгээ өг. Ингэсний дараа эмчийнхээ бичиж өгснөөр тодорхой тунгаар хэрэглэх ёстой.

-Халуун, хүйтэн аль ч рашаан дээр ялгаагүй ингэж хандах хэрэгтэй юу?

-Рашааныг халуун, хүйтэн гэж ерөнхий ангилдаг. Халуун рашаан гэдэг нь галт уулын гүнээс гарч байгаа юм.  Халуун рашаанд яг эмчийн заалтаар, тогтоосон тун, цагаар л орох ёстой. Орж болохгүй хүмүүс хэрэглээд хүндэрч байгаа тохиолдол зөндөө байна. Хамгийн гол нь рашаан сувиллын газрууд мөнгө олох зорилгтой учраас эсрэг заалттай хүмүүсээ сайн нягталж шүүдэггүй, ирсэн болгоныг аваад байна. Ер нь рашааны хэрэглээ дээр мэргэжлийн зүгээс хэлэх юм их бий. Ерөнхий ойлголтыг сайн өгмөөр байна. Монголчууд ихэвчлэн цус өтгөн, даралт нь ихэсдэг, зүрх судасны өвчтэй, дотор халуун ихтэй хүмүүс байдаг учраас халуун рашаанд эмчийн заалтгүйгээр орох боломжгүй. Бодит амьдрал дээр даанч энэ бүхэн эсрэгээрээ байна.

-Рашаан, шаварт тоомжиргүй хандвал аюултай-

-Манай улсад маш олон төрлийн рашаан байна. Бөөрний, сахарын, үе мөчний гээд өвчин бүхнийг анагаах шидтэй гэдэг шүү дээ?

-Рашаан нь олон төрлийн ундаргатай эрдэст газрын гүний болон хөрсний ус байдаг бөгөөд ерөнхийд нь халуун, хүйтэн гэж хуваадаг. Рашаан гэж тухайн газар оронд буй хөрсний найрлага, чулуулаг, элсэрхэг бүтэц, тал,хангай хээр, говь, өндөр уул орчноос хамаарч, ургасан ургамал үндсийн найрлагыг өөртөө шингээсэн, эрдэс, цацраг идэвхит анион, катион, хими найрлага, физик олон янзын шинж чанартай газрын гүний усыг хэлдэг.

Хүйтэн  рашаан нь сул гидрокарбонатлаг найрлага голлох бөгөөд үүнд “Оргил”, “Аварга тосон”, “Улаанбаатар”, “Ар жанчивлан”, “Өвөр жанчивлан” гэх мэт улсын чанартай рашаануудаас гадна орон нутгийн Хануй, Хунд, Мухар хужирт, Хадат, Бор бургаст, Цагаан гол зэрэг багтана. Хүйтэн рашаан нь голдуу элэг, дотор халуун дарах, цөс хөөх, шээс хөөх, ходоод гэдэсний улайлт шархлааг анагаах, идээг шингээх, хамар хоолойн өвчинд голлон хэрэглэнэ.

Харин халуун рашааны голлох найрлагад хүхэр, натри, кальци,азот агуулах бөгөөд “Шаргалжуут”, “Цэнхэрийн рашаан”, “Чулуут” гэх мэт галт уулын хүрмэн чулуулаг тогтоцтой хөрс бүхий онцлогтой  газар орно. Үүнийг голдуу гадуур хэрэглэх буюу биеэр орох, угаах, шавших, утах, ороолт хийх  мэтээр хэрэглэж үе мөч, арьс салст, хайрст үлд , хөл гарын үенүүдийн үрэвсэлт өвчин, бруцеллёзын архаг хэлбэр, нурууны өвчинд шавар эмчилгээ, зүү, бумба, эмийн эмчилгээ, идээ унд явдал мөртэй  хавсарч  уламжлалт нарийн мэргэжлийн эмчийн хяналтад хэрэглэнэ.

-Рашааныг эмчид үзүүлэхгүйгээр дур мэдэн хэрэглэснээр үүсч болох эрсдлүүд нь юу вэ?

-Монголчууд рашаанд хайнга хандах, ам дамжин бөөнөөрөө хамаагүй хэрэглэх хандлага их  бөгөөд эсрэг заалттай иргэд буруу рашаан шаварт орсноос хүндрэл гардаг. Жишээ нь, цусны даралт ихэсдэг,элэг цөсний өвчин,элэгний вирус, цирроз, хавдартай хүн халуун рашаанд орохыг цээрлэнэ. Өндөр настай, туранхай эцэнхий, цус алдсан, хий ихтэй нойргүй, шээс алддаг хүн хүйтэн рашааныг цээрлэнэ. Рашаанд орсны дараа цус боловсорч ялгардаг тул нарийн мэргэжлийн  эмчид үзүүлж хануур, самнуурыг эмнэлгийн орчинд хийлгэх ёстой. Дээр нь рашаан шаварт орж буй үед архи хэрэглэвэл огт эмчилгээ болохгүй. Ялангуяа халуун рашаан шавар эмчилгээтэй архи, этилийн спирт харшилдаг.  Тэгэхээр аль нэгийг нь сонгох шаардлагатай.

-Та хүмүүст хандаж юуг хэлмээр байна вэ?

-Хэрэв рашаан шаварт явах гэж байгаа бол тухайн рашааны бүтэц найрлагыг судлан, өөртөө таарах эсэхийг сайтар тунгааж, эргэлзэж байвал туршлагатай эмчид хандан судас шээс, биеэ шинжүүлж, лабораторийн шинжилгээгээ хянуулаад эцсийн шийдвэр гаргаарай.

Рашаан шавар эмчилгээний үед болон дараа нь тодорхой гам баридаг тул гам алдахаас маш сайн сэргийлээрэй. Хэрэв гам барьж чаддаггүй хэнэггүй бол рашаан огт хэрэглэхгүй байсан нь дээр. Рашаан шавар эмчилгээ тоглоом биш тоомжиргүй хандах аюултай. Гам алдснаас өөрт буй өвчин дээрээ шинэ өвчин нэмсэн дахин эмчлүүлж буй иргэд олон байгааг сануулья.

-Ярилцсанд баярлалаа.   

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
7 сар 19, 2023 14:00

Haha geed ineej bga hymyyst yu ni tiim ineedtei bgam bol doo.medej bh yostoi l zyil bichsen bhiin

Зочин
Зочин
7 сар 19, 2023 19:23

Mash ih bayarlalaa medeeleltei bolloo ????

Зочин
Зочин
7 сар 19, 2023 22:56

Хужиртын рашаанд элэгний с вирүсстэи хүн явж өолохуу

Zochka
Zochka
7 сар 21, 2023 01:08
Reply to  Зочин

Bolohgui.er n yamar ch virustei hun yamar ch rashaan bitgii uugaarai.bur idevhjuuleed zamyg chin zasaad ugnu

Зочин
Зочин
7 сар 20, 2023 01:13

Монгол орны х�##�уун, хуйтэн рашааныг эмчилгээ т�##�аас нь сайн судлах хэрэгтэй.судладаг эмч байдаг юм уу? Зарим оронд рашаан судл�##�, сувиллын суд�##�гааны хурээлэн гэж байх юм. Энэ т�##�аар бид бусад орнуудаас их хоцорч байгаа шуу.

Zochin
Zochin
7 сар 23, 2023 12:34

Ta ch bas mungu oloh zorilgotoi yariltslaga ugch bgaa bhaa

Холбоотой мэдээ

Back to top button