Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Хатанбаатар, Ё.Баатарбилэг нарын ургийн мод ургаж, Архангайнхан үүрлэсэн Допингийн эсрэг үндэсний төв

Сүүлийн хэдэн өдөр үндэсний их баяр наадмын барилдааны допингийн асуудал маргаан дагуулж, олон олон асуулт эргэлзээ үүсгээд байна. МҮБХ нь “битгий таамаглал дэвшүүлж, бөхчүүдийн нэр хүндэд халдацгаа” гэх утгатай сүржин даржин мэдэгдэл гаргасан. Харин допингийн эсрэг байгууллага нь өдгөө ч нүдэн балай, чих нь дүлий таг чиг.

MONADA буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага гэх сүржин нэртэй ч анир чимээгүй оршин тогтнох нэгэн төв байдаг. Эл байгууллага мэргэжлийн байгууллагын үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж шүүмжлүүлсээр ирсэн ч хариуцлага, ёс зүй гэдэг хэмжүүрийн уланд хүрчихсэн хэвтэнэ.

Энэхүү байгууллагын тухай хөндөх цаг болсныг салбарынхан нь сануулсаар байгаа ч, дорвитой үр дүн алга.


-Н.Энхбаяр, Ё.Баатарбилэг хоёрын сүүдэр дор шадарлаж явсан Ж.Хатанбаатар 13 жил допингийн эсрэг төвийг удирдав-

Үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч Ж.Хатанбаатар. 2010 оноос хойш 12 жилийн хугацаанд удирдаж, бодлогыг нь зангидаж ирсэн. Гэхдээ тэр энэ байгууллагыг удирддаггүй юм шиг нам гүм суусаар.

Жамбалын Хатанбаатарын хувьд: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай тун ойр шадарлаж явсан. Мөн нэг нутаг усных гэдгээс эхлээд “Бурхан багшийн сургааль” номыг хамтран орчуулж, сүм хийд, энергийн төвүүд, элдэв ренбүчи нартай холбогдож явсцгаасан. МАХН-ыг байгуулахад намынх нь гишүүн болж, Эрүүл мэндийн яамны ТНБД албан тушаалд сууж билээ.

Тухайн үедээ нэг их удалгүй яамны сайдтайгаа тохирдоггүй, эмнэлгийн дарга нарын томилгооны хэл амтай холбоотойгоор ажлаа өгч байв. Дараа нь Ё.Баатарбилэг УИХ-ын гишүүнээс БСШУС сайд болох үед Ж.Хатанбаатар зөвлөхөөр нь ажиллаж шадарласан.

Улстөрийн хүрээлэлд дунд тэдэнтэй ой дотно шадарлаж явсаар эцсийн мөчид Үндэсний допингийн эсрэг байгууллагад удирдагчаар ирж суусан түүх нь энэ.


-Хоёр хүүгээ төрийн цалинтай золгуулж, хүргэнээрээ удирдуулж ард нь сууна-

Байгууллагаа арван жил удирдах хугацаандаа хоёр хүүгээ бас хүргэнээ гээд бараг гэр бүлээ бүгдийг нь шургуулах нь холгүй сууна. Тодруулбал,

Өөрийн хүү Х.Дэлэгийгээ Удирдах зөвлөлд буюу эрх барих этгээдүүд дунд багтааж амжсан байдаг.

Нийт арав гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг байгууллагын Сургалт, сурталчилгаа, судалгаа, допингийн эсрэг мэдээлэл, урьдчилан сэргийлэлтийн албаны даргаар хүү Х.Занабазар нь ажилладаг. Эл байгууллагаас тэрбээр 500 гаруй мянган төгрөгийн цалин сар бүр авч суудаг.

Үндэсний допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх захирал Д.Мөнхболд. Түүнийг Ж.Хатанбаатарын хүргэн гэгддэг. Тэр хадам аав нь энэ байгууллагын ерөнхийлөгч сэтэртэй ч, ямар ч үүрэг оролцоогүй юм шиг нам гүм суухад хамаг цаас бичиг дээр хүргэнийх нь гарын үсэг заларч, удирдах албан тушаалтны орыг залж суугаа билээ.

Үүсгэн байгуулсан цагаас нь өнөөдрийг хүртэл хугацаанд ажиллаж буйг нь буруутгаж боломгүй ч нэг хүүгээ Удирдах зөвлөлд, нөгөөг нь допингоос урьдчилан сэргийлэх албаны даргаар тавьсан нь хөндлөнгийн хүн харсан ч ашиг сонирхлын зөрчил гэдэг илт. 


-Ё.Баатарбилэгийн эгч удирдах эрх баригчдынх нь эгнээнд ороод удаж байна-

Допингийн эсрэг үндэсний төв гэгчээ цэвэрлэхгүй бол ерөөс Архангайнхны ургийн мод ургачихсны жишээ бол БСШУС-ын сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн эгч. Түүний эгч Ёндонпэрэнлэйн Цэрмаа эрх барих этгээдүүдийн жагсаалтад ороод удаж байна. Ё.Цэрмаа ч мөн тус байгууллагаас сар бүр 500 гаруй мянган төгрөгийн цалин авдаг.

Мөн Ё.Баатарбилэгийн найз ч бий гэх эх сурвалжийн мэдээлэл бий.


Допингийн эсрэг тэмдэг гэх тодотголтой энэ байгууллагад улсын төсвөөс жилд хагас тэрбум гаруй төгрөг хуваарилагддаг. Ерөнхийлөгч Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал Д.Мөнхболд, нягтлан С.Батцэцэг, Х.Занабазар, Д.Энхсанаа, С.Нямжав, Ч.Энхмаа, Б.Гэрэлт-Од, Н.Ишбазар, Б.Амартүвшин, Д.Эрдэнэтогтох, Т.Балдорж гэсэн хүмүүс төсвийн мөнгөөр цалинжиж сууна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

�######�өө шоронд нь хатаа2

Зочин
Зочин

ТӨРИЙН АЛБАНААС АХ ДҮҮСЭЭР НЬ БҮГ ДИЙГ ТОЛГОЙЛОГЧТОЙ НЬ ХАМТ БҮР МӨСӨН �######�УУЛААЧ. АРХАНГАЙЧУУД АА

Зочин
Зочин

Заваарсан жонхуунууд шүү нээрээ

Зочин
Зочин

Энэ хамаатанцарлаг байдлаа нийтээрээ зогсоох болсон шүү

Стар
Стар

Хамаатан саднаа төрийн �##�банд чихээд тавьчихсан байгаа нөхдүүдийг бүгдийг нь ил болго

Ххх
Ххх

Увсынхны ухуулга юмаа даа ккк.Наадамд түрүүлсэн бөхийг нь ухах гэхээр болохгүй байгаа биз

Бэрх
Бэрх
Reply to  Ххх

тахианы тархитай л�##�ар боож үхээ

Зочин
Зочин

Энэ байгуулгийг татан буулгах хэрэгтэй

Зочин
Зочин

Нүглийн тулам дүүрч байна даа , хэдэн төрөл дамжин энэ мөнгө идсэн идэлцсэн хулгайлсан хүмүүс эдний хамсаатнууд үүрч төлнө дөө

Зочин
Зочин

Энэ арай л дэндсэн байна даа. Ерөнхий сайдаа энэ жонхуурсан байгууллагыг цэгцлээчээ.

Зочин
Зочин

Шун�##�аар сүлбэлдсэн хулгайс төрөл садангууд энэ дарга аав нь хүүхдээ хулгайч болгоод бгаагаа яагаад ойлгохгүй бгаан бол

Ганаа
Ганаа

Хатанбаатар эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга байхдаа өөрийн мэдэлд байсан элэгний эмнэлгийн орлогч даргыг эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн шинжээч болгож байсан гэтэл тэр нь шинжээч болох ш�##�гуурыг хангаагүй байсан

Зочин
Зочин

novsh yum aa. buh salbart hulgaich avilgachid huvalz met shigdjee.

Хаха
Хаха

Энэ нам дагасан өлөн хулгаачууд жижиг томгүй мөнгөнии төлөө охинооо эхнэрээч худ�##�даж мэдэх л�##�рууд ихдэээ хуучин зайсангииин сүрьегиин эмнэлгииг хүртэл авчихсан сэргэл хулгаачдааа

Зочин
Зочин

ШУы с�##�барт Говь Алтайхан

Зочин
Зочин

Хатанбаатар гэж холион бантан хутгаж явдаг з�##�ьжин этгээд энэ байгууллагыг удирддаг юмуу,бүтэхгүй хаха

Зочин
Зочин

hudlaa yum bichehee bolij uz

Зочин
Зочин

Хүүхдүүдэд нь өөр ажиллах газар үгүй юм уу

Зочин
Зочин

Олимпын хорооны дарга байсан Д. Загдсүрэнгийн хам хамсаатан нь Хатанбаатар гэгч энэ эмч. Бөхийн холбооны Нямдорж нар их будилуулсан даа

Зочин
Зочин

Баатар билгийг УИХын гишүүн болход ихээхэн найдвар тавьж харж байлаа. Гэтэл жэнхэнэ баг өмссөн хулгайч байжээ. Бадамжунай хичнээн хүнийг буруу замруулж хөтөлсөн бурхан нэртэй чөтгөр вэ.

Зочин
Зочин

Сайн ажиллаж байгаа. Улам сайн ажлаарай. Амжилт!

Зочин
Зочин

Энэ ХАтанбаатар гэгч будлианы хөрөнгө бөхчүүдийн докингийн шинжилгээг будлиантуулсаар одоо хүрлээ. Зарим бөхийг хүчээр допинтой болгодог, Нутгийнхаа зарим бөхийн докинг арилгадаг энэ бохир аргаа хэрэглэсээр удлаа.. Докингийн эсрэг байгууллагад шигдсэн Архангайн энэ хэдэн ховолзнуудыг �######�уулахгүй бол бөхчүүдийг допингоор айлгадаг гүтгэдэг будлиан цаашид байсаар л байх болно.

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Баримттай зүйл бичээрэй дээ хө.Наад төв чинь харин ч сайн ажиллаад байгаа юм бишүү.Сүүлийн үед тэр арг�##�ж хаацайлдаг зүйл гаргахгүй болохоор Оюунболд мэтийг арг�##�сангүй гээд янз бүрээр хэрүүл хийгээд харлуулах гэж оролдоод байна уу даа..Одоо Оюунболдод нэг хань татах хүн олж авах гээд солиорцгоож байна..Оюунболд шиг увайгүй үргэлжийн уйлж явдаг хүн �##�га.

Холбоотой мэдээ

Back to top button