Зеленський: Холбоотон орнууд дэмжвэл дайны үед сонгууль явуулж болно

АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд өнгөрсөн лхагва гарагт (2023.08.23) Киевт айлчилжээ. Айлчилсан албан тушаалтнуудын нэг болох сенатор Линдси Грэхэм Владимир Путины эсрэг хийж буй Киевийн тэмцлийг сайшаасан ч Украиныг дайны үед ч гэсэн сонгууль явуулах хэрэгтэйг хэлсэн байна.
Тэгвэл ням гарагт (2023.08.27) Володимир Зеленський Украины “1+1” телевизэд ярилцлага өгч байхдаа сонгуулийн асуудлыг хөнджээ. Одоогийн байдлаар Украинд дайны хууль зарласан байгаа тул сонгууль явуулах боломжгүй. Энэ хуулийн хэрэгжих хугацааг 90 хоног тутам сунгах шаардлагатай байдаг аж. Арван нэгдүгээр сарын 15-ны өдөр Украины засгийн газар тус хулийг сунгах юм.
Гол асуудал нь дайны хуулийн хүчинтэй хугацаанд буюу ирэх аравдугаар сард Украины парламентын сонгууль болно. Иймд Зеленський ярилцлага өгч байхдаа холбоотон улсууд нь зардлыг хуваалцаж, хууль тогтоогчид зөвшөөрөн, иргэд санал хураалтад оролцоно гэвэл дайны үед сонгууль явуулах боломжтой гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.