Хотын дарга тендер зарлах зөвшөөрөл өгвөл Б.Чойжилсүрэнгийн туршилт эхэлж, нийслэл дээр алдагдлыг нь бичнэ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ өвлийн хамгийн хүйтэн, агаарын бохирдол ихтэй 45 хоногт хагас коксоор хийсэн түлшийг хэрэглэж, агаарын бохирдолд ямар өөрчлөлт гарах талаарх туршилтыг хийнэ гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ нийслэлийн 500 тэрбум төгрөгийн бондоос 158 тэрбум төгрөгөөр нь БНХАУ-аас түлшээ бэлдэх хагас коксыг авах билээ.
Эл нийтлэлийг цааш үргэлжлэхээс өмнө нэгэн зүйлийг дурдах нь зүй. Урд хөршөөс авах зүйл нь коксжсон нүүрс бус нүүрсийг боловсруулж, гаргаж авсан бүтээгдэхүүн юм. Тодруулбал, хүрэн болон чулуун нүүрсийг угааж баяжуулан, 550-700 хэмд хуурай пироликын аргаар гаргаж авсан бага дэгдэмхийтэй нүүрстөрөгчийн бүтээгдэхүүнийг хагах кокс хэмээн нэрлэж буй. Тэгэхээр Хятадаас худалдаж авах нь нүүрс бус түүнээс гаргаж авсан нунтаг бүтээгдэхүүн гэдгийг уншигч та ойлгох хэрэгтэй юм.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Эрчим хүчний сайд сайжруулсан шахмал түлшийн гол орц болох мидлинг нь агаарын бохирдуулагч гол хүчин зүйл гэх байр сууринд бат зогссон хэрэг. Мэргэжилтнүүдтэй хамт хийсэн туршилтын судалгаагаар хагас коксон түлшийг хэрэглэхэд мидлингээс илүү үр дүнг үзүүлжээ.
Туршилтын үр дүнд
- дэгдэмхий 9
- хүхэр 0.5
- үнслэг чанар 8 хувиар бага гарсан байна.
Мөн
- тоосонцор 3.7
- хүхэрлэг хий 6.9 дахин бага гарчээ.
Түүнчлэн угаарын хий 810, азотын исэл 56-гаар буурсан үзүүлэлтийг харуулсан байна.
Харин дэлхийн бусад улс орнуудын туршлагыг судлахад Лондон, Сөүл болон Бээжин хотууд түүхий нүүрс, хагас коксон болон хийн түлш гэх замналаар явж иржээ.
-Нийслэлийн бондноос 158.6 тэрбум төгрөг нь хагас кокст зарцуулагдах нь-
Нийслэлийн босгох 500 тэрбум төгрөгийн бондны 158.6 тэрбумыг нь хагас кокс болох түүхий эдээ урд хөршөөс худалдаж авахад зарцуулна гэх. Нийт үйлдвэрийн алдагдлыг тооцвол эцсийн дүндээ 108,240 тонн шахмал түлшийг үйлдвэрлэх тооцоотой байгаа ажээ.
Нэг тонн шахмал түлш иргэдийн гар дээр очиход 1.5 сая төгрөг болж буй. Үүнийг задалбал,
- БНХАУ-д хагас коксын үйлдвэр дээрх үнэ 550
- Гадаад тээвэр 232.6
- Гааль 125.6
- Дотоод тээвэр 189.2
- Ачилт буулгалт, ашиг алдагдал 103.7
- Үйлдвэрлэлийн зардал 342.1 мянган төгрөг болох юм байна.
-Иргэд хагас коксжсон түлшийг худалдан авахад энгийн түлштэй ижил үнээр авна-
Хагас коксжсон түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээр болвол нэг тонн нь 1.5 сая төгрөгтэй тэнцэж байгааг өмнөх хэсэгт дурдсан. Тэгвэл айл өрхөд 150 мянган төгрөгөөр нь худалдаалах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Зөрүү мөнгийг нь хэрхэх талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс лавлахад "Нийслэлийн төсөвт суулгаж, зөрүү мөнгийг нь "Тавантолгой түлш"-ийн нэр дээр нийслэлээс алдагдал болгож бичихээс өөр сонголт байхгүй" хэмээсэн юм.
Хэрэв мидлингтэй түлшээ 45 хоногийн хугацаанд түлэхгүйгээр, шинэ төрлийн түлшээ түлвэл 127 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэх билээ.
-Д.Сумъяабазарын шийдвэрээр энэ жил хагас коксон түлш хэрэглэх эсэх нь тодорхой болно-
Хэдийгээр Б.Чойжилсүрэн хагас коксон түлшийг туршина хэмээж буй боловч гол шийдвэр гаргагч нь Хотын дарга Д.Сумъяабазар юм. Түлшний гол түүхий эд болох мидлингийг орлох хагас коксыг урд хөршөөс худалдан авч нийлүүлэх компанийг шалгаруулах тендер явуулах зөвшөөрлийг Хотын мээр өгөөгүй.
Эх сурвалжийн дурдаж буйгаар Д.Сумъяабазар одоохондоо тендерийг зарлах эсэхэд эргэлзэж буй бололтой. Учир нь олон нийт эл асуудалд эмзэг хандаж, тав дахь жилдээ туршилт болж буйд эсэргүүцэж буй тул Хотын дарга зөвшөөрөл өгөхгүй байгаа гэх.
Түүнчлэн Д.Сумъяабазар долоо хоногийн хугацаанд тендер зарлах зөвшөөрлийг өгөхгүй бол 45 хоногийн туршилтын нүүрсийг бэлдэх цаг ч олдохгүй билээ.
Тиймээс л Хотын даргын шийдвэрээс Б.Чойжилсүрэнгийн 45 хоногийн туршилт цаашид хэрхэх нь шийдэгдэнэ. Хотын дарга зөвшөөрөл өгөхгүй бол бидэнд энэ өвөл мидлингтэй түлшээ хэрэглэх сонголт үлдэж буй. Харин зөвшөөрөл өгсөн цагт түлшнийхээ дараагийн шатны туршилтад орох юм.
Түүнчлэн 2025 оны зургаадугаар сар гэхэд Хагас-Кокс эрчим хүчний үйлдвэрийг ашиглалтад оруулж, 2035 он хүртэл энэ төрлийн түлшийг зайлшгүй хэрэглэж таарах биз. Үүний тулд намрын чуулганаар Төрийн худалдан авах ажиллагааны хуульд ч өөрчлөлт оруулах асуудлыг оруулах талаар судалж байгаа ажээ.
Тэр хугацаанд Монголын газар нутгаар дайран өнгөрч буй хийн хоолойгоос түлш авах нөхцөл боломжууд үүсэх магадлалтай хэмээн Эрчим хүчний сайд тооцоолж байгаа бололтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төө зайгүй хоёр найз дөрөө нийлж, бизнесээ тэлж, хэлээ хөхөлцдөг лам нар, сонгуулийн шоу хоёрт итгэн з�##�бирч мөргөсөөр элгээрээ хэвтсэн иргэдийн нулимсаар мөнгө угааж, Намын сонгуулийн мөнгийг олох бодлого ч дажгүй юм. Эцэст нь мөргөсөн-хэвтсэн иргэдгүй, цөөхөн эрх мэдэлтнүүд, баячууд Монгол улсыг зайдагнаж, цэнгэлийн манлайг эдэлж, түгжрэлгүй, төрлөөрөө мөнхөрч жаргах нь дээ.
Сумьяабазар арай Чойжилсүрэн шиг тэнэг авилгач биш байхаа...
Сонгуулийн мөнгөө босгох гээд улайраад дайрч байхшив наад их мөнгөөрөө хичнээн айлыг орон сууцаар хангаж болох т�##�аар тооцож үзсэнүү
ЕРӨӨСӨӨ ИНГЭЖ ГАЧААЛДАЖ БАЙХААР ТҮҮХИЙ НҮҮРСЭЭ ТҮЛЭЭД НЭГМӨСӨН ДАМПУУРЦГААЯ АМЬДРАЛД ДУРГҮЙ ХЭН БАЙХ ВЭ? МАЙ АЦНУУДАА
Dabaagiin zohion buteecen erchim huch hemnelttei teheeremjiig ta baitugai hegjiltei ornuud demjij baihad tuuniig demjeech hujaag demjij menge unagah gej ulairch baihaar
Хоёр фашист болио
Ene 158 ter bumiig cahilgaan erchim hvchrvvl zvtgvvlmeer baihiin s#a
Энэ Чойжилсүрэн гэж хүн яасан ханаж цаддаггүй шун�##�тай хүн бээ.Өөрийн эрх ашгийн төлөө бусдын амь нас эрүүл мэндийг хохироохыг яагаад ойлгодрггүй юм бээ.Энд тэндгүй барьж ашигл�##�танд оруулах барилга орон сууцаа эрчим хүчээр хангах гээд л улаарайд байх юм.Иэр үнэтжй орон сууцаа хойш тавиачээ
Даваад наад мөнгөө өг хялбархаан шийдчихнэ эргүүнүүдээ
Идэхээс өөрийг бодохгүй бгааг чинь бид бас мэдчихээд бгаа шүү. Бослого болно шүү. Туршилтанд орж илүү хордохыг хэн ч хүсэхгүй
Чойжоо УБ -н асууд�##�д хэзээ оролцож блаа. Бэлэн мөнгө харагдсан чинь тормосоо тавьчихваа хөөрхий. Бетонон ширэнгэ нь зарагдахаа больсон юм байхдаа???
...Энэ хүнд эх орноо гэх сэтгэл бна уу...Бонд гаргаж мөнгө босгоод, монголынхоо баялаг хар �##�таа бүхлээр гаргаж буцаагаад зөвхөн үймрэгийг нь өндрөөр үнэлж аваад шатаая...гэнэ үү дээ...бүүррр 1 хорлосон сэтгэхүйтэй хулгайчид улаан цагаандаа гарчихым
ene luibarchinguud vgsen huibaldaj ulsaas ih mungu hulgailah gej bgaan dotorhoi bna jil bvr agaariin bohirdold 150 terbum zarj idej uuj bsan durakuudaas mungiin avaach butsaaj turshilt hiihed 50 ail songood 10 say tugrugiin nvvrs avch ireed 10 honog tvlj vzehed hangaltai shdee mungu yaj hulgailah arga haigaad baih yum huuliin heden p###akuud iim yumnuudiig ehnees sain tagnaj shalgaj ulsaas mungu idej bgaa durakuudiig vr dvngvi yum hiivel shuud yaliin uguud uksaas avsan mungiin ergvvvlj tulvvleed shorond ni z##luulj baih heregtei bna shvv alban tushaaltai hvn bvhen tusviin mungu hulgailj bna.
2 жилийн өмнө хийж байсан түлш чинь сайн түлш байсан гэж их л магтаж нийтээрээ ам сайтай байсан шүү дээ. Гэтэл өнгөрсөн өвөл хот арай дэндүү утагдаж олон хүн өвчин тусч үхлийн тоо нэмэгдсэн статистик байна. Хийж чадаж байсан түлшээ яагаад чадахгүй болчихвоо. Тэр найрлага орцоороо хийгээч. Ерөнхийлөгч хүртэл магтаж агаарын бохирдол 50 хувь буурлаа дараа жилээс 80 хувьд хүргэнэ энэ тэр гэж хэлж байсныг түмэн олон мартаагүй байна
Олон улсын туршлагаас хамгийн сайныг авч чадөхгүй бол айлаас сурахаар авдраа ухаачээ.Цаана чинь Даваа хямд ца үүсгүүр, бас нэг зулуу утаагүй зуух гэд зөндөө мундаг зүйл хийгээд байгаа юм биш үү Ордныхоон
Сонгуулийн мөнгөө босгох оролдлого, ханаж цаддаггүй новшнууд юмаа. 158 тэрбумыг эрчим хүч рүү шилжүүлээд хамаагүй ашигтай гэдгийг хүн бүр л мэдэж байгаа ш дээ
Joohon gesen nuursnees uur um setgeechee tsahilgaanii unee buulgabal hun buhen nuurstei zuuraldahiig husehguishdee m#lnuudaa arai uuruur bodj setgeh tolgoi chin hurehgui bbal buuj suugalaa tabij uguu uur shiidel olon bgaa shuu
Чойжилсүрэн говийн аймагт ХИЙД байгуулж байгаа бололтой .Хийдийн оронд ЛАМ нарт орон сууц барьж өгсөн бол ЛАМ нар мөнч их баярлах байж ,,,,!?Нүгэл хилэнцээ гэж ,,,!
ya a da baiz
Чойжоо гэж үнэн шун�##�тай хасаг юмаа.сумьяа авилг�##� авна мөнгөтэй сонирхолтой ард түмнээ боддоггүй арчаагүй МАН Eрөнхийлөгч юу гэх бол.энэ өвөл ч юм2 болно
Энэ тэнэгүүд Монгол инженер бүрэн шат�##�ттай утаа бага гаргах зуух хийгээд дэлхийн хөгжингүй улсуудаас шинэ бүтээлийн патентаа аваад хэрэглэх боломжтой гээд байгааг уншиж, хардаг болов уу.