Нийгэм мэдээ
Тэрхийн цагаан нуурыг хөндлөн туулсан анхны сэлэлтэд зориулан босгожээ

Нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байгаа уг хөшөөний түүхийг нийтэлж байна.
Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуурын дэргэд уг хөшөөг монголын анхны задгай усан сэлэлтэд зориулан бүтээсэн.
Тодруулбал, 1987 онд Монголын усан спортын мастер, багш, дасгалжуулагч Д. Баяраагийн хоёр шавь болох Д. Бат-Эрдэнэ, З. Зоригоо нар нь Тэрхийн цагаан нуурын баруун захаас зүүн зах хүртэл хөндлөн сэлсэн байна. Энэ нь монголын анхны задгай усанд сэлэлт болжээ.
Тус үйл явдлын дараа шавь нар нь энэхүү үйл явдлын дурсгал болох уг хөшөөг босгосон ажээ.
Б.ХУЛАН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөндлөн биш тууш сэлж гат�##�сан гэх нь зөв юм болов уу.
хэдэн м сэлсэн юм бол, бас зарцуулсан хугацаа ь хэд бол
Helen km? Geed bich l dee