УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Гол, усны урсцыг боож, гамшиг учруулсан ААН-үүдээс хохирол нэхэмжилнэ"

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдрийн /2023.08.16/ хуралдаан 10.00 цагт эхэлж, 24 асуудал хэлэлцэв.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цаг үеийн шинж чанартай хэд хэдэн асуудлуудыг хэлэлцлээ. Зуны туршид үер усны гамшиг тохиосонтой холбогдуулан хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбоотой тогтоол хэлэлцэж, баталлаа. Улаанбаатар хотыг үер усны аюулаас хамгаалж, урьдчилан сэргийлэх инженерийн барилга байгууламжуудыг олноор нь барьж байгуулах, газар төлөвлөлтийг эргэж харах цаашлаад газрын харилцааг зохицуулж байгаа суурь хуулиудыг бүхэлд нь өөрчлөх агуулга бүхий тогтоол юм.

Газрын тухай хуулиар аймаг нийслэл, сум, дүүргийн засаг дарга нараас гадна БОАЖ-ын яам, БХБЯ газар олгож байна. Олон байгууллага газар олголтыг хийж байгаагаас шалтгаалан Улаанбаатар хотын газар зохион байгуулалтын үндсэн төлөвлөлт бүрэн алдагдсан. Иймд Газрын тухай хуулийг БХБ-ийн сайд болон миний бие хамтран намрын чуулганаар өргөн барина. Өргөн барихдаа өмнө нь олгогдсон газруудыг цэгцлэх, эргэж харах, цуцлах, нөхөн олговор олгох суурь харилцаануудыг бүрэн шингээсэн заалтуудыг багтаах үүрэг даалгавар өглөө. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрыг Ерөнхий сайд өөрийнхөө эрхлэх асуудлын хүрээнд харьяалж байна. Энэ агентлагаар газар олголтын нэгдсэн бодлогыг цэгцлэх зорилготой. Холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах үүрэг даалгавар өглөө.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргыг шинээр газар олгохгүй байх үүрэг даалгаврыг өгсөн. Мөн

  • тусгай хэрэгцээний газар,
  • нийтийн эдэлбэр газар,
  • шугам сүлжээний болон ойн усны сан бүхий газар,
  • хамгаалалтын бүсүүдэд

хууль тогтоомж зөрчин газар олгож, эзэмшиж, барилга барьсан асуудлыг холбогдох хуулийн байгууллагуудаар шалгуулахыг үүрэгжүүллээ.

Хэд хэдэн удаагийн давтамжтай болсон үерийн гамшгийн хор уршгийн талаар шинжээчийн дүгнэлт гаргахыг ОБЕГ-т даалгасан. Энэ дүгнэлтийн дагуу голын ай савд, усны урсцыг хааж боож барилга барьсан, гамшиг учруулсан ААН-үүдийг иргэний журмаар хохирол нэхэмжлэх асуудлыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Өнөөдөр БХБ, БОАЖ-ийн сайд нар "Авилга хороолол" голын ай савын хамгаалалтын хязгаарыг өөрчилсөн шийдвэрийг танилцуулсан. Дунд голын усны урсцыг хязгаарласнаас болж гамшиг учруулсан эсэхийг ОБЕГ мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулна.

Богд уулын аманд отог байдлаар олгогдсон газруудыг журамлаж, цэгцлэх шаардлага бий болж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 16, 2023 16:08

Энэ хүн ингэж их ярьдаг ч биелж хэрэгждэг нь тьааруухан байдаг,зөвшөөрөл олгосон нь бас байгаа байлгүй, тэрийгээ яах юм бол ??!!

Зочин
Зочин
8 сар 16, 2023 16:20

Энэ засгийн сайд гэх оромцогнууд жүжиг тавьж попрохоос өөр чадваргүй новшнууд

Зочин
Зочин
8 сар 16, 2023 16:56

Энэ хүн хаанаас гараад ирэв ? Нэг гостуу гарч ирж юм уншиж байна гэж хэлээ зажилж байгаад �##�га болсонсон.

Зочин
Зочин
8 сар 16, 2023 18:27

ААН-үүдийн удирдлага авилга өгсөн эсэхээр ш�##�гагдах ёстой байх. Техникийн нөхцөл, газар олгосон, ашигл�##�тад хүлээж авсан төрийн �##�бан хаагчид иргэдэд болон улсад учруулсан хохиролыг төлөа ёстой байх

Холбоотой мэдээ

Back to top button