Иргэдийг төлөөлдөг "орк"-ууд

Өнөөдөр /2023.08.09/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг 12.00 цагт болов. Гэвч эл хуралдаанаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчид "орк"-ууд болохоо харууллаа.
Тодруулбал, хуралдааны үеэр Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх, М.Тулгат руу салаавч гаргасан юм. Мөн тэрбээр "хуцаад байгаарай, солиор" гэхчлэн хараалын үг хэллэгийг хайр найргүй урсгалаа. Төрийн байгууллагын хурлын танхимд эрүүл хүнээс гарамгүй ааш авирыг үзүүлэв. Хуралдаан даргалагчынхаа үгэнд оролгүй шаагилдаж маргаж, шоронгийн хоригдлуудаас долоон дор, эмх замбараагүй байдал үзүүлсэн нь энэ.
Тэр бол төрийн албан хаагч, тэр тусмаа Баянзүрхчүүдийг удирдаж байгаа хүн. Түүний эл үйлдлийг намынхан нь уухайлан дэмжиж, М.Тулгатыг индэрээс буулгасан нь гайхаш төрүүлж байна. Төрийн байранд, бүдүүлэг үйлдэл харуулцгааж, ёс зүйгүй авирлацгаасан нь олон нийтийг бухимдуулаад буй.
Энэ хэрүүл маргаан АН, МАН, ХҮН-ын бүлэг хэмээн талцан хуваагдах хандлагаас гарсан гэж хэлж болно.
Томчууд томоогүй байна. Иргэдийг төлөөлөгчид "орк" байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арай арай нийлж болохгүй бүхнийг хийнэ хэдэн их наядаар нь хүчээ нэгтгэж хулгайллаа
УБ оркуудаар дүүрчээд дээр дооргүй хэцүү байна аа. Яанаа энэ улс.
24 оны сонгуулиар ийм ёс зүйгүй оркуудаас их хурлын болон иргэдийн хурлын түвшинд с�##�ах хэрэгтэй иргэдээ!!!!!!
....гүй ээ тэр Тулгат чинь эрүүл биш шүү дээ орчиноо мэдэрдэггүй мэдлэг маруухан, бас нэг тархиа уга�##�гаж д�##�ий болсон нөхөр билээ....
Тийм түүхий нөхрөөр индэр эзэгнүүлээд яахийн татаж буулгасан нь зөв зөв..
Баянмөнх гэдэг бүдүүлэг хүмүүжилгүй,нийгэмдээ гүй,боловсроогүй,дүүргийг �##�бан туша�##� ахих нэг шат дамжлага болгож яваа хуурамч нөхрийн хажууд Тулгат бол боловсролтой соёлтой з�##�уушдээ хэн нь хэн бэ гэдэг нь л харагдаж бган
Зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцмоор юм байна.
Аймаар бүдүүлэг байна лээ, МАН ын хүн гэрээр бусдыг доромжлох эрхтэй гэсэн үг биш
Газарчин Отгонтэнгэр Бэрс ч гэх шиг сургуулиуд төгөсцгөөсөн юм чинь оркууд л байж таараа