Даатгал ашиглан шаардлагагүй үед хийлгэж буй өндөр өртөгтэй шинжилгээг хязгаарлалаа

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл ЭМД-ын сангаас олгох санхүүжилтэд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж буй.
Энэ удаад шаардлагагүй оношилгоо, шинжилгээ хийлгэхийг хязгаарлахаар болсон байна. Учир нь гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр эмнэлгүүд тусламж, үйлчилгээний тоо хэмжээг нэмэгдүүлж иргэдэд шаардлагагүй оношилгоо, шинжилгээ ихээр хийдэг болохыг ЭМДЕГ-аас мэдээллээ.
Түүнчлэн иргэдийг өөр эмнэлэг рүү илгээж чирэгдүүлэх, санхүүгийн эрсдэлд оруулах асуудал үүсгэх хандлагатай тул өндөр, өртөгтэй оношилгоо, шинжилгээг хязгаарлах шийдвэр гаргасан аж.
Ингэснээр эрүүл мэндийн даатгалын байгууллага нь КТ болон СПТ шинжилгээний тоо, хэмжээг гэрээний дагуу тохиролцож санхүүжүүлэх бөгөөд тоо хэмжээ нь гэрээнээс хэтэрсэн тохиолдол бүрийг олон улсад баримталдаг зарчмын дагуу нийт төлбөрийн хэмжээний 35 хувиар тооцон санхүүжүүлнэ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ямар шинжилгээг яаж хязгаарлаж байгаагаа тодорхой бичээч,монгол улс даяараа өвчинд баригдчихаад байхад хязгаарлах биш хүртээмжийг нэмж байж л ард түмнээ өвчинөөс хамга�##�на биздээ,ард түмэн л гэж бүх юмны хоригт орж юмны үнэ ч дийлдэхээ байлаа арай арай арай юмааа