Б.Чойжилсүрэн: 177 тэрбумаар Хятадаас хагас кокс авч, туршилт хийнэ

НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2023.08.09/ болж байна. Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай болон нийслэлийн бондтой холбоотой асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 500 тэрбум төгрөгийн бондоос 177 тэрбумаар нь БНХАУ-аас коксжих нүүрс авах талаар танилцуулга хийсэн юм.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулахын тулд эл шийдвэрийг гаргасан гэдгийг онцоллоо.
Тэрбээр ""Тавантолгой түлш", Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран туршилт хийсэн. Эхний ээлжид одоо байгаа түүхий эдээ солих шийдэл юм. Одоо ашиглаж буй түүхий эд, медленгийн тоосонцор үүсгэдэг дэгдэмхий бодис 19.1-25.5 хооронд хэлбэлзэж байгаа. Сүүлийн дөрвөн жилийн турш эл нүүрсийг хэрэглэсэн. Одоогийн туршилт нь медленг хагас коксоор солих явдал юм. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 242 сая төгрөг гаргаж, Хятад, Солонгос, Япон болон Евродын орнуудын үйлдвэрүүдийг судаллаа. Үүнээс Хятадын технологийг туршиж үзэхээр болсон.
80 тонн хагас коксжих түлшийг импортоор оруулж, зүүн болон баруун хоёр үйлдвэрт түлш үйлдвэрлэж, туршилт хийсэн. 97 удаагийн галлагаа хйиж, лабораторид шинжлүүллээ. Үр дүнд нь тоосонцор 157 мкг м.куб байснаас 43 боллоо. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувь болж буурсан. Хүхрийн хэмжээ 097 хувь байснаас 0.41 хувьтай гарсан юм.
Нийслэлээс 177 тэрбумыг шийдвэрлэж өгвөл 115 мянган тонн хагас коксжсон бүтээгдэхүүнийг арваннэгдүгээр сар гэхэд тендерийг нь зарлаж, оруулж ирээд, үйлдвэрлэн, энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүртэл түлж, туршиж үзье хэмээх саналыг оруулж байна" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зайлуулаачээ
Яагаад ийм тэнэг байдаг юм бол , эа эх орон байхгүй цагт энэ нөхөр байхуу
Нүүрстэй байж хятадаас авах, дээр нь хар хүтнээр туршилт хийх гэнэ, ямар тэнэг ажил вэ???
Энэ мэтийн амьтад �######�сан цагт монгол улс хөгжих биз.
HUNII SHUNAL HAYZGAAR UGUI EE GEJ.
Энийг баривчлаач
Би одоо 1 юмыг огт ойлгохоо байлаа. Дэлхийн шилдэгт орох Тавантолгойн коксжих нүүрсээ Хятадад өгөөд, оронд нь коксжих нүүрс авна гэдгийг огт ойлгохоо байлаа. Энэ дээгүүрх улсууд яагаад байгаа юм бол оо...
Энэ хүн жинхэнэ тагнуул байх шүү, монголын хүн лав биш
Яагаад ийм арчаагүй юмбээ
177 тэрбумаар сайн мууг нь туршиж үзэе гэнэ үү. Эд нар арай л хэтэрч байна.
Яасан ч ханаж цадахгүй бэрд шиг болсон новш вэ. Ийм хулгайчдаас бүрдсэн засгийг огцруул
Tsever Choijooguin luivar!!!
Nogoorson shunaltai xulgaich umaa!!! Toson bumbiin nuruug uxaj bayalgiig n xyamd zarchixaad ergeed urdaas nutsaaj xudaldaj avaad undur uneer shaxax gej bna. Mungunii tuluu xun aluulaxaas (!!!)butsaxgui iim umnuud munguur zodood turd garaad irex umaa!!