Сурвалжилга: Монголд ирсэн бүргэдчин охин Н.Айшолпаных анч шувуудын үзүүлбэрээ үзүүлж байна
‘’Бүргэдчин охин’’ охин Н.Айшолпаны гэр бүл бүргэд, шонхор шувуутайгаа нийслэлийг зорин иржээ. Эднийх “Цонжин болдог”-оос орчим аялагч, жуулчдад зориулан Казак гэрээ барьж, үндэстний өв соёлоо сурталчлан таниулах зорилготой зусч байна. Бид Н.Айшолпан охиныхыг зорин очлоо.
Тэр аав, ээж, дүүгийн хамт үндэстний өв соёлоо дэлгэн харуулсан найман ханатай гэртээ угтаж авлаа. Найман ханатыг битүү хатгамал бүхий эл зүйлсээр тохижуулсан нь нүд унамаар.

Мөн бүргэд, шонхорын ангийн хэрэгсэл, үндэсний хувцас, хөгжим, сав суулга гээд эдний юм бүхэн сонин содон, гайхам гоё аж. Энэ бүх хамтгамал, ширдгийг бүргэдчин охины ээж өөрөө хийдэг байна. Үндэстний хоол, ааруул цагаан идээгээр ширээ засч, өвөрмөц сайхан амттай шаргал цайгаар дайлав.
-Н.Айшолпан: 13 настайдаа Бүргэдийн баярт түрүүлэхэд хүмүүс итгээгүй, дараа нь үнэг агнаад ирэхэд үнэлж эхэлсэн-

Бүргэдтэй анчин гэх улаа бутарсан хацартай бяцхан охины дүрээрээ олонд танигдсан Н.Айшолпан том болжээ. Бид түүнтэй ярилцсан юм.
- Хүмүүс таныг жаахандаа бүргэдийн баярын аварга болж байсан дүр төрхөөр тань сайн мэддэг болсон. Гэхдээ илүү дэлгэрэнгүйгээр өөрийгөө танилцуулж болох уу?
- Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү өдрийн мэнд хүргэе. Намайг Нургайв овогтой Айшоплан гэдэг бүргэдчин охин. Би Казакстан улсын Сүлейман Демирель их сургуульд багш мэргэжлээр сурдаг. Одоо дөрөвдүгээр курс, 22 настай.
-Олны хайрыг татсан бүргэдчин охин зураг байдаг, тэгэхэд та хэдэн настай байсан бэ?
- Аав минь бүр багаас тайлбарлаж, ярьж өгч би бүргэдтэй хамт өссөн. Тиймдээ ч бүргэдэд их хайртай. Хүмүүсийн сайн мэддэг зургийн тухайд гэвэл Израйль улсын зурагчин Asher Svidensky бүргэдийн баярт ирсэн жил. Тэр бүргэд судалж байгаад яагаад эмэгтэй хүн барьдаггүй талаар сонирхож асуухад хүмүүс “Нургаев ахын гэрт нэг охин нь бүргэд барьдаг” гээд манайхыг зааж өгсөн байсан. Тэгээд манайд ирж, зураг аваад явсан. Тэр хүн дараа нь Израйльд очоод миний зургийг "Бүргэдчин охин Айшолпан’’ хамт кино хийх хүсэлтэй хүн холбогдоорой гээд интернэтэд тавьсан юм билээ. Ингэж л би кинонд тоглосон. Кино маань 50 гаруй оронд гарч 2016 онд Олон улсын Хэмптонсын кино наадамд түрүүлж Оскарт нэр дэвшээд 2018 онд Нью Йорк хотод "Asia Game Changer Awards"-с шагнал авсан.
-Олон охид эмэгтэйчүүд танаар бахархаж баатарлаг, бахархмаар мэдрэмж төрөхийн зэрэгцээ тэр нутагт очиж үзэх магадгүй бүргэдтэй харьцаж үзэх мэдрэмж төрдөг байх. Та өөрийн баатарлаг авьяасынхаа талаар ярьж өгөөч?
- Хүмүүс намайг баатар охин гэлцдэг. Манай нутаг хүйтэн өндөрлөг газар оршдог тул морин дээр бүргэдтэй ан хийдэг гэхээр хүмүүст баатарлаг төсөөлөл буудаг байх.
-Үнэхээр их тэвчээр юм шиг санагдсан. Бүргэдийг хоёр минут гаран дээрээ суулгахад л гар өвдөж байсан. Тэгэхээр арваадхан настай охин ан ав хийнэ гэдэг яалт ч үгүй баатарлаг охин?
-Баярлалаа. Би өөрөө үнэхээр дуртай болохоор тэдгээр зүйлсийг шалтаг болгож байгаагүй юм байна.
-Мөн таны тухай ном бичигдсэн шүү дээ?
-Бас л баатарлаг охин гэсэн агуулгатай ном гарсан. Ковидын жилүүдэд тохиосон учраас Нью Йорк хотод нээлтэд нь очиж чадаагүй. Гэхдээ энэ жил Америкийн зохиолч, сэтгүүлч Лиш Уэлш Астана хотод ирж номынхоо нээлтийг хийсэн. Ном маань Казак, Монгол, Орос хэл дээр орчуулагдаж байгаа.
-Та хамгийн анх хэзээ анд явж байсан бэ?
-13 настайдаа "Бүргэдийн баяр"-т ороод түрүүлж байсан. Тус баярт 80 хүн оролцсоноос ганц эмэгтэй нь би. Тэр үед рекорд тогтоож нэгдүгээр байр эзлэхэд хүмүүс эмэгтэй ийм жаахан хүүхэд үү гээд итгэхгүй байсан. Үүнээс хойш аав болон аавын найзуудтай анд яваад үнэг агнаад ирсэн үеэс эхлэн надаар илүү бахархаж эхэлсэн.
-Анх анд явахад бэрхшээлтэй зүйлс олон уу?
-Байдаг. Гэхдээ би шантарч байгаагүй ээ.
-Бүргэдийг хэрхэн сургаж, гаршуулдаг талаар та сонирхуулаач?
-Би анх үүрнээс нь авсан. Аав бид хоёр ууланд гарч, 18 метр үүрнээс бүргэдийн дэгдээхий авч байсан. Тэнд эр, эм хоёр дэгдээхий байсны эмийг нь авч сургаж гаршуулан бүргэдийн баярт оролцож, анд явж байсан. Их аюултай үйлдэл л дээ. Аав, ээжийг нь байхад авах боломжгүй. Тийм учраас хоолондоо явсан хойгуур нь буюу 12-13 цагийн хооронд авдаг.

-Таны тэр бүргэд одоо байдаг уу?
-Байхгүй ээ. Бид нар дандаа эм бүргэд бариад таван нас хүрэхээр нь буцаагаад тавьчихдаг. Яагаад гэвэл бүргэдийн үржил таван наснаас нь эхэлдэг. Гэхдээ бүргэд дөрвөн сард нэг нас авдаг ба 50-60 насалдаг.
-Бүргэдийн нүдний халхавч, хоолны сав, бүргэдчний бээлий бүгд л үнэхээр өвөрмөц сонин зүйлс юмаа?
-Бүргэдэд хоол хийж өгдөг савыг казакаар сабдай гэдэг. Бүргэд барихдаа бээлий өмсөхгүй бол маш хурц сарвуутай эрсдэлтэй. Бид өвөл анд явахдаа бүргэдийн тулгуур буюу Казакаар балдак гэж нэрлэдэг тэмээний буйл шиг хэлбэртэй мод ашиглана. Нүдийг хаадаг халхавчийг аав маань өөрөө оёж хийдэг. Бүргэдийн малгай буюу Казакаар томага гэж нэрлэдэг. Бүргэдийн малгайг дэлгээд үзэхэд дэвж буй далавчны хэлбэртэй харагддаг.
-Айшопланы аав Р.Нургайв: Нүүж ирсэн цагаас хойш хөл тасраагүй-

Тэрбээр зургаан үе дамжсан бүргэдчин ба аймгийн алдарт уяач хүн юм байна.
-Та бидэнд өөрийгөө танилцуулаач?
- Намайг Рым овогтой Нургайв гэдэг. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумаас ирсэн. Насаараа Баян-Өлгий аймагт амьдарсан хүн байна.
-Улаанбаатарт хэзээ нүүж ирэв?
- Бид нар зургаадугаар сард ирсэн. Казакийн өв соёлоо танилцуулахын зэрэгцээ бүргэд, шонхорын үзүүлбэрээ жуулчдад үзүүлэхээр энэ зун ирж зусч байна.
-Жуулчид хэр их ирж байна вэ?
- Нүүж ирсэн цагаас хойш хөл тасраагүй ээ. Ялангуяа гадаадын жуулчид их асууж, зорин ирж байна. Бид хоёр бүргэд, нэг шонхортой ирсэн. Мөн казак үндэстний Бешбармак гэдэг хоол, ааруул, ээзгий, бяслагаа өөрсдөө хийж, боловсруулж өгдөг. Казак гэр, хатгамал, өв соёл, үндэсний хувцас эдэлж хэрэглэдэг зүйлсийн талаар тайлбарлаж өгнө. Охид маань домбор тоглож, бүжиглэдэг. Дараа нь бүргэдийн үзүүлбэр үзүүлж, ан агнуулж мөн гар дээр нь суулгаж зураг даруулах гэх мэт үйлчилгээ үзүүлж байна. Ер нь гадаад, дотоодын олон жуулчид Айшоплан охиныг минь зорин ирж байгаа.
-Зун цагт бүргэдээ амардаг, ан хийдэггүй гэж сонссон?
-Тийм ээ. Бүргэд жил бүрийн 10 дугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 10 хүртэл ан хийдэг. Ингээд амьтдын үржлийн цаг болохоор ангаа зогсоодог. Дулааны улиралд бүргэдээрээ огт ан хийхгүй. Зун нь бүргэдээ сайхан таргалуулж авдаг.
-Өдийн бүргэд юу иддэг вэ?
-Өвлийн цагт өдөр бүр өөрийнх нь агнасан үнэг, туулай гээд ойролцоогоор 500 гр махаар хооллодог. Зуны цагт бол өөрсдөө ан агнаад нэг хооллочихвол хоёр гурван өдрөө даачихдаг.
-Та гадаад, дотоодын жуулчдад өв соёл, бахархам сайхан зүйлсээ ямар үнэ ханшаар үзүүлдэг тухайгаа хэлж өгөөч?
-Бүх үйлчилгээг аваад хоноход 250 мянган төгрөг болно. Харин зочлоод цай, идээ, домбор, бүжиг сонирхоод явахад 60 мянган төгрөг авна. Нэг хүний хоол 30 мянгын үнэтэй.

Н.Айшолпаных “Цонжин болдог”-оос зүүн тийш 4 км зайд буудаллан эдгээр үйлчилгээг үзүүлж байна. Аав нь чонон дах, хонины арьсан өмд , үнэгний арьсан малгай, хонины арьсан бээлий өмсөн халуунаас халшралгүй бүргэдийн үзүүлбэр үзүүлнэ. Харин үзэсгэлэнт охид нь үндэсний хөгжим, бүжгээр хөг нэмж, ээж нь үндэсний онцлог бүхий идээ ундаа, хоолоо бэлтгэх аж. Баруун хязгаараас нийслэлийг зорьж ирсэн зургаан үе дамжсан бүргэдчин Р.Нургайвынхыг зорин очоорой.
Ц.ДАВААСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хасаг чинь казаклуугаа яавчаагүй билүү
harin tiin minii torson nutag bol kazakstan gd l yawaa bzde
том болоод хөөрхөн болж ээ
Stagaach Hasag enii burged
Монголын наадам болхоос энэ хасгуудийн наадаи биш шүү
Өөрөө чадахгүй байж
Муулахаа болиоч ажилсаг гэр бүлд амжилт хүсэе
Хөдөлмөрлөж амьдарч байгаа баатарлаг охин, түүний гэр бүлд аз жарг�##�, сайн сайхныг ерөөе. Х�##�хууд аа ялгаварлан гадуурхаж болохгүй шүү
За ямар эх ороны төлөө тулаанд оролцсон биш юун баатарлаг энэ тэр вэ бүргэдээрл мөнгө олж бгаа хасагуудл бна. Манайхан нэг юмруу туйлширч магтах гэхээрээ бүр солиорчих юм. Нэг хөдөөг магтаж дуусаад дараагийнхана казак болох шив.кккккк
Амжилт аз жарг�##� хүсьe
Сайн сайхныг хүсье
Хасаг байна уу, хужаа байна уу, х�##�х байна уу? Юунд хамаатай юм бэ. Зөв л амьдарч, нийгэмшихээ хичээ л дээ
зөвшөөрөл байна уу
Сэргэлэн байна шдээ. Болж л байна шдээ
Монголыг орхиод Казахстан руугаа очоод л би казах гээд цээжээ дэлдээд бсан бүр цаашаа санаатай яагаад буцаад ирсэн юм
kazakstan ruu huuj yvuul.davartsan hasag g###gnuud ve.bas neeh ih une heltsen umhii mahaa zardag luivarchinguudiig z##luul
Казазстанд очж пялдагадаг хасаг мөн үү
Рым овогтой Нургайв. Энэ хүнийг Казахстан яваад ирсэн гэж хүмүүс доор сэтгэгдэл бичээд байх юм. Яаж мэдээд байгаа юм бэ?
Хэний шээсэ ч мэдэхгүй бүгд Боржигон овогт Эмээ Өвөө Ээж Аавтай наасан тэгсэн мөртлөө ажил мэдэхгүй өмхий з�##�хуу улны х�##�хчууд гэдэгээ мэдэх үү нутаг ус эх орон гэж худлаа орилсон хужаа манжийн хурлийз
энэ мэдрэл хасаг казакстанд очоод миний эх орон бол казакстан гээл төрсөн нутаг баянөлгий болон эх орон монголоо хаячихаад одоо ямар нүүрээрээ монголд ирдэг байна энэ хасагуудад нээрээ ичих нүүр �##�га казакстанруугаа тонил чиний баатар гэб юу байхав дээ.
муу сайн хасагууд тонилвол тааран улс дотор улс байгуулцан бүүр хүүхдүүд нь төгсөх хүртэлээ бараг казак хэл дээр сурах бичиг үзэн ,ажилд орох гээд очихоор казак хэлээр ярьдаг уу ярихгүй бол ажилд авахгүй эдр эдр монголын хөрсөн дээр амьдарч байгаа байх шүү!!!
Муу оспаны гуйлгачин гөлөгнүүд
Ямар аймаар улсууд вэ????
Чадах зүйлээ сайн хийж хөдөлмөрлөн амьдр�##�аа аваад явж чадаж байгаа хүнд яасан ч их атаархах юм. Ямар үндэстэн ястан байх нь нэг их чух�##� асууд�##� биш. Ажилсаг хөдөлмөрч овсгоо самбаатай явж байж л сайхан амьдарна. Энд солиотой сэтгэгдэл үлдээж байгаа нусан буунууд хүн болох тэр тусмаа ардчилсан монгол улсын иргэн эрүүл бус тархитай хүмүүс харагдаж байна.
Амжилт