Нийгмийн

Хөдөөний иргэдийн регистрийг ашиглаж, ₮800 мянгын эмийг хөнгөлөлттэй үнээр бичүүлж, авчээ

Хуурамч жор бичсэн эмийн сангийн цахим системд нэвтрэх эрхийг хаалаа

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг Эрүүл мэндийн байгууллагуудтай тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үнэлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилладаг.

Энэ хүрээнд Архангай аймгийн Тариат суманд оршин суух иргэдийн РД-ыг ашиглан хөнгөлөлттэй эм авсан гэх гомдол мэдээллийн мөрөөр Сонгинохайрхан дүүргийн Түмийбулаг компанийн “Тал булаг” эмийн санд газар дээрх нь хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар “Анан” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч “Х” 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 342 мянга 300 төгрөгийн, их эмч “О” нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 494 мянга 400 төгрөгийн жорыг өвчтөнд үзлэг, оношилгоо хийлгүйгээр хөнгөлөлттэй эмийн цахим жор бичжээ.

Түүнчлэн “Тал булаг” эмийн сангийн жор баригч “М” гуйлтаар Архангай аймагт оршин суух иргэн “Д”, “Т” нарын регистрийн дугаарыг ашиглан хөнгөлөлттэй эм олгосон зөрчлүүдийг илрүүллээ.

Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн “Түмийбулаг” ХХК-ний “Тал булаг” эмийн сангийн цахим системд нэвтрэх эрхийг хааж, гэрээг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс түр түдгэлзүүлж, ЭМД-ын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх акт тавьлаа.

Мөн “Анан” өрхийн эрүүл мэндийн төвийн нэр бүхий эмч нарын хөнгөлөлттэй жор бичих эрхийг цахим системд хаасан бөгөөд зөрчилтэй жор, түүгээр эм олгосон асуудлыг хуулийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд шалгуулахаар шийдвэрлэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эрднээ
Эрднээ

Тиймээ. Хаана ч дэг журам ёс зүйг даган мөрдөх учиртай. Эмх замбараагүйтсэн 30 жилийн б�##�гийг яаж хурдан цэгцэнд нь оруулах вэ гэдэг том асууд�##�даа. Уг нь шүүгч хуульчид маань л их үүрэгтэй. Эх орон эгэл ардынхаа төлөө

Хэрээ; бат
Хэрээ; бат

Хөдөөний золбингуудын гай дуусахгүй юм даа. Новш гэж.Хот бузарлаж самардаг байсан бол одоо бүр эдийн засаг самардаг болжээ хөдөөний золбингуудыг хотоос хөөж гарга.

Зочин
Зочин

Хөөе мэдээгээ гүйцэт унш, иргэдийн рд.г ашиглаж хотын эмч мөнгө з�##�илсан бна ай,

Зочин
Зочин

Хэдхэн цаасны төлөө ажил мэргэжлээ хутганы ирмэг дээр тавьдаг хүн байдаг аа. Ялангуяа эмчээр олон жил хөгширтлөө ажиллах боломжтой мэргэжил.

Зочин
Зочин

Хөнгөлөлттэй жор бичих эрхгүй эмчийг ажиллуулах газар олдохгүй.

Эрдэнэ
Эрдэнэ

Аймаар их мөнгө байна ш дээ 44 их наядаас ккк

Зочин
Зочин

Ugni huruuni heegvi bol bichigdehgvi bgaa shte

Холбоотой мэдээ

Back to top button