Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Албадан нураах шийдвэр нь "биелэгдэшгүй даалгавар" болж замхрах вий, Д.Сумъяабазар дарга аа

Нийслэлчүүдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн сэдвүүдийн нэг бол Сэлбэ, Туул голын ай савд буй барилгыг албадан нураах шийдвэр юм. Хотын мээр Д.Сумъяабазар "авлига хороолол"-ын барилга, "Шунхлай" ШТС болон "S'Outlets" дэлгүүрүүдийг албадан нураах шийдвэрийг энэ сарын 18-ны өдөр гаргасан билээ. Товчоор бол албадан нураах шийдвэр гарснаар зургаан хоног өнгөрсөн байна. Тэгвэл Хотын даргын захирамж гарснаас хойших зургаан хоногт албадан нураах барилгуудын эргэн тойронд ямар зүйлс өрнөв.

-Албадан нураах барилга байгууламжуудын нөхцөл байдал ямар байгаа вэ-

Хотын дарга албадан нураах барилгуудын хууль ёсны эзэмшигчидтэй нэг ч удаа уулзахгүйгээр захирамжаа гаргасан байдаг. Захирамжаа гаргасны дараа ч холбогдох газрын төлөөлүүдтэй уулзаагүй гэдгээ Хотын мээр 1000 дахь өдрийнхөө тайланг танилцуулах үеэрээ мэдээлэл өгсөн юм.

Нэг. "Акуа Гарден"

"Эм энд Жи Констракшн" компанийн захиалгат "Акуа Гарден" төслийн барилгын явц хэвийн үргэлжилж байгаа билээ. Тухайн газарт хэдийн дөрвөн блок сүндэрлэж, дулаалгын ажлыг эхлүүлсэн юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус барилгын үйл ажиллагааг зогсоох албан бичиг ирээгүй тул хуулийн хүрээнд барилгын ажлыг үргэлжлүүлсээр байгаа хэмээв. /ЭНД дарж дэлгэрэнгүй унших боломжтой/

Тус төслийн хувьд урьдчилсан захиалгаа авсаар байгаа бөгөөд хотын даргын захирамжаас үл хамаарч олон нийт ч байрын захиалга өгч буй гэх. Юутай ч барилгын ажил хэдийн барилгаа дулаалах шатандаа ороод байна.

Хоёр. "S'Outlets" дэлгүүрийн барилга

Тус дэлгүүрийн эздийн хувьд олон жил түрээсэлж байсан барилгаа 2022 онд худалдан авснаар 100 хувь өөрсдийн өмч болгож чаджээ. Гэвч нэг жилийн дараа ийнхүү барилгаа алдахад хүрч буй.

Тиймээс хувийн өмчийг улсаас дур мэдэн нураах гэж буй явдлыг эсэргүүцэж, шүүхээр шийдвэрлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. /ЭНД дарж дэлгэрэнгүй уншина уу/ Учир нь тус барилгыг худалдан авах бүхий л явц хуулийн хүрээнд байсан тул албадан нураахыг эцэргүүцнэ хэмээсэн юм.

Гурав."Шунхлай" ШТС

"Шунхлай" ШТС-ын нэг салбар албадан буулгах газруудын жагсаалтад өртсөн. Тэгвэл эл асуудал компанийн зүгээс ямар нэгэн албан тайлбар гаргасангүй. Мөн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр уг нэг салбараа татан буулгах магадлал өндөр байгаа хэмээв. Ямартай ч шийдвэрээ эцэслэн гаргаагүй байгаа ажээ.

-Хотын захиргаа барилгуудыг албадан нураах чиглэлд ямар ажлууд амжуулав-

Дээрх эзэмшил газар, барилгууд нь хувийн өмч тул хэн нэгэн Хотын даргын "нураа" гэх шийдвэрээр шууд л нураах асуудал байж болохгүй. Ардчилсан, хуультай улс оронд энэ бол бусдын өмчид халдаж буй дарангуйллын хэлбэр болох юм.

Тиймээс ч олон нийтийн эрх ашгийн тулд "Усны онцгой хамгаалалтын бүсийн 50 метр дотор барилга байшин барьж болохгүй" гэх хуулийн заалтад түшиглэж, уг заалтад өртсөн гурван объектыг хуулийн хүрээнд буулгана хэмээн зарлаад буй нь энэ билээ.

Тэгвэл уг асуудлыг шийдэх ажлын хэсгийг бий болгосон бөгөөд хуулийн хүрээнд судалж байгаа хэмээн албан бус эх сурвалж мэдээлсэн юм. Мөн эх сурвалжийн мэдээлснээр "Тухайн компанид зөвшөөрөл олгосон хүмүүсийг шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авна" гэлээ.

Тэдний хувьд гурван объектыг нураах хангалттай үндэслэлийг бий болгохоор ажиллаж байгаа гэх. Ямартай ч зургаан хоногийн хугацаанд уг гурван объектын үйл ажиллагаа хэвийн үргэлжилсээр байна. Харин ажлын хэсгийн үйл ажиллагаа хэрхэн өрнөж буйг тааварлашгүй.

-Хэзээ нураах нь тодорхойгүй шийдвэр хийгээд хуулийн хүрээнд Хотын даргын эрх мэдэл гацах нь-

"Би нураана л гэсэн бол нураана" гэх үг ч тренд боллоо. Хотын захирагч уг гурван объектыг нураахаар эцсээ хүртэл шийдсэн. Гэвчиг одоог хүртэл хэзээ, хэрхэн нураахаар төлөвлөж байгаа төлөвлөгөө алга.

Хоёрдугаарт, "Онч шийдэл" ТББ-ын нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын ерөнхий архитектур, Барилгын хөгжлийн төв нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёр долоо хоногийн өмнө буюу энэ сарын 10-ны өдөр болж, таван шийдвэр гаргасан. Энэ үеэр ч Хотын дарга албадан нураах шийдвэртээ бүрэн итгэлтэй байсан биз. Тухайн өдрөөс хойш албадан нураах шийдвэрийг гаргахаар болсон хэмээн тооцоолбол хоёр долоо хоног буюу 14 хоног өнгөрлөө. Захирамжаа танилцуулснаас хойш л зургаан хоног өнгөрсөн хэрэг.

Албада нураах барилгуудын зардлыг нийслэлээс гаргаж буй. Буулгаж дууссаныхаа дараа нь тухайн компаниудаар нөхөн төлүүлнэ гэгдэж байгаа.

Гэсэн хэдий ч нураана гээд л нураачиж чадахгүйгээс гадна, уг захирамжийг хэрэгжих хүртэлх хугацаанд "Акуа Гарден" төсөл ашиглалтад орж, иргэд ч захиалсан байрандаа орох хугацаа болно.

Шалтгаан нь хууль, эрх зүйн орчин хийгээд хугацааны асуудал бөгөөд энэ л Хотын мээрийн эрх мэдлийн хязгаар болох юм.

Дээр дурдсанчлан "Акуа Гарден" хотхоны дөрвөн блок барилга баригдаж, хоёр нь 16-аас дээш давхартаа орж, дулаалга, заслын ажлыг хийж байгаа. Эдгээрээс онцгой бүсэд орсон хоёр блок барилгыг албадан буулгах захирамж гарсан ч шууд хэрэгжих боломжгүй хомс.

Учир нь 16-аас дээш давхар барилга учраас барилгын ажил эхлүүлэх, түдгэлзүүлэх шийдвэр нь Барилга хот байгуулалтын яамны мэдлийнх. Хэдийгээр БХБЯ-наас барилгын ажлыг түдгэлзүүлэх шийдвэр гарсан ч мөн л хуулийн дагуу шийдвэр гарснаар хэрэгжинэ.

Тэгэхээр хотын даргын захирамж ч тэр, БХБЯ-наас гаргасан шийдвэр ч хуулийн хугацаагаа хүлээх нь барилга ашиглалтад орох эрсдэлтэй болгох юм. Хэрэв эл шийдвэр албажихгүй, шат шатандаа хүндрэл учирсаар байвал тус байрны захиалагчид орон сууцандаа орж, шүүх дээрх маргаан сунжирна гэсэн үг. Тиймээс л Д.Сумъяабазарын захирамж, үг нь хуулийн хүрээнд "царцах" эрсдэлтэй болж буй.

Тиймээс хуулийн хүрээн дэх цаг хугацааны алдагдал нь "Акуа Гарден"-г барьж буй хүмүүст ашигтай бол Хотын дарга дахин нэг биелэгдэшгүй амлалт өгсөн гэх хэрэгт унана. Ямартай ч шат шатны энэ мэт асуудлууд байгаа ч тухай бүрд нь ямар арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэж, аль шатандаа яваагаа мэдээлэх л үлдлээ. Нөгөө талаас олон нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр үү, эсвэл бусдын хувийн өмчид халдаж буй явдал уу гэх сонин тохиолдол болж буй. Үе үеийн удирдагчдын шийдвэрүүдтэй холбоотой асуудал тул тэдэнд хэрхэн нөлөө үзүүлэх нь ч анхаарал татсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ бол ардчилсан нийгмийн ардчилсан хуулийг онц ноцтой зөрчсөн шийдвэрээ хэрэгжүүлэхийг шордсон нийтлэл байна. Сумьяабазар хуулийг уландаа гэж ноолын цаас болгосон шийдвэр гаргасныхаа төлөө уучл�##� гуйгаад үг дуугүй огцрох ёстой. Яагаад гэвэл нураах шийдвэрт орсон бүх барилга байгууламж нь төрийн байгууллагын шат шатны зөвшөөрөлтэй тул нураах дээрэмдэх ямарч боломжгүй. Энэ бол үндсэн хуулийг ноцьой зөрчсөн шийдвэр учраас шүүх ч нураах шийдвэр гаргахгүй.

Зочин
Зочин

Төрийн бодлогын з�##�гамж чанарыг �##�дагдуулсан ийм шийдвэр гэж юу байхав дээ. Хотын даргын хуулийн ажилтнууд юуч мэддэггүй тэнэгүүд юм байна. Манайх л усны хамга�##��##�тын тусгай бүс гээд хэрэгжихгүй хууль гаргачихсан. Дэлхийн бусад орнууд гол болон д�##�ай нуурын эрэгтээ тулгаад байшингаа барьчихсан байдаг тэглээ гээд муудсан ердөө байдаггүй. Харин ч тэр орчмын гол нуур д�##�айн ус нь маш цэвэрхэн байдаг. Иргэд нь турайн орчноо их цэвэрхэн байлгах үүрэг хүлээдэг хамга�##�даг нэгэндээ хян�##�т сайн тавьдаг манайх тийм л болох ёстой.

иргэн
иргэн

НЭГ Л ИХ СҮРЖИГНЭСЭН, ХООСОН ААРХСАН АМЬТАН БАЙХ ЮМ. ХИЙЖ, БҮТЭЭЖ , БОЛОГОЖ БАЙГАА ЮМ ЮУ Ч АЛГА. НУРААЖ, СӨНӨӨНӨ ГЭЖ СҮРЖИГНЭЖ, СҮРДҮҮЛЖ БАЙГААД АВИЛГА АВДАГ ЮМ БОЛОВ УУ ?

Зочин
Зочин

Нураана хураана дээрэмдэнэ гэж сүрдүүлэхээс өөр юм мэдэхгүй ийм амьтансүрэн яаж ийм том хотын мээр хийхэв дээ. Хувийн өмчийг өөрийн дураар нурааж үл болноо сумкаа!! Савраа хувийн өмчөөс тат!

Зочин
Зочин

Боловсролгүй шэл тэнэг юмнуудыг төрд гаргаж дав раагаад ийм байдлд хүрч бнадоо Өөрөө ганц тоосго давхарлаж үзээгүй Сумьяабазар тэнэгийн үгээр ордог хэн байхав дээ ? Тэрэнд бол төр,нийгэм, ард түмэн огт падгүй хувийн амбиц, өс хонзон, мөнгө цавчих нь л гол байгаа л даа !

Зочин
Зочин

Сумтайб�##�аоыг солихгүй бол МАН н йслэлд унана даа

Зочин
Зочин

Хууль ёсны зөвшөөрөлтэй баригдаж байгаа барилгыг Сумяабазар нуруудаг гэж юу байхав дээ.

Зочин
Зочин

МАН ын өлөн новшнуудын ээлжит нэг жүжиг.

Зочин
Зочин

Бөх дарга хэзээч чадашгүй юмаа ярихаа больж үз иргэд буулгана гэдэгт итгэхгүй бноо ярьсан юм бол олон бдагч буулгаагүй л бдагшдээ

Bat
Bat

ver usni dalan subag shuuduugaa saijruul nuraagaad vuch saijrahgvi ver boldogooroo usand abtana Hvnii hubiin omch vne tsenetei

Зочин
Зочин

төр нураахгүй бол ард түмэн нураана шатаана.хэдэн хүн хэдэн төгрөгөөр үерт хохирлоо.хэн төлөх вэ.дахиад ч үео болно гөлөгнүүдээ

Darguud..HUVAAJ..IDDEG..BAYALAG..UU..HUVITSAA. .
Darguud..HUVAAJ..IDDEG..BAYALAG..UU..HUVITSAA. .

Uuriinhuu buruug bas shiitgej..tsutsal..daraa ni irged ruu or..hunii yumiig duraaraa tsutslajgui ee

Иргэн
Иргэн

Энэ шоу л байхаа нурааж чадахгүйн ойлгомжтой

Зочин
Зочин

nuraah heregtei tegehgvi bol daraa olon myngan uvn amia aldah ersdeltei

Зочин
Зочин

Aqua garden bol shal davartsixsan teneg yumnuud baina lee. Gol dotor xoroolol barichixaad debiluud. Eniig bol xurdan nuraasan deer shuu.

Зочин
Зочин

Shiidver bol zuv. Xurdan xerejuuleech.

Zochin
Zochin

Хууль зөрчих биш шүү хотын даргын туша�##� зөв шүү ингэж арга хэмжээ авахгүй бол хот даяараа ҮЕРТ УРСАЖ ХИЧНЭЭН ХҮН АМЬ НАСАА АЛДАХЫГ ХАРАХ Л ҮЛДЭНЭ ШҮҮ.ГАЙ ТААРВАЛ ТАНЫ ХҮҮХЭД ,ТА ӨӨРӨӨ Ч УРСАЖ МАГД

Холбоотой мэдээ

Back to top button