УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Арбитрын шүүх хуралдааныг дөрвөн сараар хойшлуулжээ

"Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Монголын Засгийн газрыг хариуцагчаар татан  эхэлж байсан Лондоны Олон улсын арбитр дахь татварын маргааныг  2023 оны наймдугаар сар хүртэл түдгэлзүүлээд байсан.  

Өнгөрөгч долоо хоногт Засгийн газар эл асуудлыг хэлэлцэж, Оюутолгойн асуудлаарх Арбитрын шүүх хуралдааны товыг хойшлуулах санал гаргасан тухай зарим хэвлэл мэдээлсэн байдаг.

Тэгвэл энэ тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Энэ сарын 16-нд болох ёстой байсан Лондонгийн Арбитрын маргаан хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ирэх 12 дугаар сарын 31 болгох нь зүйтэй юм гэсэн шийдвэр гаргасан" хэмээсэн байна.

Өнгөрсөн 2021.12.30-нд УИХ-ын 103 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр зургаан үүрэг даалгаврыг Засгийн газарт даалгасан. Засгийн газраас даалгасан 6 чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард жил гаруй сууж буй.

Одоо УИХ-д 103 дугаар тогтоолын хэрэгжилтыг танилцуулах шаардлага бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button