Хорт хавдрыг эрт илрүүлэх "NURА" төвийг удахгүй нээнэ

"Таван Богд Солюшнс" ХХК хавдрын эрсдэлийг бууруулах чиглэлээр олон талт судалгаануудыг эхлүүлж, удаан хугацаанд гарц гаргалгаа хайж байгаад урьдчилсан сэргийлэх, эрт оношилгооны "NURA" төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Учир нь дэлхий шилдэг эмнэлгүүдийн одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмж, эрүүл мэндийн салбарт хувьсал хийсэн хиймэл оюун ухаан, системчлэгдсэн, богино хугацаанд олон төрлийн шинжилгээг нэг дор хийх болон эргэлзээгүй хариу гарах боломж, ижил төрлийн үйлчилгээнээс хямд, олон талт хяналттай гэдэг утгаараа "NURA" төслийг сонгосон юм.
"NURA" төвийг дэлхийд эмнэлгийн тоног төхөөрөмжөөрөө тэргүүлэгч "FUJIFILM" корпорац урьдчилан сэргийлэх үзлэг, хавдрын эрт үеийн оношилгоог шинэ түвшинд гаргах зорилгоор 2021 онд байгуулж, Япон, Энэтхэгт дөрвөн салбар нээсэн. Мөн хамгийн түгээмэл 10 төрлийн хорт хавдар, 10 төрлийн амьдралын хэв маягаас шалтгаалах архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх оношлогоог 120 минутанд багтаан эргэлзээгүй оношилдог юм.
Монгол Улсад жилд зургаан мянган хүний хот хавдар шинээр оношлогдож, үүнээс 4500 гаруй нь нас бардаг. Үүний гол шалтгаан нь хожуу оношлогоо. Хожуу оношлогдсоноор эмнэлэг, эрүүл мэндийн талаасаа тусламж авах боломж
хязгаарлагдмал болдог.
Тухайлбал, Японд хийгдсэн судалгаагаар “Хавдрын I үе шатанд илрүүлбэл 93 хувь нь таваас дээш жил амьдардаг, II үе шатанд нь илрүүлэхэд 24 хувь нь л таваас дээш жил амьдардаг” гэж дурджээ.
Иймд урьдчилан сэргийлэх оношлогооны "NURA" төв байгуулагдан, эрт оношилгоонд иргэд хамрагдсанаар нас баралт буурч, монголын эрүүл мэндийн салбарт мэдэгдэхуйц өсөлт гарах нь дамжиггүй. Дэлгэрэнгүй мэдээллийг NURA Mongolia-аас аваарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эднийх бүр бүх с�##�бар луу орж байна аа
Чанартай үйлчилгээ үзүүлж хүмүүсийг хамга�##�ж чадаж байв�##� орж л байхаас
Ашгүй дээ, баярл�##�аа