Ярилцлага

"Хүннү мөр" гутлын үйлдвэр Б.Насанжаргал: Хөрөнгө оруулья гэсэн хүмүүсээс мөнгө аваагүй, өөрөө болгоё гээд зүтгэчихсэн

Манай гутлыг авсан хүмүүсээс “Ах нь арьсан эдлэл, гутал сонирхдог. Үнэхээр гоё гутал байна. Өргөжүүлж монгол хүн бүрт хүргэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хэрэгтэй бол хэлээрэй” гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс зөндөө гарч ирдэг. Гэвч арваад жил зүтгээд өдий хүрснийх өөрөө болгочихьё, өөрөө үйлдвэрээ барьчихья гэсэн итгэл үнэмшилээр ажиллаж байна гэж ярих залууг Б.Насанжаргал гэдэг.

Гэргийтэйгээ хамтран 2012 оноос гутал хийж, улмаар урлантай болж, компани байгуулан ажилласаар өнөөдөр татвар төлөгч, ажил олгогч болжээ. Хамгийн гол нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, сэтгэл ханамжид яв цав тохирсон төрөл бүрийн гутлыг тасралтгүй хийж, олны талархлыг хүлээсэн брэнд болжээ.

Бид "Хатан хайрхан ивээл" ХХК-ийн захирал, “Хүннү мөр” брэндийг үүсгэн байгуулагч Б.Насанжаргалтай ярилцлаа.

-Та түрүүн арваад жил хөдөлмөрлөсний эцэст одоо л хонгилын үзүүрт гэрэл харагдлаа гэж. Хэцүү байсан гэсэн үг үү?

-Хэцүү гэж хэлж болохгүй л дээ. Учир нь би ерөөсөө л гутал хийх гэж төрсөн хүн юмшиг байгаам. Шөнө, өдөргүй загваруудаа бодож явдаг байхгүй юу. Ер нь ямар ч ажил тийм ид шидийн юмшиг бүтэж, эхнээсээ ашиг шимээ өгдөггүй гэдэг л санаа. Хамгийн гол нь шантрах хэрэггүй,  чин үнэнчээр итгэл үнэмшилтэй хөдөлмөрлөж, чанартай л юм хийж байвал үр дүн нь заавал гардаг гэдгийг би биеэрээ мэдэрсэн хүн. Гутал маань чанартай, хүний сэтгэлд бүрэн дүүрэн нийцдэг учраас надад дэмжье, тусалья гэсэн санал олон ирж байсан. Гэхдээ яаж ийгээд өөрөө болгочихно гэж хичээсэн. Нөгөө талаар хөрөнгө гаргаад хөл дээр чинь босгоод өгье гэж хүнийг хандах хүртэл сайн гутал хийсэндээ урамшсан, илүү их зүтгэсэн.  Тэр хүмүүсийн мөнгийг нь аваагүй ч хандлага нь намайг “нисгэчихсэн” байхгүй. Танихгүй хүн миний гутлыг өмсөөд надад тэгж их итгэж байна. Энэ бол юунаас ч илүү том урам, шагнал.

-Олонд сайн танигджээ, тийм ээ?

- Эхнэр бид хоёр анхнаасаа Дархан хотдоо цехээ байгуулаад, дэлгүүрээ нээгээд ажиллаж эхэлсэн. Гэхдээ эрхбиш арваад жил ажиллачихаар хүмүүс таньдаг болчхож. Өнгөрсөн жил хот руу захиалгаа хүргээд Драгон дээр очлоо. Тэгсэн чинь “Хүннү мөр”-ийн залуу байна, “Хүннү мөр” ирчихсэн байна гээд захиалга өгөх зуур, цагийн дотор 20-30 гутал зарчихсан. Тэгээд тэр хүмүүс чинь танилцаад дараа нь гутлаа өмссөн зурагаа явуулаад дулаахан, хөнгөн, гоё байна, амжилт хүсье энэ тэр гээд бичиж байгаа юм. Ийм гэрэл гэгээтэй сайхан хандлага өгөхөөр үйлдвэрээ өргөжүүлэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. .

-Одоо олуулаа ажиллаж байна уу, хэдэн төрлийн гутал хийдэг вэ?

-Арваад ажилтантай, мэргэжлийн загвар зохион бүтээгчтэй. Улирлын чанартай бүх л гутлыг хийнэ. Манай уулын гутал Дархан-Уул аймгийн шилдэг брэндээр шалгарсан. “Хүннү мөр” сандаал, “Тайга” хөдөлмөр хамгааллын гутал хэрэглэгчдийн таашаал хүртсэн загварууд гэж хэлж болно. Манайхыг монгол хүний улирал бүрд өмсөх гутлын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гээд ойлгоход болно. Давуу тал нь бид монгол хүний хөлний онцлог, улирлын онцлог дээрээс нь хэрэглэгчдийн гутлын хэрэглээн дээрээсээ туршиж, ажиглаж мэдсэн дараагийн гутлаасаа хайдаг тэр онцлогуудыг шийдэж өгөөд явдаг. Жишээ нь, монгол хүний хөл гутлын үдээс хэсэг модем дээрээ махлаг байдаг учраас хэвэндээ нэмэлт хийж өгдөг. Хүмүүс ярьдаг даа, энэ дээгүүрээ дараад байхын гээд. Тэр асуудлыг загвараараа шийдсэн. Мөн хөдөлмөр хамгааллын гутал дээр хүмүүс шагай холгох уу,  хальтрах уу, чийг татах уу гэж асуудаг. Бид хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа дээр үндэслээд эдгээр асуудлыг ямар ч гуталдаа үүсгэдэггүй учраас нүүр бардам байдаг. Энэ удаад хөдөлмөр хамгааллын гутлаа онцолж танилцуулмаар байна.

-Яагаад...?

-Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх, контент хийлгэх бол манайх шиг ийм жижиг компани бүтээгдэхүүнээ нэг, нэгээр нь танилцуулаад явбал их зүгээр санагдсан. Одоо бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа болохоор манай хөдөлмөр хамгааллын гутал энэ цаг үед илүү хүнд хүрэх ёстой гэж бодож байна. Манай гутлуудын ерөнхий нийтлэг давуу тал нь “Дархан минж” компанийн боловсруулсан үхрийн шир, “Дархан нэхий”-н боловсруулсан хонины нэхий дотортой. Хөдөлмөр хийхдээ аюулгүй байдлаа хангаж өмсөх “Тайга” гутал өвөл, хавар намар зуны гэсэн хоёр янзаар гардаг.  НӨАТ орсон үнэ нь 180 мянган төгрөг. Гурван сарын баталгааны хуудастай. Монгол үхрийн ширээр хийж, дулааны улирлынхыг зузаан “сээтэг” буюу сайн чанарын торон дотортой, шагай хэсэгтээ зөөлөвчтэй учир холгохгүй, чийг огт татдаггүй, хальтардаггүй,  жин нь хоёр гутал нийлээд 1.8 кг учраас хөнгөн  жигтэйхэн хөлд эвтэйхэн, тухтай. Дээрээ гадны биет, элс шороо орохоос хамгаалсан татуургатай, хоёр деталь дээрээ цацруулагчтай, хоншоор дээрээ 260 жоуль тонн гаруйн даацтай. Уг стандарт нь 200 жоуль байдаг. Манайх давхар хийж өгснөөр хамгаалалт илүү сайжирсан, ШУТИС-ийн лабораториор даац хэмжүүлэхэд 1 тонныг даах чадвартай гэж үнэлсэн.  Тэгэхээр манай “Тайга”-ыг хөдөлмөр хамгааллын бүх шаардлага, стандартыг чанартайгаар хангаж өгсөн гутал гэж ойлгож, итгэж болно.  

-“Тайга” гэдэг нэрийн учир...?

- Хатуу хүнд, хүйтэн, хад чулуутай ямар ч нөхцөлд өмссөн ажрахгүй гэсэн санааг агуулсан нэр юм.

-“Тайга” гутлыг бүтээн байгуулалтын салбаруудад та хүргэж чадсан уу?

-Олон байгууллага авдаг. Шарын голын уурхай, Улаанбаатар гурил, Эрдэнэс монгол гээд томоохон компаниуд хэрэглэдэг. Бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ цаг үед компани, иргэд  бүр малчид маань ч гэсэн нэг хоёроор нь аваад хэрэглэх боломжтой. Манайх захиалга авна, хүлээнэ гэсэн чирэгдэл байхгүй. Захиалсан тоо, размераар савлаад явуулахад бэлэн байгаа. Нэгийг авсан ч бид төвөгшөөдөггүй, манай гутал эх орны бүтээн байгуулалтад орж, мөрөө гаргах нь хэмээн бахархаж хүлээж авдаг даа.

-Арваад жилийн турш унаж боссон ч шантралгүй зүтгэсээр олны таашаалыг хүртсэн брэндийг бий болгож чадсанд тань баяр хүргэе. Залуучуудад хандаад үг хэлээч гэвэл...?

-Хөдөлмөрлө, тууштай бай. Ямар ч бизнес эхлээд л бэлэн мөнгө олно, амжилтад хүрнэ гэж байдаггүй. Эхнэр бид хоёр  10 гаруй жил амрахгүй, зогсохгүй хөдөлмөрлөж байж одоо л нэг гэрлийн гялбаа олж харж байна. Энэ нь хэцүу, асуудал, зовлон гэсэн үг биш. Өөрийнхөө дуртай, сонирхдог, чаддаг юмыг тууштай хийж хөдөлмөрлөнө гэдэг бол ерөөсөө амьдралын утга учир. Тэгэхээр амьдралаа утга учиртай болгохын тулд дуртай ажлаа шантралгүй, тууштай хийгээрэй.

Та бүхэн "Хүннү мөр" гутлын үйлдвэрийн бусад загварууд болон хөдөлмөр хамгааллын "Тайга" гутлыг авахыг хүсвэл, асуух зүйл гарвал 99043275 дугаарт холбогдоорой.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хүүхэн
хүүхэн

ёстой хамгийн сайн гут�##� шүү манайх ажилчиддаа авсан ам сайтай

Basca Feiza
Basca Feiza

сайн байцгаана уу. Сайхан, хэрэгтэй мэдээлэл олгосон,өгсөн админ-д баярл�##�аа.

Холбоотой мэдээ

Back to top button